УЛС ТӨР

Н.Энхболд Л.Оюун-Эрдэнийн даалгавраар давхар дээлний маргааныг түр “УХРУУЛЖЭЭ”

Оноос өмнө юу юугүй л давхар дээлтэй сайд нартай болох хууль эрхзүйн орчин бүрдүүлэх гэснээ гэнэт болив, эрх баригчид. Чухам яагаад энэ агуулгаарх өчигдрийн /2021.12.27/ ҮХЦ-ийн хуралдааныг хойшлуулав. Ингэж хойшлуулснаар оноос өмнө ҮХЦ хуралдахгүй нь үндсэндээ тодорхой болов.

- ХОЙШЛУУЛАХ САНАЛЫГ Н.ЭНХБОЛД ГИШҮҮН ГАРГАЖЭЭ-

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өчигдөр 10:00 цагаас товлогдоод байв. Гэвч УИХ-аас оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналаар хойшлуулжээ. Тэрхүү төлөөлөгч нь Н.Энхболд гишүүн аж. Гэвч яагаад хойшлуулсан шатгаанаа хэн ч тайлбарлахыг хүссэнгүй. Угаас гаргах гэж буй шийдвэр нь нийгэмд хэт сөрөг мессижээр ойлгогдох нь тодорхой учир чимээгүйхэн шиг л байхыг талууд эрхэмлэж буй.

Мэдээж Н.Энхболд гишүүн өөрийн хүслээр хуралдааныг хойшлуулах санал гаргаагүй нь тодорхой.  Түүний саналыг цэцийн дунд суудлын бүрэлдэхүүн ч бас өөрсдийн саналаар зөвшөөрчихсөн хэрэг биш. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек нарын тархи сайтар ажиллаад, “Цаг нь биш байна” гэж нийгмийн уур амьсгалаа тооцсон байж болох. Яг Д.Эрдэнэбилэгтэй хэлцэл хийхгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрд авах тогтоолын төслөө гэнэт татсан шиг үйлдэл гаргав.

-ЦЭЦ Ч БАС АМЬД “АМЬТАД”-

Эрхэм Д.Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн өгзөгийг базаж, үүнээс өмнө Жастын Ш.Батхүүгийн хэрэгт Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой ч Д.Сугар цэцэд очиж нуугдсан зэрэг кэйсүүдээс үүдэж, ер нь зайсан дахь саарал байшингийнхан баахан нэр хүнд муутай болсон. Тэднийг Үндсэн хуулийн манаач биш эрх баригчдад үйлчилдэг ТАЗ шиг нэг агентлаг гэдгээр нь өнгөрөгч хаврын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх түүхээр олон нийт хардаг болсон.

Нөхцөл байдал ийм байхад МАН-ын томчууд ёсчлоод удаагүй Үндсэн хуулиа хүчээр засуулна гэж тулгахаар цэцийнхэн яаж дуртай хүлээж авах вэ. “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж нүдээ аниад алх цохилоо гэхэд хэдэн жилдээ цэцийнхний нэр хүнд сэргэхгүй. Улам л уруугаа явах нигуртай. Тэд ч бас хүн л юм хойно, ийм хүчээр тулгасан агуулгаас ихээхэн болгоомжилж, маргаан авсан гишүүнээ ч хэлэхгүй нууцалж буй.

-Ш.АДЬШАА, Н.ГАНИБАЛ НАРЫГ НАМ ШАХСАН Ч Т.ДОРЖХАНД БУЦАХГҮЙ ГЭЖ ЗҮТГЭЖЭЭ-

Энэ хугацаанд ихэд муу нэр хүлээж, шүүмжлүүлж байгаа жагсаалтад Н.Ганибал, Ш.Адьшаа нар багтаж байгаа. МАН-ын зүгээс Д.Ганбат, Т.Доржханд нараар ҮХНӨ-ийг өргөн бариулахаар үзсэн боловч бүтэлтэй юм болоогүй. Эцэстээ Х.Баттулгын талын хоёр гишүүнийг “худалдан авч”, Д.Доржханд тэдний хүсэлтийг далдаас дэглэсэн юм. Энэ хугацаанд О.Цогтгэрэл нарын зүгээс “Л.Оюун-Эрдэнэд  урт удаан улс төр хийх боломжийг АН өгөх ёсгүй. Гомдлоо тат” гэсэн тулгалтыг намын хоёртоо хийж байсан.

