Нийгмийн

ПРОГНОЗ: Давхар дээлтэйгээс гурвыг, танхимын гаднах хоёр сайд үлдээж, БУСДЫГ НЬ ЯВУУЛНА

Бодож, бодож эрх баригчид ийм мэргэн арга олжээ. Тэр нь ҮХЦ-д “Парламентын танхимаас дөрөвхөн хүн сайдаар сонгогдох нь хууль зөрчиж байна” гэсэн агуулгаар сөрөг хүчнээр гомдол гаргуулна. ҮХЦ тэрхүү гомдлыг нь нэг их тоосон шинжгүй хүлээж авснаа он солигдох, давах мөчийг тохуулан “Зөрчсөн” гэж дүгнэнэ. УИХ гялс цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Тэгээд сайд нараа солино.

Яг энэ сценарийн дагуу процесс өрнөхөөр байна. Их хурлаараа Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлангуутаа шуудхан сайд нарын халаа сэлгээнд анхаарч эхлэв. Маш товчхоноор, Засгийн бүтцийг базаж харахад У.Хүрэлсүхийн, Д.Амарбаясгалангийн, бусад амлалтын  квот  тэргүүтэй  холимог баг. Эдгээрээс хэний төлөөллүүдийг явуулж, хэдийг нь сэлгэж, шинээр ямар фракци танхимд орж ирэх вэ.  Энэ  талаарх ерөнхий прогнозыг хүргэж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭ “ӨМӨӨРӨХГҮЙ”

Л.Оюун-Эрдэнийг сая намын даргаар ёсчлоход үеийн агуулгаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан хамгийн их дэмжсэн. Энэ хоёрыг муудалцчихвал дээд үеийнхэн нь бүр нэг баярлаж, засаг төрөө самрах үйлсээ эрчимжүүлэх нигуртай. Тиймээс  ч тэд нэгдэж, нэгдэхдээ сул сайд нараа ч явуулъя гэдэг дээрээ тохирсон. Л.Оюун-Эрдэнийн танхимд А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар, С.Амарсайхан нарын генсекийн хүмүүс бий.

Генсекийн хувьд Алтай нутгаас гаралтай Л.Мөнхбаатар, А.Ариунзаяа нарыг ерөнхийдөө өмөөрч “ханасан”. Ерөнхий сайдын хувьд ч тэр, барилгын салбарт томоохон амбицаа хэрэгжүүлэхийн тулд сул сайдтай байгаад байхыг хүсэхгүй. А.Ариунзаяа сайд У.Хүрэлсүхийн тахимаас улирч, нэг удаа авралд багтсан тул Үндсэн хуулийн аргаар явуулахад гомдолтгүй гэх өнцөг бий. Харин Шадар сайд С.Амарсайханы хувьд томоохон мөнгө, бизнесийн тохирооны том агуулгатай байж мэдэх тул явуулах нэрсэд шууд оруулахад хүндрэлтэй.

Тэрбээр танхимтайгаа нийцэл муутай, мөнгө төгрөгтэй холбоотой шийдвэрийг түрүүлээд алх цохьчихдог нэгэн. Хурал хуйнд маш их хоцордог мөртлөө нэг байгууллага дээр очиж, шууд дамжуулалт асаагаад баахан загначихдаг байдлыг нь Ерөнхий сайд буруушаан үздэг гэгддэг.

У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗУУДЫГ ЯВУУЛЖ, АЖЛАА БОДНО

Намаа, засгаа бүрэн “базсан” Л.Оюун-Эрдэнийн хувьд одоо У.Хүрэлсүхийн үед томилогдсон, түүний цэргийн сургууль, 10 жилийн ангийнхныг танхимаасаа явуулчих чин хүсэлтэй гэгдэж буй. Энэ ангилалд Л.Халтар, Г.Ёндон, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг нар нэрлэгдэнэ. Л.Оюун-Эрдэнийг засаг барих хугацаанд хамгийн их чихийг нь халууцуулж буй сайд нар бол уул уурхай, зам тээврийн салбар хариуцагсад. Дээрээс нь энэ саруудад манай улс хоёр хөршдөө хамгийн үнэ хүнд муутай байж, гадаад харилцааны бодлого үндсэндээ тэглэсэн.

