ДЭЛХИЙНИЙГЭМ

Талибанчууд афган эмэгтэйчүүдийг холын зайд ганцаараа аялахыг нь хориглов

“Талибан” хөдөлгөөнийхөн афган эмэгтэйчүүдийг ганцаараа хол замд явахыг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ талаар “Би-Би-Си” /BBC News/ мэдээллийн агентлаг мэдээллээ.

Агентлагийн мэдээлснээр, Талибанчууд эмэгтэйчүүдийг ганцаараа эрэгтэй төрөл садангийн хүнгүйгээр хол замд зорчихыг нь ийнхүү хориглосон байна. Холын зай гэдэг нь 72 км-ээс дээш зайг хэлж байгаа аж. “Талибан” хөдөлгөөнийхөн мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч, таксины жолооч нарт эмэгтэйчүүдийн гивлүүрт битүү хувцас буюу хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдэд үйлчлэхийг нь хориглосон шийдвэр гаргасан.

Арванхоёрдугаар сарын 23-нд Афганистаны Газни мужийн Мукур дүүрэгт Талибанчууд эрэгтэй хамаатантайгаа биш эмчлүүлэгчийг дагуулан ирсэн ганцаараа яваа эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Талибанчуудын мэдэгдэлд эмэгтэйчүүд дур мэдэн, эрэгтэй хүнгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандвал хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл болно хэмээн заажээ.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-28 14:59

л�##�ин эрчүүдийн ганц айдаг зүйл эмэгтэйчүүд тэднийг эрх чөлөөтэй болчуул эрчүүл хэнч биш болчих гээд байдаг байх эмэгтэйчүүлтэйгээ бараг байлдаад байх юум даа кк

Холбоотой мэдээ

Back to top button