НИЙГЭМ

"Эгнэшгүй Их” ХХК-ийн сугалааны тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлжээ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-д заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно гэж заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгодог.

Тус яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу нягтлан шалгаж байгаа талаар мэдээлж байв. Тэгвэл "Эгнэшгүй Их” ХХК-ийн эд мөнгөний хонжворт сугалаа тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн бөгөөд телевизээр явуулахгүй байхыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Учир нь тус сугалааны үеэр иргэдийн авсан сугалааг хажуу тал руугаа шидсэн, мөн дараа нь хөтлөгч нь хуруундаа сугалаа хавчуулаад гаргаж ирсэн гэх мэт асуудал үүссэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x