Эл сайд нарынх нь ажил явахгүй болохоор Ерөнхий сайд нь бүхий л том уулзалтууд дээр өөрөө орсон нь ч нүдэнд ил өрнөсөн билээ. Танхимын уур амьсгал бүхэлдээ нэг тийм халуун дулаан бус болж, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа унтууцсан дүр төрхтэй болсон гэгдэж буй. Ийм асуудал дагуулсан сайд нараа одоо бүх эрхээ гартаа авсан хойноо хамгийн түрүүнд явуулахаар зэхэж байгаа гэх. Энэ нь ч нэг талаараа зөв. Монголын төр У.Хүрэлсүхийн  хамт  казинодсон хүнд өргүй. Түүний ангийнханд өргүй нь үнэн юм.

Н.ЭНХБАЯР, Ц.ДАВААСҮРЭН НАРЫН БАГТ ХАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРАА ӨГНӨ ЭСВЭЛ...

Засгийн бүтцэд шинээр орж ирэх тоглогч нь Н.Энхбаяр. Мөн 92-р тогтоолоор Оюутолгойн ажлын хэсэгтэй хамтарсан гэх Ц.Даваасүрэн нарын попуудын баг нэг сайдын суудал авахаар байна.  Тэдний авах хүсэлтэй салбар нь хөдөө аж ахуй бас эрчим хүч. Өнөөдөр сайдаар ажиллаж буй З.Мэндсайхан, Н.Тавинбэх нар яг сулаар нэрлэгдээгүй. Гэвч Н.Тавинбэх сайдын үгэнд эрчим хүчний ТӨХК-ийн захирлууд ч ордоггүй, хаалгыг нь саваад гардаг гэх яриа бий. Салбартаа ямар ч манлайлалгүй хүн цаашаа том бодлого ахална гэхэд асар бэрх.

ХАА-н салбарын тухайд З.Мэндсайхан том бодлогоороо засагтаа харьцангуй сайн хүлээн зөвшөөрөгдсөн. Генсектэй ойрын харилцаатай зэрэг шалтгаанаар эерэг үзүүлэлттэй байна. Мэдээж салбар доторх хар, хор нь асар их. Ерөнхийдөө мөнгө их эргэлддэг гэдэг утгаар нь Н.Энхбаяр, Ц.Даваасүрэн эл хоёр салбарыг авахаар санаархаж буй. Гэвч явах сайд нарын тоонд З.Мэндсайхан, Н.Тавинбэх нар төдийлөн орж ирэхгүй байгааг дурдууштай. Эдгээрийг авч үлдэнэ гэвээс У.Хүрэлсхүхийн найзуудын гаргах сул зайг хэлэлцээрт ашиглах тактик бас харагдаж буй.

АЖИЛСАГ Ч  ҮЛ ТООГДДОГ ГУРВАА “АВАРЧ ЧАДАХГҮЙ”

Танхимдаа жигтэйхэн ажилсаг ч гаднаа пи-ар нь буруу урсгалтай, муу ярьдаг сайд нарын ангилалд Н.Уртнасан, С.Энхболд, Ч.Номин нар багтаж байна. Ерөнхий сайдын хувьд “Сул сайд нараа цаашаа хамгаалж явж чадахгүй” гэх байр сууриа хатуу барих чигтэй буй. Тэр утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэй орж ирсэн Ч.Номинг авч үлдэнэ гэх таамаг огт нэрлэгдээгүй. Логикийн хувьд, Н.Уртнасан, С.Энхболд нар салбартаа өчнөөн их ажил амжуулахаар мачийсан ч гаднаа хүлээн зөвшөөрөгдөх асар бага магадлалтай.

Энэ төрлийн сайд нараа ерөнхийдөө явуулчихаар байгаа нь нууц биш. Тэдний суудлыг парламентад аль хэдий нь эвээ олсон, хар хор ихтэй улсууд горилж буй.

