УЛС ТӨР

ПРОГНОЗ: Д.Амарбаясгалан, Н.Энхбаяр, С.Батболд, М.Энхболдын хүмүүст сайдын суудал өгөх ШИНЭ БҮТЭЦ

МАН-ын бодож олсон мэргэн аргын дагуу ҮХЦ ирэх даваа гарагт давхар дээлтэй сайд нарыг олшруулах боломж гаргаж өгөхөөр дунд суудлаараа хуралдана. Энэ өдрүүдэд танхимаасаа явах сайд нарын нэрс үндсэндээ тодорч, үлдэх цөөн хэд нь аз эзэндээ найдаж буй. Бид өмнөх прогнозоороо Х.Нямбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нарын давхар дээлтэй сайд нар ҮЛДЭЖ, дан дээлтэйгээс З.Мэндсайхан, Н.Тавинбэх нар ХОЦОРЧ мэдэхээр байна гэх агуулгыг хөндсөн.  

Өмнө нь бичсэнчлэн эдүгээ У.Хүрэлсүхийн найз нарын орон зайд Н.Энхбаяр, С.Батболд, М.Энхболд нар хүмүүсээ сайдаар томилуулах чигтэй буй. Мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд Б.Мөнхбаатар, А.Ариунзаяа, С.Амарсайхан нарын заримынх нь оронд шинэ багаа зүтгүүлнэ гэх хүлээлттэй байна. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулж, МАН-ын фракциудыг тэнцвэржүүлэх дүрд албан тушаалыг нь өгөх чигтэй байгааг оншлууштай. Ингээд энэ удаагийн прогнозоороо шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн орж ажилахаар лоббидож буйг тоймлов.  

Д.АМАРБАЯСГАЛАН ШАДАР САЙДЫН КВОТОО ХАСЧ, ХОЁР САЙД ШИНЭЭР ТОМИЛУУЛАХ УУ

Шинэ танхимын сайд нарын бүрэлдэхүүнд Л.Оюун-Эрдэнийн дараах том эрх мэдлийг хэрэгжүүлэх хүн бол МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Тэрбээр энэ удаагийн танхимд А.Ариунзаяа, Б.Мөнхбаатар, С.Амарсайхан, Н.Тавинбэх нарыг томилуулсан. Тэднээс А.Ариунзаяа, Н.Тавинбэх нарыг авч үлдэх амбицаа илэрхийлсэн гэх. Сүүлийн өдрүүдэд Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар жигтэйхэн их ажилтай хүмүүс болж, танхимын шийдвэр гараагүй агуулгаар хүртэл ярин, ганцаарчилсан тоглолт хийх болов.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд Цахим хөгжлийн яамны хөгжлийг чиглүүлэх өндөр амбицтай. Ирэх оны эхнээс эмхлэн байгуулагдахаар хуульчлагдсан уг яамыг Н.Учрал гишүүнд өгөх тохироо үндсэндээ хийгдсэн. Тэрбээр Б.Энх-Амгаланг сайдад дэмжсэн ч Ерөнхий сайд “сул” гэж дүгнэсэн гэх мэдээлэл байна.

Н.ЭНХБАЯР ШАДАР САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫГ “АВНА”

Намаа татан буулгаж, У.Хүрэлсүхийн саналыг хуваалцах эрсдэлээс түдгэлзсний хариуд Н.Энхбаярт МАН нэлээд олон албан тушаал өгөх учиртай. Тэрбээр Б.Тулгыг БОАЖ-ын сайдаар томилуулахаар зүтгүүлээд нэлээд удаж буй. Энэ удаа ч байр сууриа хэвээр хадгалж байгаа аж. Улмаар генсект С.Амарсайханы суудлыг өөрийн талдаа өгөх тулгалт хийж, тэр нь нааштайгаар шийдэгдэх хүлээлттэй байна.  Уг суудлууд дээр Ж.Мөнхбат сонгогдох өндөр амбицтай. Тэрбээр Н.Энхбаяртай нэг аймаг гэдэг утгаараа түүний квотод орж тоологдох боломжтой юм. Мөн хэсэгтээ урваж үзсэн М.Энхболдын талаас ч гэж харж болох юм. Мөн энэ талаас Б.Чойжилсүрэнд Барилга хот эсвэл Эдийн засгийн хөгжлийн яамны аль нэгийг өгөхөөр байна. Түүнийг давхар хотын дарга Д.Сумьяабазар дэмжих юм. Б.Чойжилсүрэнтэй зэрэгцэн Ж.Ганбаатар сайдын суудалд ил цагаанаар улайрч байгаа ч эцэслэн шийд гараагүй байна.

