Нийгмийн

Дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян Говь-Алтай аймагт нээлтээ хийлээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Амгаланбаатарын ивээл дор хэрэгжиж буй “Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян”-д 31 цэцэрлэгийн 2900 хүүхэд хамрагдаж, хүүхдүүдэд “Дэлгэцээс холдуулах дадлууд” ном тараагдах юм. Дэлгэцийн донтолтын хор хөнөөлийг хүүхдүүдэд ойлгуулан бага наснаас нь эрүүл дадалд сургах зорилготой тус аяны нээлтийг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү аян нь багш, хүүхэд, эцэг эх гэсэн гурвалсан холбоонд суурилан хэрэгжих бөгөөд "Дэлгэцийн донтолт- бодит аюул” үндэсний хэмжээний төслийн санаачлагч, “Дэлгэцээс холдуулах дадлууд” номын зохиогч Н.Дуламсүрэн, аянд хамрагдах цэцэрлэгийн багш нарт “Хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх арга замууд” сэдэвт багц сургалтыг аймгийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж сургуулийн өмнөх боловсролын бүлэг хариуцсан 145 багшийг хамрууллаа. Аяны хүрээнд "Дэлгэцээс холдуулах дадлууд" хүүхдийн номоор дамжуулан цэцэрлэгийн насны хүүхдүүдэд цуврал сургалт хийгдэж, эцэг эхчүүдэд зориулан дэлгэцийн донтолтоос үр хүүхдээ хамгаалан амьд харилцааг эрхэмлэхийг уриалсан цахим нөлөөллийн аян өрнөх юм. Дэлхий нийтээр далд хэлбэрээр газар авч буй дэлгэцийн донтолт бол хүүхдийн бие махбод болоод сэтгэл зүйд олон сөрөг нөлөө үзүүлдэг өвчин гэдгийг нийгэмд таниулан үндэсний хэмжээнд өрнөж буй тус аянд одоогоор аймаг, нийслэлийн 30,000 гаруй хүүхдийг хамруулаад байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button