ЯГ ТАГ ҮЛДЭХ НЬ: Б.ЖАВХЛАН, Х.НЯМБААТАР, Л.ЭНХ-АМГАЛАН НАР. Ц.НЯМДОРЖИЙГ ЯГ ХЭРХЭХ ВЭ?

Энэ Засгийн газарт Л.Оюун-Эрдэнэд хамгийн их тус болж, улс төрийн хамаг галыг нь өөр дээрээ үүрч, элдэв лоббиг нь хийлцсэн хүн бол Х.Нямбаатар. Түүнийг албан тушаалаа хадгалж үлдэх хамгийн боломжтой хүнээр нэрлэхүйц. Дараачийн  сайд нь Б.Жавхлан. Тэрбээр Ч.Хүрэлбаатарын барьж байсан хамаг л сайн бодлогыг задалж, гишүүдээ дөрвөн тэрбумаар авлигадаж, ер хүнээс гарч болох хөнгөн залиудаар ажлаа авч яваа хүн. Тэр С.Батболдын талыг ч, Сүхбаатарынхны хүчийг ч төлөөлөх лоббигоо энэ хугацаанд хийв.

Л.Энх-Амгалан сайдын хувьд салбараа яг шат ахиулах амбицтай, поп аргаар ажиллаж буй дүр. Парламентад удаж буй тул гишүүдээ ч хэрхэн аргалахаа мэднэ. Ийм гал алддаггүй, ахмаддуу хүн Л.Оюун-Эрдэнийн танхимд яах аргагүй хэрэгтэй. Харин нөгөө хэрүүлч, үл дуугүй байдгаараа алдаршиж, төрд насаараа явчхаад ЗГХЭГ-ын даргын суудалд очоод нам шигдчихсэн Ц.Нямдоржийг хэрхэх нь тодорхойгүй байна. Тэр одоо төрд, Л.Оюун-Эрдэнэд хэрэгтэй юу. Энэ асуултын хариу нь эсрэгээрээ Ц.Нямдоржид өөрт нь хэрэгтэй гэх логикоор тайлагдаж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Л.Оюун-Эрдэнийн танхимд 3-4 сайд л үлдэхээр л харагдаж буй нь нууц биш. Үүн дээр танхимын гаднаас сонгогдсон  2-3 сайдыг авч үлдэж мэдэхээр. Дээр нь хоёр яам нэмэгдэнэ. Танхимаас У.Хүрэлсүхийн хүмүүс явж, Д.Амарбаясгалан өөрийн багаа шинээр бүрдүүлэхээр харагдаж байна. Мөнхүү Н.Энхбаяр, Ц.Даваасүрэн нарын төлөөлөл шинэ танхимд суух агаад С.Батболд, М.Энхболд нар чимээгүй сууж байгаад нэг хоёрын зэрэг сайд түлхүүлчхээр өнгө аястай буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
м
м
2021-12-14 08:42

Н.Энхбаяр гэдэг нь Намбарын Энхбаяр уу бөөн туршлага биздээ

Уншигч
Уншигч
2021-12-14 09:14

Ямар сайн бичээ вэ Мядагбадам аа Амарбаясг�##�ан говь �##�тайн муу сайд нараа чөлө�##�ж сэлгэн томилно гэж чиний таамагласаниай би сан�##� нийлж байна. Сү хүнээ шургуулахаар тохироогоо хийсэн. Энхбаярын хүн орж ирэх юм байна. Даваасүрэн өөрөө сайд болохгүй Болорчулуунаа сайдаар томилуулах байх. Сан�##� нийлж байна

Аглуу
Аглуу
2021-12-14 09:33

Мэндсайхан сайдын захи�##�гаар бичжээ

Zochin
Zochin
2021-12-14 09:40

tavinbex said bolsnoos xoish erchim huchnii salbart 10 aad osol garch hunii ami ersdlee tgd omoorood l baih u

Зочин
Зочин
2021-12-14 10:14

Hahaga haraal idsen danhan tolgoi uuruu z##laad byuan bolooch

Зочин
Зочин
2021-12-14 11:14

zasgiin gazriin ajliig alj baigaa jenkogiin saiduudiig yvuulah heregtei

Зочин
Зочин
2021-12-14 11:16

Төрийн ажилыг тулгууртай хнийдэг нь женко л байж дээ. Оюун-эрдэнэ эр хүн хэлсэндээ гэгчээр ..................

