Нийгмийн

"Улаанбаатар хотод түүхий нүүрс түлж байсан дөрвөн зөрчил гарсан”

БОАЖЯ-наас агаарын чанарын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр НМХГ-ын агаарын чанар хариуцсан мэргэжилтэн н.Нарангэрэл хэлэхдээ

"Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь Засгийн газраас түүхий нүүрс нийслэлд хориглосон заалтыг мөрдүүлэхэд хяналт шалгалт хийн ажилладаг. Үүнийхээ хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг шалгасан байна. Ингэхэд Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахаар завдсан зөрчилд Зөрчлийн хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулсан. Түүхий нүүрсийг Амгалан дахь дулааны станцад хураан авч байгаа.

Түүнчлэн гэр хорооллын айл өрхийн түлшний хэрэглээнд шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд бидний шалгалт хийсэн хэсгээс нийтдээ дөрвөн зөрчил илэрсний гурав нь олон шуудайтай түүхий нүүрс түлж байсан. Харин нөгөө нь гурван тонн түүхий нүүрсийг хадгалж байсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button