
АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, ням гараг /2021.12.26/-ийн өглөө дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 279,477,572 болов.
Дэлхийн хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,396,885 хүн нас бараад байна.
АНУ-д “КОВИД-19”-ийн халдварын 52,95,411 тохиолдол бүртгэгдэж, 816,463 хүн нас барсан.
Энэтхэг улсад “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,786,802 болж, нас барсан хүний тоо 479,682 болов. Харин Бразилд 22,238,369 хүн коронавирусийн халдвар авснаас 618,686 хүн эндээд байна.
Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldoMeter”-ийн мэдээлснээр, 2021.12.26-ны ням гарагийн өглөөний байдлаар дэлхийн хүн амын 1 саяд ногдох нас баралтын түвшин 694.5 байна гэж мэдээлэв. АНУ-д 1 сая хүн амд 2,509, Энэтхэгт 343, Бразилд 2,879 хүн нас бараад байна.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.