
Өмнөд Солонгосын “Ёнхап” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын цэргийнхэн үл таних этгээдийг Өмнөд Солонгосоос Умард Солонгос руу хууль бусаар нэвтэрсэн гэж мэдээлэв.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штаб /JOC-ын мэдээлснээр, эл этгээд хилийн шугамыг давж хойд зүгийг чиглэн явж байгаа нь харагдсан аж. Түүнийг зогсоох арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй учир хэн болохыг нь ч тогтоогоогүй гэж цэргийнхэн мэдэгдэв.
Өмнөд Солонгосын эрх баригчид болсон явдлын талаар Умард Солонгос дахь цэргийн холбоотой холбогдож, зурвас илгээсэн ч Пхеньян хараахан хариу өгөөгүй байгаа аж.
Ихэвчлэн Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу хууль бусаар хил даван нэвтэрдэг ч энэ удаагийн хэрэг эсрэгээрээ болсон нь анхаарал татаж байгаа юм.
(Эх сурвалж: Yonhap)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Согтуу монгол Ганбаа
Тагнбул нутаг буцаж байгаан
Сайн эр байна. Эсвэл өинөдиынхэн хорлон сүйтгэгчээ эсвэл стратегийн удаан суурьших тагнуулчаа явуулаад мэдэн будилж хариуцлагаас мултарч байна даа