 У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗУУДЫН КВОТЫГ ЗАДАЛЖ ТАРААНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найзууд болох Л.Халтар, Г.Ёндон, Б.Сайханбаяр нарыг явуулах нь тодорхой болсон. Уг суудлуудыг Л.Оюун-Эрдэнэ жижиглэж, бүлэг дотроо нөлөөтэй хэд хэдэн гишүүнд өгөх чигтэй буй. Тухайлбал, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд сайдад горилох амбицаа илэрхийлсэн. Ц.Нямдоржийн суудлыг С.Бямбацогтод өгөх хувилбар яригдаж буй. Б.Бат-Эрдэнэ гишүүн БХ-ын сайдаар очих нь бараг тодорхой болжээ. С.Бямбацогтын од гийвэл Ц.Нямдоржийн суудлыг авч мэднэ гэх.

Мөнхүү Оюутолгойн тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх дэмжлэгийн хариуд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт нэг сайдын албан тушаал өгөх тохироонд хүрсэн гэх. Үүнд ХХААХҮЯ, Эрчим хүчний яамд нэрлэгдэж байна. Ихээхэн мөнгө эргэлддэг эл хоёр яамыг тэд хараандаа аваад нэлээд удаж буй.

ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС М.ОЮУНЧИМЭГ, Б.САРАНЧИМЭГ НАРТ САЙД ӨГӨХ ҮҮ

Сайд нарын жендерийн байдлыг хангах үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүдэд сайд өгөх шаардлагатай тулгарч буй. Одоогоор сайд болох амбицаа М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар илэрхийлээд байгаа гэх. Тэгвэл энэ удаагийн прогнозоороо шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн орж ажилахаар лоббидож буйг тоймлож байна. Шинээр томилогдсон гишүүдэд сайд өгөхгүй гэх шалтгаанаар Х.Булгантуяа, н.Мөнхцэцэг нарын нухацтай, ажилсаг гишүүд эрэмбээс хасагдаж буй аж.

С.БАТБОЛДЫН ФРАКЦАД САНГИЙН ЯАМ, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЛБАРЫГ ӨГӨХ ХУВИЛБАР

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдахад хамгийн чимээгүй байсан хүн бол С.Батболд. Шинэ Засгийн газрынхан “С.Батболдын төр дэх гар хөлийг багасгана” зэрэг дэврүүн мөрөөдөлтэй ажилдаа орцгоосон. Гэвч тэдний энэ байр суурь өнөөдрөөс харахад тэгсхийгээд замхарсан дүр зурагтай харагдаж байгаа нь нууц биш.

Одоогийн байгуулагдах шинэ бүтцэд С.Батболд хоёр сайдын суудал авахаар тохиролцсон бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан уг квотод багтаж буй гэх. Ч.Хүрэлбаатар сайд болох гүн амбицтай яваа ч Б.Жавхлан дээр тохирсон гэх мэдээлэл байна. Үүн дээр Ц.Мөнх-Оргилд Гадаад харилцааны салбарыг өгөх тохироо хийгдсэн гэх мэдээлэл бий. Ц.Мөнх-Оргилын хувьд өмнө нь эл салбарыг удирдаж явсан түүхтэй нэгэн юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаа намын даргаа авсан гэдэг утгаараа өмнөхөө бодвол байр сууриа хамгаалсан томилгоо хийх боломжтой. Их хурлын өмнө хэд хэдэн фракцдаа сайд нараа аман байдлаар өмчлүүлчихсэн гэгдэж буй. Хэдий тийм ч тэр бодож байгаад, бодсноороо л хийх нь тодорхой. Сая Их хурал дээр гол хань болсон Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар нараа тэр гомдоохгүйг чухалчилна. Бусад дээр нь яг таг лобби хийгээд, салбараа урагшлуулах сайд нар сонгох нигуртай. Учир нь тэр 2024 онд намаа удирдаж сонгуульд орохын тулд одоо л чадалтай сайд нар сонгох учиртай билээ.


