Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМ

БНСУ, АНУ: Солонгосын дайныг эцэслэх тухай гэрээний төсөлд зөвшилцөлд хүрэв

БНСУ, АНУ-ын тал 1950-1953 оноос эхтэй хоёр Солонгосын дайныг албан ёсоор дуусгах талаар урьдчилсан төслийн талаар зөвшилцөлд хүрлээ. Энэ талаар өнөөдөр Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн  Хэргийн сайд Жон Ый Ён  хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Солонгосын дайн бол Умард Солонгос, Өмнөд Солонгосын хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн бөгөөд 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оныг хүртэл үргэлжилсэн дайн.

Эл дайнд Өмнөд Солонгосыг АНУ ба барууныхан, Умард Солонгосыг хуучнаар ЗХУ, БНХАУ зэрэг коммунист улс орнууд дэмжиж байсан юм. Хоёр Солонгосын хооронд дайныг эцэслэн зогсоох түр эвлэрэх гэрээ байгуулсан ч өнөөг хүртэл эл дайн албан ёсоор дуусаагүй гэгддэг.

Арванхоёрдугаар сарын 13-нд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдэхдээ, Сөүл, Пхеньян, Вашингтон, Бээжин гэсэн дөрвөн талт хэлэлцээр хийж дайныг албан ёсоор дуусгахад бэлэн байна гэсэн юм.

Үүний зэрэгцээ, 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болсон Өвлийн Олимпын наадмын нэгэн адил Бээжингийн Өвлийн Олимп нь хоёр Солонгосын харилцааг сайжруулах шалтаг болж чадахгүй гэж Гадаад Хэргийн сайд Жон Ый Ён онцлов.

Гэсэн хэдий ч, Сөүл “Умард Солонгостой яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэх янз бүрийн хувилбаруудыг” авч үзэж байгааг тэрээр онцолсон байна.

2019 онд Өмнөд Солонгос АНУ, Умард Солонгосын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг дэмжиж байсан ч Ханой хотод хийсэн уулзалт дорвитой үр дүн авчраагүй өндөрлөснөөс хойш Пхеньян, Сөүлийн харилцаа царцсан хэвээр байгаа юм. Түүнээс хойш Пхеньян харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа шинэчлэх тухай Өмнөдөөс ирсэн бүх саналыг няцаасаар ирсэн.

Сөүл, Пхеньян, Вашингтон болон Бээжин хоёр Солонгосын дайн дуусгавар болсныг албан ёсоор зарлахад бэлэн байгааг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин арванхоёрдугаар сарын 13-нд мэдэгдсэн.

“Өмнөд Солонгос, АНУ дайн дууссан тухай тунхагт гарын үсэг зурах нь чухал ач холбогдолтой болохыг өмнө нь нотолсон. Одоо талууд энэхүү баримт бичгийн төслийн агуулгын талаар тохиролцоонд хүрлээ” хэмээн Өмнөдийн Гадаад Хэргийн сайд тодотгов.

(Эх сурвалж: Yonhap)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button