Зочин
Зочин
2021-12-14 11:50

Ха ха сүртэй юмнууд бичих юмаа. Маш сул сайд нартай засгийн газар нь үнэн. Тавинбэх, Энх-Амг�##�ан, Батцэцэг нар давгүй ээ. Цэцийг ч улс төрчид нохойд барьдаг мод болгож хувиргаж байна даа уг нь бол хамгийн ариун дагшин газар байх ёстой юм

Зочин
Зочин
2021-12-14 11:59

Сайдаар үлдэх хүн цөөхөн хийж чадах хүн �##�га угаасаа Нямдорж, Батцэцэгээс авхуулаад х�##�аагаа өгөх цаг нь болсон

Зочин
Зочин
2021-12-14 12:13

Ёндон Х�##�тар нар ч бүтэкүй ээ

Зочин
Зочин
2021-12-14 12:37

Тавинбэх үлдэхгүй бол Засаг бүтнээрээ солигдох байлгүй дээ! Сайн ажиллаж байгаа мэргэжлийн сайд шүү.

Зочин
Зочин
2021-12-14 12:38

Тавинбэх үлдэнэ ээ!

бүү солио, улс орон тогвортой байх нь чухал
бүү солио, улс орон тогвортой байх нь чухал
2021-12-14 13:12

би нам дэмждэггүй боловч нэг сайд муу ч бай сайн ч бай ажлаа 4 жил хийгээд ажлаа өгсөн нь улс орон тогтвортой байхын үндэс ш дээ. дээрээ суудлаа олохгүй бол доороо олохгүй шдээ. зөвхөн 2-г чөлөөлөхөд л ханг�##�ттай шдээ, бүр ядахдаа. энэ бол дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гэж хэрэг ч гэсэн дахин 2 жил хүлээгээд 4 жилийн сайд хийсэн дээрдээ. тэгэхгүй бол улам дордоно шдээ өмнөх 30 жилийн түүхээ л давтана

МАН-ын гишүүн
МАН-ын гишүүн
2021-12-14 13:55

ХХААХҮ-ийн Сайд хамгийн түрүүнд явах ёстой. Монголоороо нэг Шүлхий өвчин тархсан. Өөрөө болохоор Дорнод аймгаар адуу м�##�аа эргэж тойрсрн шиг Шүлхийн голомтоор хөндлөн гулд давхисан нөхөр. Одоо болно оо.Явах цаг чинь болчихсон. ХХААХҮя-ыг Ховдынхноор дүүргэсэн. Ямарч ш�##�гуургүй нөхдийг авчирсан. ХХААЯ-наас хөнгөлтэй үнээр олгодог хадлангийн трактор бусад даг�##�дахуудыг Мориныхондоо уяачдад олгосон.Мөн ч их самарч байгааг с�##�барынхан нь дуу �##�дан ярицгааж байна шүү.

Энхэээ
Энхэээ
2021-12-14 14:34

Ганц Жавланг үлдээгээд бусдыг нь соль

Долгор
Долгор
2021-12-14 14:40

Төрийн сөйд хүн сайд шиг байх хэрэгтэй. Одоогоор МАН-д мөнгө өгсөн нь л сайд болж байна

Зурлага
Зурлага
2021-12-14 14:42

МАН сайдын суудлаа 1 тэрбумаар үнэлдэг. Гэж соноссон

Гайхал ман
Гайхал ман
2021-12-14 15:49

Этт ХК н Ганхуяг захир�##� сайд болох ёстой... бас Бадамсүрэн гуай ч сайд хийх л хүн дээ.

