ДЭЛХИЙНИЙГЭМ

ЦАР ТАХАЛ БА ДЭЛХИЙ: 2021 он гэрэл зурагчдын дуранд

Дэлхий нийт коронавирусийн цар тахалд нэрвэгдэж, сүүлдээ цагийн эрхээр дасан зохицож эхэлсэн.

2021 он ийнхүү улиран одож, 2022 он ирлээ. Муу муухай бүхэн 2021 онд хоцорч үлдээсэй хэмээн хүн төрөлхтөн дотроо шивнэж, 2022 онд цар тахал дуусаасай билээ гэсэн хүлээлт, горьдлого сэтгэлдээ тээсээр шинэ оноо угтан авлаа.

Бид энэ удаад 2021 онд дэлхийн улс орнууд цар тахлын үеийг хэрхэн даван туулсан, хэрхэн хичээсэн талаар фото тойм мэдээ бэлтгэн хүргэж байна.

/2021.01.03/ “КОВИД-19”-ийн халдвар нь батлагдсан нэг гэр бүлийн арван гишүүн Стэмфорд /АНУ/ дахь гэртээ хорио цээрийн дэглэмийн үеэр шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа нь

/2021.01.24/ Энэтхэг улс коронавирусийн халдвартай өвчтнүүдэд зориулсан эмнэлгийн хүчилтөрөгчийн аппаратын хомстолд оров. Тиймээс эмч нар өвчтөний ор хүрэлцэхгүйн улмаас ар гэрт нь буцааж эхлэв. Ингэснээр хамгийн хүнд өвчтөнүүд хүчилтөрөгчийн аппаратаар хангагдах боломжтой болсон

/2021.02.01/ АНУ-д “КОВИД-19”-ийн Британийн хувилбарт халдварын анхны тохиолдол Колорадо мужид илрэв

/2021.02.25/ Израйлийн эрх баригчид өглөөний 05.00 цагаас оройн 20.30 цаг хүртэл ажиллах хөл хорио тогтоов. Энэ хязгаарлалт нь “КОВИД-19”-ийн халдварын тархалтыг нэмэгдүүлэх аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой

/2021.02.26/ Германы Штутгартын балетын бүжигчдийн оролцоотойгоор зураач Флориан Мехнерт цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нийгмийн байдлын талаар уран сайхны төсөл хэрэгжүүлсэн нь

/2021.03.01/ АНУ-ын Колорадо мужийн Луисвилл хотын нэгэн асрамжийн газарт хамаатан садантай өвчтөнүүдэд зориулсан гялгар уутан хамгаалалт суурилуулав

/2021.03.08/ “КОВИД-19”-ийн халдварын ур үргэлжилсэн давлагаа Энэтхэг даяар тархаж, нас баралтын тоо огцом нэмэгдэж, эрүүл мэндийн системд асар их дарамт учруулав. Ражастан дахь тосгоны оршин суугчдын вакцинжуулалт

/2021.03.14/ Нью-Йорк хотын захиргаа “КОВИД-19”-ийн тахлын улмаас амиа алдсан тус хотын анхны тохиолдлоор бүртгэгдсэн иргэдийнхээ гэрэл зургийг Бруклины гүүрэн дээгүүр лазерын гэрэл ашиглан гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлэв

/2021.04.13/ Англид биеийн тамирын заал, гоо сайхны салон, үсчин, усан бассейн, номын сан, амьтны хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн, ресторанууд нээгдсэн ч халдвар хамгааллын дэглэм сахин үйл ажиллагаагаа явуулав

/2021.04.15/ Бразилд ядуусын хорооллын оршин суугчдад коронавирусийн халдварын аюул, урьдчилан сэргийлэх талаарх сургалт, сурталчилгааны кампанит ажил өрнүүлэв

/2021.04.21/ Чили улсад “КОВИД-19”-ийн халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхлэв. Эрчимт эмчилгээний тасгууд ачаалал ихсэж, хоёр дахь удаагаа хилээ хаав. Сантьяго дахь Ла Реколета оршуулгын газарт коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийг чандарласны дараа оршуулгын газрын ажилтан хоосон авснуудыг зөөж байгаа нь