Энэ агуулгаарх өмнөх контент:

ПРОГНОЗ: Давхар дээлтэйгээс гурвыг, танхимын гаднах хоёр сайд үлдээж, БУСДЫГ НЬ ЯВУУЛНА нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-25 09:17

Танай прогнозод дуртай

Зочин
Зочин
2021-12-27 10:52
Reply to  Зочин

М.Энхболд, Сү Батболд нар шoронд суух ёстой. Ард түмэн өвлийн хүйтэнд тaлбай дээр гарч жагсаж тэднийг зaйлуулсан. Н:Энхбаяр бол аяндаа улс төрөөс зaйлна. Монгол улс эднээс с�##�ж цэвэрших ёстой.

Зочин
Зочин
2021-12-27 10:42
Reply to  Зочин

М.Энхболд, Сү Батболд нарыг �######�уулахгүй бол Монгол улс өөдлөхгүй. Өвлийн хүйтэнд Монголчууд яагаад тaлбай дээр олноороо жагсаж, Миег �######�уулсан билээ гэдгийг Оюун-Эрдэнэ ойлгохгүй бол өөрөө Мие шиг �######�ах болно. Сү, Н.Энхбаяр нар өөрсдөө насны туйл болоод �######�ах болно.

Зочин
Зочин
2021-12-25 09:17

Нямдоржийг одоо явуул

Зочин
Зочин
2021-12-25 09:18
Reply to  Зочин

Увсын хүндээ суудлаа өвлүүтнэ гэж дайрна даа

Зочин
Зочин
2021-12-25 09:25

Самарсайхан Оюукааад дахиад мөнгө өгч сайд болох байх даа

Ганбаа
Ганбаа
2021-12-25 09:46

Ингэж байхаар хойд Солонгост дагаар орж, нэг сайхан гунан буутай болбол бодох хардах юм үгүй амар биш үү?

Зочин
Зочин
2021-12-25 09:48
Reply to  Ганбаа

Тэгэхгүй юу чи

Зочин
Зочин
2021-12-25 10:02

Хүрэлбаатар гэж азарга нь ямар ч сайдын сууд�##� авахгүй юм уу

Зочин
Зочин
2021-12-25 10:03

Нямдоржоо хамгийн түрүүн явуул. Бас Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амг�##�ан зэрэг нээх юм гарахгүй хөгшчүүдээ болиод Учр�##�, Энхбаяр, Сүхбаатар, Булгантуяа, Мөнхцэцэг гээд шижигнэсэн чад�##�тай з�##�уучуудаа гаргасан нь дээр байх.

зочин
зочин
2021-12-25 10:25

Ми болон Сү-гийн фракцаас хүн авах шаардлагагүйдээ одоо з�##�уучуудаа дэмжих хэрэгтэй Учр�##� Ж.Энхбаяр нар сайдад �##�ь ч байдлаар тэнцэнэ Б.Батэрдэнэ гишүүнээс одоо дэмий дээ харин Бямбацогтыг Нямдоржийн оронд зохилтой Булгантуяа Мөнхцэцэг мэтэд сайд арай л зохихгүй Мөнхоргил ГХ-ийн сайдад нүдээ олсон байна.Ж.Мөнхбат гишүүн ямарч сайдын туша�##�д үл тэнцэнэ мэдлэг дутна хэл ам ихтэй долигнуур хүн.

Жирийн иргэдийн бодол
Жирийн иргэдийн бодол
2022-01-01 15:06
Reply to  зочин

Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ,Амарбаясаглан гээд нилээд замаргашгүй үнэн. Энэ үнэнийг хэлэхэд эдгээр нөхдөд хатуу сондпох биз .агаад гэвэл дэндүү жудаггүйтсэнээ эрхээ биш болдог биз . нүцгэн үнэн юм даа.