Togtvortoi baidal chuhal
Togtvortoi baidal chuhal
2021-12-14 17:51

Одоо солиоо холиоо хэнд хэрэгтэй вэ? Бөөн бужигнаан болно, тайван ажлыг нь хийлгээчдээ! Тогтвортой байд�##� чух�##� байна!! Сайд солигдох бүрд с�##�барууд ганхдаг бичигдээгүй хууль бий!!!! Анхаар�##�даа авна уу!!!

иргэн
иргэн
2021-12-15 09:09

Ингэж худлаа хуцах хэнд хэрэгтэй юм нэг их сенсаацтай худ�##� мэдээ хөөцөлдсөн одоо цагийн сэтгүүлч гэгчидийн царай энэ л ээ Цаанаа бол бас мөнгөний захи�##�гатай ч байж мэдэх юм

Зочин
Зочин
2021-12-15 20:12

Ариунзаяаг огцруул

Зочин
Зочин
2021-12-17 21:39

Ардчиллын 30 жилд хамгийн их хэлмэгдсэн с�##�бар бол геологи, уул уурхайн с�##�бар мөн. Өнгөрсөн хугацаанд энэ с�##�барыг нэг ч мэргэжлийн хүн толгойлж сайд хийж байгаагүй. Хятад хэлний, үйлдвэрчний, ноолуурын гэх мэргэжилтэй хүмүүс геологи, уурхайн сайд байв. Иймээс Оюу толгойн учрыг олохгүй явсаар Монголчууд бид цөмөөрөө хохирсон нь үнэн. Энэ 2 с�##�бар чинь заав�##� мэргэжлийн хүн байж гэмээнэ асуудлаа ойлгож зөв бодлоготойгоор с�##�баруудаа удирддаг юм. Одоо харин геологи, уул уурхайн үйлдвэрлэл дээр ажиллаж байсан туршлагатай, эрдэмтэн хүн удирдаж байна. Ганц удаа шатахуун тасарсан явдлаар бүхэл бүтэн с�##�барын ажлыг дүгнэж болохгүй. Урьд нь олон сараар шатахуун тас�##�даад улс даяараа хашхирцгааж л байснаа мартацгаасан уу??? бид чинь их мартамгай хүмүүс гэдгээ хааяа санацгааж байв�##� үнэнд ойртоно. Энэ сурв�##�жлагч с�##�барын онцлогийг мэдэхгүй байж дэмий зүйл бичиж хүмүүсийн санаа сэтгэлийг бүү үймүүл. Тэгэхдээ Ерөнхий сайд хүний амаар ажлаа явуулахгүй байх гэж итгэнэ.

Зочин
Зочин
2021-12-24 14:11

Энэ сэтгүүлч мөрөөдлөө бичжээ, өдөөн хатг�##�аг байхаа. Сайдууд гаршаад ирэхээр АНархи нам шиг аашилваас ажил л хохирноо. Ер нь Амарсайхан, Ариунзаяа, Батцэцэг, Мөнхбаатар, Мэндсайхан, Нямдорж гэх мэтээр бараг бүгд сайн ажиллаж байгаа шүү. Даваасүрэн, Болорчулуун, Энхбаяр нарын попуудаас ангид байх нь өлзийтэйдэг

Зочин
Зочин
2021-12-24 14:44

Самардаг самарааг үтэр хурдан явуулаа гайны хар пизду үхээсэй тахир дутуу болоосой

Zochin
Zochin
2021-12-24 15:08

Tegmeer dee ahsgui Nyamdorj gyai bol ZG iin saidiin said baij cgadahgyi g###gdood baina Ard olond huleen zuvshuurugsun humuus baimaar baina EnkhAmgalan said shig Tegeed zasag zorigtoi medlegtei mergeshsen erchimtei ajillamaar baina aa

Зочин
Зочин
2021-12-24 15:18

Battsetseg nomin urtnasang yvuul

Зочин
Зочин
2021-12-24 16:34

Nambariin Enlhbayar, Hurelbaaatar Uchraliig said bolgo

Hkl
Hkl
2021-12-24 19:02
Reply to  Зочин

гуцна биз.