/2021.06.21/ Энэтхэгийн эрүүл мэндийн ажилтан Сринагар ууланд байгаа Кашмир үндэстний хоньчдыг вакцинжуулалтад хамруулахаар явж байгаа нь

/2021.07.05/ ОХУ-ын Москва хотод “КОВИД-19”-ийн нөхцөл байдал зургадугаар сард улам дордов. ОХУ-ын хамгийн том вакцинжуулалтын станц нийслэлийн Гостины дворын талбайд нээгдсэн ба өдөрт зургаан мянга нэгэн зэрэг вакцинжуулах хүчин чадалтай. Хамтдаа халдварыг зогсооно гэсэн уриаг өлгөжээ

/2021.07.22/ Европын олон оронд хөл хориог чангатгахын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. Грекийн Афин хотод албадан вакцинжуулалтыг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчид руу усан буу шүршиж, жагсаалыг тарааж байгаа нь

/2021.08.05/ Бразилийн сургуулиуд нэг жил хагас завсарлаж, алсын зайн сургалтын дараагаар дахин үүд хаалгаа нээв

/2021.08.12/ Индонезид оршуулгын багийнхан тус улсын олон газарт өдөр шөнөгүй ажиллав. Тэд үндсэн ажлаа хийхийн хажуугаар хүмүүст коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн цогцсыг хэрхэн аюулгүйгээр авч явах талаар зөвлөгөө өгч эхлэв.

/2021.08.20/ АНУ-ын Хьюстон хотын Гал түймрийн албаны эмч нар коронавирусийн халдвар авсан өвчтөнийг эмнэлэгт хүргэж байгаа нь

/2021.08.23/ Хятад улс шинэ улиралд сургуулиудаа нээхээр бэлтгэж, сайн дурынхан Божоу хотын дунд сургуулийн талбайд ариутгалын бодис цацаж байгаа нь

/2021.09.23/ Тайланд улсын таван муж “КОВИД-19”-ийн вакцинжуулалтын төлөвлөгөөнөөс хоцорч байгаа тул гадаадын жуулчдыг хүлээн авах төлөвлөгөө нь ч хойшлогдов

/2021.10.13/ Японы Оосака дахь автомат тоглоомын газрыг түр хугацаагаар вакцинжуулалтын газар болгов. Өвлийн улиралд вирус дахин тархахаас зайлсхийхийн тулд дахин вакцинжуулалтыг энэ арванхоёрдугаар сард эхлүүлнэ хэмээн Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдсэн

/2021.10.18/ Энэтхэгийн Бангалор хотод оюутнуудыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхлэв

/2021.10.21/ Австралийн хамгийн олон хүн амтай хоёр дахь хотод хатуу хорио цээрийн дэглэмийг цуцлав. Мельбурн хотод 2020 оны гуравдугаар сараас хойш хөл хорио тогтоосон байсан. Хотын оршин суугчид нийтдээ ес орчим сарын турш, нийт зургаан удаа хөл хорионд орсон байсан. Ийнхүү Мельбурн дэлхийн хамгийн урт хугацаанд хатуу хязгаарлалт тогтоосон улсаар тодорсон.

/2021.10.27/ Перу улс хүн амынх нь хувьд харьцуулахад “КОВИД-19”-ийн халдварын улмаас нас барагсдын тоогоор хамгийн өндөр хувьтай байна. Тус улсын нас баралтын түвшин нэг сая хүн тутамд 5,987 тохиолдол бүртгэгдсэн.  Титикака нуурын Пуно мужийн оршин суугчдыг “Файзер” вакцинд хамруулж байгаа нь

/2021.12.11/ Бразилийн эрх баригчид тус улсад “КОВИД-19”-ийн халдварын улмаас нялхсын эндэгдэл өндөр байгаа тул 5-11 насны хүүхдүүдийг “Файзер” вакцинд хамруулахыг зөвшөөрөв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button