Зочин
Зочин
2021-12-25 11:34

Ер нь энэ хувилбар тун боломжийн юм биш үү. Ажлаа аваад явчих хэмжээний хүмүүсийг сонгож.

Emgenel
Emgenel
2021-12-25 12:06

Ene bol shivshigtei yum! Manai tur zasag ene humusiin toglom gdge ard tumen bur huleen zuvshursun yumu! Burhan mini! Neg ch udaa ajiliin turshlaha bolovsrol yarihgui bnshu...zuger l ali alban tushaaln heniih ve te...Za yahav...ard tumen bol uneher mangar yum bn...ghde eniig unshsan uls turchid sain sanj baigarai...ta hediin ene zavaan yum udahgui...hze negen tsagt uhantai bolovsroltoi unuudriin zaluuchud garch irne...ter ued bid unudriin baidaliig harad estoi yaj ichihgui amidarch baisan yum boldoo gdge sanah bolno. Manai uls unudriihshg teneg, bolovsrolgui, yaduu, hulichgar, archaagui udaan yavahgue gdgt itgeltei baina...neg udur Mongol uls mani zuv zamdaa ornoo...unuudriin irgedd heleheed, bid bol Mongoliin tuuhen hamgiin muu ue bailaa...teriig sanaj yavaarai...estoi burhan urshuug!

Зочин
Зочин
2021-12-25 12:13

МАНАН-н эзэн авилгач, газрын наймаачин М.Энхболдыг юун сайд шоронд хийхгүй, бол МАН болон Хүрэлсүх Оюунэрдэнийн нэр хүнд ш�##�аар нэг болно Нийт Монголчууд үзэн ядах болно... Битгий мөрөөд, хэзээ я тийм зүйл болохгүй...Оюунэрдэнэ тийм тэнэг з�##�уу биш.....

зочин
зочин
2021-12-25 16:27

Улсын хулгайч оффшорчин монголын баялгыг цөлмөгч авилгач С Батболд өнөөдөр Монголын шоронд байх ёстой хүн бүр улам дээш нь дэвшүүлж байх юм хаа байна нөгөө авилга �##�банан туша�##�тнуудтай хатуу тэмцэнэ гэдэг ч энэ үү Ерөнхий сайдаа

Мөнх
Мөнх
2021-12-25 19:08

Үзээ өнгөрөсөн хэдэн төгцөгийн зуран тавьчихаад Мөнхбат Бямбацогт нарын захи�##�гаар сайхан шааж байнаа танай сайт

хүү
хүү
2021-12-25 19:40

нэмэгдэхүүний байрыг сольсонч нийлбэрийн дүн солигдохгүй гэж.МАНгарууд хэнч ялгаагүй шун�##�ын дэв сүгнүүд

Уншигч
Уншигч
2021-12-25 20:19

Давхар дээлтэй байхгүй гээд сонгуулийн хөтөлбөрт шоудаад бсан, одоо үндсэн хуулинд өөрчлөл оруулж Үндсэн хулиар тоглохоо болиоч ээ. 2020 онд өөрчлөлт орсон, доод т�##� нь 5 жил мөрдөгдөх ёстой

Зочин
Зочин
2021-12-26 05:49

Улиг болсон хэдэн юмнуудыг болиоч, юун цогтбаатар бүр юун мөнхбат бат эрдннэ чойжилсүрэн. Унрихаас ч ой гутлаа

Зочин
Зочин
2021-12-26 06:57

Төр ч гэж дээ хэдэн хүмүүсийн тоглоом л болж дээ. Цэцийг ингэж ч муухай улс төрийн нохойд барьдаг мод болгож хувиргах гэж дээ. Мэргэжлийн хүнээр с�##�барыг нь удирдуулахгүй нөгөө л хэдэн хорчин гарууд с�##�барыг самардаг нь давтагдах нь.