Гэвч өнөөх хоёр нь хүлээж аваагүй. Тэд “Төр засаг тогтвортой байх ёстой” гэх өгүүлбэрээр гөжүүд залгасан ч ард нь Т.Доржханд ухруулахгүй байх бүх алхмыг хийсэн гэх. Мэдээж засаг төр солигдох, цаашид өрнөх улс төрийн процесс дунд тэднийг сайн ажиглавал ихээхэн хожилтой харагдах нь тодорхой юм.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: ҮХНӨ-ийг хоёр дахь удаагаа хийх замаар нэг дэхээ засах санаа явсаар цэцэд гомдол  мэргэн арга болж хувирсан. Нэг нам олонх үед төрт хуулиндаа хүчээр халдаж буй энэ үйлдэл эвгүйтвэл нийгмийн замбараагүй байдал руу ч хөтөлж мэдэхээр. Энэ агуулгаар МАН-ын ихэнх гишүүд болгоомжилж байгаа ч томчуудынхаа бэлчиж буй зүг рүү эврээ сэжлэн алхах үхэр лүгээ чимээгүй яваа нь үнэн юм.

Магадгүй давхар дээлний агуулгыг өөр хэд хэдэн санаатай хамтатган гомдол гаргаж, тэднээс нэгийг нь шүүж авсан бол ирээдүйд өөрсдийгөө өмөөрч үг хэлэх арай том орон зай үлдэх байсан буй заа. Энэ цагийн хийрхлээ тэд гэвч барьж чадсангүй. Юманд яаран шунаж, нүд нь гэрэлтсэн тачаангуй байдлаа ч нууц чадсангүй. Цэцийг тэд хэсэг бодоод, дахин хөдөлгөх нь ч тодорхой юм. Чухам иймээс л Л.Оюун-Эрдэнэ Н.Энхболдод тодорхойгүй хугацаагаар маргааныг хойшлуулах чиглэл өгч, Зайсан дахь саарал байшин руу гүйлгэсэн логик эндээс уншигдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-28 08:28

oyunerdene mn dee yu ehleed geree zasaj towhnuulcheed daraan tor zasah talaar bodmoor ym

Зочин
Зочин
2021-12-28 08:32

dawhar deeltei boolno gedeg chn dawhar erh medeltei bolno gsen vg bzdee neg heseg dawhar deeliig ha##a gd boon ym bolgood bsan o0doo tegsen oyunerdene n dawhar deeltei bolgono gd bdag uchir n oldohgui heden humuus baihiin

Зочин
Зочин
2021-12-28 08:33

Тулгат нь Дарга болмогцоо Эрдэнээгээ намаас хөөгөөд Цогтгэрэлдээ намаа бэлэглээд тээ. Хуйв�##�дааныг нь нөгөөх нь мэдээд итгэл даахгүй нөхөр тул хүсэлтээ татаад бөөн юм болж бна дөө.

Зочин
Зочин
2021-12-28 08:33

Эрдэнэ �######�аач ардчилсан нам сөнөтүгэй баянгол дүүрэг тэр чигээрээ зам тэлэх ямарч боломжгүй хэн засаг дарга болно тэрбар кароке зочид бууд�##� авилга газрын наймааны заглмайлсан эцэг эрдэнэ бгд 30 аад жил гэр хороолол нь ихсээд бар ресторан зочид бууд�##�ууд маш ихсээд хотын түгжирэл үе үеийн засаг дарга нартайхолбоотой хот төлөвлөлтийг сүйрүүлсэн

Зочин
Зочин
2021-12-28 08:33

Эрдэнэ, Тулгат 2 2лаа д�##�даганасан хоёр нүүртэн ийм юмнуудыг намаасаа хөөх хэрэгтэй