Зочин
Зочин
2021-12-24 17:11

Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд Л.Энх-Амг�##�ан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн С.Энхболд, Байг�##�ь орчины сайд Н.Уртнасан нарыг явуулах хэрэгтэй!!! Ерөнхий сайд өгөгдсөн эрх мэдлийн хүрээнд чих х�##�ууцуулж, хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нартаа хариуцлага тооцох хэрэгтэй!

Зочин
Зочин
2021-12-24 17:12

Хүрэлбаатар яах юм бол

Hkl
Hkl
2021-12-24 19:04
Reply to  Зочин

хэцүү нэрт рүү

Зочин
Зочин
2021-12-24 17:12

Элбэгдоржийн хүмүүс сонгогдоно

Зочин
Зочин
2021-12-24 17:23

Зарим комментийг бүр хойш нь чулуудчих юм гээч, женко ийн дэмжигчид үү

Зочин
Зочин
2021-12-24 17:32

Мөнгөө төлсөн сайдууд яах болж байна вэ? Соёллын сайд, гадаад хэргийн сайд, байг�##� орчны сайд, сангийн сайд, Нямда нар хичнээн их мөнгө төлсөн билээ. 4жил сууна гэж төлсөн мөнгөө хагас жил бололгүй тавиад тууна гэж үү? эсүгээс наймны долоогий нь буцааж өгөх юмуу? Болиорой та нар. Хоёр шинэ сайдаа л давхар юмуу дан дээлтэн оруулаад бусдыг нь үлдээ. Нямкад бол мөнгөнтй зохих хувийг олгоод х�##�сан ч болго.

Дорж
Дорж
2021-12-24 18:53

За.одоо сайд солих асууд�##� байхгүй.Зүтгээд хугацаагаа дуусгах.Д�##�дыг хардаг сайд байхгүй бол засгийг хөдөлгөхгүй шүү.Өнаадөр сайд солих асууд�##� амин чух�##� асууд�##� биш.

ганаа
ганаа
2021-12-24 20:29

тавинбэх сайд жул байгаа шүү худлаа баахан хүн л жихэж байгааа шүү аар хийж байгаа юм �##�га

Зочин
Зочин
2021-12-25 06:48

Н.Энхбаяр гэж монголд авлиг�##�ыг хөгжүүлж,төрөөс хулгайч болсон хогийн нөхрийг сайд болгоно гэвэл ард түмнийг доромжилсон хэрэг болох байхдаа.

Зочин
Зочин
2021-12-25 14:49

Холио солиогоо больж ажлаа тогтвортой хийх арга замаа сонгоочээ

Зочин
Зочин
2021-12-26 08:48

Холио солиогоо больж ажлаа тогтвортой хийх арга замаа сонгоочээ

dddd gggghhghj
dddd gggghhghj
2021-12-26 08:49

Холио солиогоо больж ажлаа тогтвортой хийх арга замаа сонгоочээ

Зочин
Зочин
2021-12-28 16:14

х�##�тарыг явуулааачэээ цуцуцу

Зочин
Зочин
2021-12-31 14:32

Сайд хэн болох нь огт хамаагүй , Ёоз дүйзээрээ - монголыг хувааж идэцгээх нэг хувилбар гарна биз . Харамс�##�тай нь , нэг жил болоогүй ҮХ -ийн ӨӨРЧЛӨЛТ л ХӨӨРХИЙ ... Нөгөө �##�дартай 1990 оны АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ , Чимидтэйгээ хамт үүрд мөнх ҮХЭХ ҮҮ , Лүндээжанцан , Занданшатар , Ламжав гуравтай хамт ЗУУРДААР ТАРЧИЛЖ ҮХЭХ ҮҮ - ер нь эхлээд ҮХ гэдэг заяагүй ч нэр өгсөн юм даа ... ум маани бад ми хооом ... .

Холбоотой мэдээ

Back to top button