Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

Япон: Бээжингийн Өвлийн олимпод төлөөлөгч илгээх эсэхийг өнөөдөр шийднэ

Японы Засгийн газраас 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпын наадамд тус улсыг төлөөлөн оролцох Засгийн газрын сайд нар, өндөр албан тушаалтнуудыг оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар 2021.12.24-нд “Эн-Эйч-Кэй” /NHK/ телевиз мэдээллээ.

Ерөнхий сайд Кишида Фүмио 2021.12.23-ны Өвлийн олимптой холбоотой асуудлаар Засгийн газрын гишүүд болон өмнөх Ерөнхий сайд асан Абэ Шинзо нартай зөвлөлдсөний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан аж.

Бээжингийн Өвлийн олимпод төлөөлөгчдөө оролцуулах эсэх албан ёсны шийдвэрийг өнөөдөр эцэслэн шийдэх юм.

2022 онд Япон, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан Японы эрх баригчид Бээжин рүү өөрийн орны нэг ч төлөөлөгчийг илгээхгүй байхаас бүрэн татгалзахгүй байх гэсэн таамаг байгаа юм. Хэрэв нэг ч төлөөллөө явуулахгүй бол БНХАУ-аас “сөрөг” үйлдэл ирэх магадлалтай.

Японы баг тамирчидтай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаггүй өндөр албан тушаалтнууд Бээжинг зорино гэсэн төлөвтэй байна.

(Эх сурвалж: NHK)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button