Зочин
Зочин
2021-12-28 08:36

хойшлуулсан чигээрээ больвол таарна.энэ улсад өөр шийдэх асууд�##� �##�аг уу давхар дээл мэтийн хэнд ч хэрэггүй юманд цаг мөнгө үрээд байхын

Зочин
Зочин
2021-12-28 08:37

уих-ын гишүүн нэмж сайд болоод дээрддэггүй гэдгийг одоо хүртэл мэддэггүй юм уу

Зочин
Зочин
2021-12-28 08:38

Ер нь ЕС аа огцруулж өөрсдийгөө аврах төлөвлөгөөндөө хүчээ нэгтгэхээр давхар дээлтэй болох төлөвлөлтөнд орж дээ тэрийн ЕС мэдээд хойшлуулсан юмаа даа

Зочин
Зочин
2021-12-28 08:38

Төр засгийн ажил амар биш тайван бдлоготой
Шийд.Давхар дээл гэж юу вэ.Ёстой долоо төөлж нэг огтол гэдэг цаг төр засаг шүү дээ.
Монгол улсын ёрөнхий сайд Л Оюунэрдэндээ
Өдрийн мэнд хүргэж амжилт хүсьё.
МАН сүр хүчтэй...

Зочин
Зочин
2021-12-28 09:54

Тохирсоноосоо хэлсэн ярьсанаамаа буцаж байна даа ккк олон хүн хулхидууллаа даа

С.баатар
С.баатар
2021-12-28 10:37

хэрвээ үндсэн хуульд өөрчлөлт оруулаад сайд нар давхао дээлтэй болох юм бол МАН 2024 онд газрын хөрснөөс арчуулна шүүү. Ёстой нөгөө Няидоржийн хэлдгээр үсгүй хусуулна шүү.

Хуяг
Хуяг
2021-12-28 12:42

Ийм чух�##� сэдвийг хөндсөн сэтгүүлч нь гүүглийн орчуулгаар оуулсан аятай ямар ч хөөрхийлөлтэй юм бөөгнүүлсэн юм бэ дээ.

Зочин
Зочин
2021-12-29 01:30

Юу болоод бгааг ойлгоогүй бичиж

Зочин
Зочин
2022-01-05 20:54

ҮХ - ийн Цэц ийм асууд�##�тай орооцолдвол " төрийн эргэлтийн " шинжтэй ноцтой үйлдэл болно биз дээ ... . ҮХ - ийн Цэц бол УИХ - аар батлаад өгсөн үндсэн хуулийн за�##�туудыг л хамга�##�ах үндсэн үүрэгтэй Үх - ийн өөрийнх нь байгууллага шүү дээ . Нэгэнт хүчин төгөлдөр ҮХ - ийн за�##�тууд амьдр�##�д нийцэж байна уу , үгүй юу гэдэг бол өөр
асууд�##� - бүр том асууд�##� , өөрөөр хэлбэл ҮХ - ийн өөрчлөлтийн асууд�##� ... Ерөнхий сайд нэгэнт хүчин төгөлдөр ҮХ -ийнхаа эрхийг эдэлж засгийн газараа байгуулж чадахгүй - байгуулсан ч ажилуулж чадахгүй , УИХ - ын гишүүнээр л сайд тавихгүй \ танарын " давхар дээл " \ бол ажиллуулж чадахгүй байна аа гээд зогсож байгаа бол " огцроё " гэсэнтэй утга нэг хүлээлт . Монгол улсын энэ олон зуун мянган боловсон хүчин - эрдэмтэн мэргэд , мэргэжилтэн сэхээтнүүдээс сонголт хийж чадахгүй байна аа л гэсэн үг . ҮХ - иа зөрчөөд заав�##� УИХ - ын гишүүдээр сайд тавих \ танарын хэллэгээр : " давхар дээл " өмсгөх \ онцгой нөхцөл - �######�шгүй шаардлага гараад , асуудлаа үндсэн хуулийнхаа зарчмаар тавиб�##� ҮХ -ийн өөрчлөлтийн асууд�##� тавигдах байх даа ...

Холбоотой мэдээ

Back to top button