Б.Чойжилсүрэн: Попорч болно, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолбол яах вэ

Өнөөдөр /2021.12.30/ УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт эхэллээ.
Хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахын өмнө гишүүд үг хэлж байна.
Тогтоолын төслийн 1.4 дэх хэсэгт, “Оюу толгой” ХХК-д хувьцаа эзэмгшигч болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж нэмээд байгаа юм.
Энэ тал дээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Б.Чойжилсүрэн “Энэ Засгийн газар хөрөнгө оруулагч талыг нэлээд буулт хийлгэж байгаа. Эх орондоо хайртай дүр эсгэж попорч болно оо. Нуухыг нь авах гээд, нүдийг нь сохолбол яах вэ. Тулгалаа гэхэд хүлээж авахгүй байвал яах вэ” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даваасүрэн ярилцлагадаа тэгсэн байна лээ.