ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

БНХАУ дэлхийг алсаас тандан судлах хиймэл дагуул хөөргөлөө

БНХАУ ням гараг /2021.12.25/-т дэлхийг алсын зайнаас тандан судлах шинэ хиймэл дагуул болох “Зиюань-1 02Е”-ийг тойрог замд хөөргөлөө.

Тус улсын “Шинхуа” /Xinhua/ мэдээллийн агентлагийн мэдээлснээр, хиймэл дагуулыг Бээжингийн цагаар 11:11 цагт Хойд Хятадын Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас “Чанжэнь-4-си” пуужингаар хөөргөсөн байна.

Тус агентлаг хиймэл дагуултай холбоотой мэдээлэл, хиймэл дагуулын зорилгын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Энэ удаагийн хиймэл дагуул нь “Чанжэнь-4-си” пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн 403 дахь удаагийнх гэдгийг онцолжээ.

БНХАУ-ын Сансрын Технологийн Академийн зохион бүтээсэн энэхүү хиймэл дагуул нь дэлхийн гадаргууг өндөр нарийвчлалтай стереоскопоор зураглахад зориулагдсан гэсэн л мэдээлэл байгаа юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button