Зочин
Зочин
2021-12-26 07:30

Бямбацогт гэж нэг ч юмыг хууль ёсоор нь хийдэггүй байнга будилаантуулдаг хүн байнаа. Хамгийн сүүлд гэхэд л хэдэн хуульчдын томилгоог бас л завааруулсан

Зочин
Зочин
2021-12-26 12:26

НЯМДОРЖИЙГ ҮЛДЭЭХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШҮҮ

Zochin
Zochin
2021-12-26 13:09

Нямдоржийг хамгийн түрүүнд явуул. Одоо болсон тэр хүний хувьд. Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат 2 ёстой хэрэггүй. С�##�бар унагахаас өөр юм хийхгүй. Бас шун�##�ын хар туламнууд болох Даваасүрэн, Болорчулуун 2-ыг Засгийн Газраас хол л байлгасан нь дээр шүү. Идэж ууж, хувийн ашиг сонирхолоо хангахаас өөр юм хийдэггүй шүү. Өөр өчнөөн олон сайхан боловсролтой гишүүдээ ашиглаач. Багс долоогч нарыг одоо болимоор юм. Энэ улс чинь бүүр сөнөж дуусах нь байна.

Зочин
Зочин
2021-12-26 14:16

Эрүүгийнхэн Нямдоржид өшөөтэй байдаг нь гэм биш зан

зас
зас
2021-12-26 16:59

шадар сайдад Бямба цогт батлах хамга�##�ахад ЖЭнхбаяр Гадаад хэрэгт Цогтбаатар Сангийн яам Жавхлан Цахим бодлогод Учр�##� хэрэг эрхлэхэд Сүхбаатар Эдийн засагт Булгантуяаг Нийгэм аамга�##��##�д Мөнхцэцгийг томилж ачааг нь үүрүүлж ажлыг нь эрчтэй эхлүүлж хийлгэ зөв сэтгэл байв�##� ялдаг юм

зочин
зочин
2021-12-26 17:02

Сайн байна төрийн хутгуур Нямдорж гэж өвгөнийг хамгийн түрүүнд хөөж явуул одоо наад хөгшчүүл чинь Оюукад гай л болно уу гэхээс тус болохгүй ялангуяа Увс аймгийнхан аймшигтай шун�##�тай аюултай насаараа сайдын сууд�##�тай зуур�##�дсан хулхи гарууд Монголын төлөө юу ч хийхгүй зөвхөн өөрсдөө л баяжина ах дүүс амраг саднаараа хуйв�##�дана. Х�##�х л бол хэн ч сайд болсон хамаагүй ээ энүүхэндээ хэлэхэд амжилт хүсэе з�##�уухан эрч хүчтэй Хэнтий угшилтай х�##�х ерөнхий сайдад аа.

Зочин
Зочин
2021-12-26 19:52

идэж ууж ханан гэж байхгүй бирд болсон новшнууд байж л байна

Иргэн
Иргэн
2021-12-26 22:23

Сү.хулгайчийн гар хөл засагт орвол нэмэргүй шүү.Хятадын гар хөл Булгантуяаг хэн шахаад байна.Болиорой. Ард түмний хүлээсэн шинэчлэл огт хийгджхгүй байгаа нь харамс�##�тай.Оюун-Эрдэний нөөц дууссан юм бишүү.Одоо ийм хүнээс юу ч хүлээгээд нэмэр �##�га.

хэхэ
хэхэ
2021-12-27 02:19

ХАРААЛ ИДМЭРҮҮД ХУУЛИЙН ЗАМААР ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ БАЙХ ШИВ

хэхэ
хэхэ
2021-12-27 02:20

НАМБАРЫН ЭНХБАЯРЫН ШУНАЛ БАРАГДАХГҮЙ ЮМ ДАА

Зочин
Зочин
2021-12-27 08:54

Bolovsroliin saidad Uchral zugeer shyy EnkhAmgalang zam teevriin saidad taviasai Nambariin Enkhbayar said bolbol goy shyy

Зочин
Зочин
2021-12-28 13:35

Тэр нэг муухай зк�##�ьхай хэвлэлийг атгасан Батцэцэг гэдэг авгай, баяныт хүүхэд Номин, хэрүүлч з�##�ьхай Уртнасан нараа �######�уулаач ээ. Намдаа мөнгөө өгч, казиногоо тоглодог юм байгаа биз бидэнд хамаагүй Гагцхүү улс төрөөс холбайлгаач

Холбоотой мэдээ

Back to top button