Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Э.Бат-Үүл лүгээ адил “ниссэн” Л.Оюун-Эрдэнийн ХӨӨРӨЛ

“Бид шинээр сэргэхийн тулд “Чингис хаан” нисэх онгоцны буудлаа транзит тээврийн төв болгоно. Бүр болоогүй, транзит чиглэлд хурдны автозам тавьцгаая. Боомтуудаа "чка” болгож, төмөр замын гарцаа нэмэгдүүлэн, улсдаа зэс боловсруулах ба гангийн үйлдвэрүүдийг барьцгаая. Усан цахилгаан станцуудаа босгоё, Таван толгойн цахилгаан станцаа барьж, гадагшаа эрчим хүч зарцгаая. Чадна ш дээ. Ерөөсөө уул уурхайг түшиглэж, том хот байгуулна аа. Шийдчихлээ, бүр. Сэргэн мандана аа”.

Энэ бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-д танилцуулсан “Шинэ сэргэлтийн бодлого” нэртэй тогтоолын төслийн агуулга. Тогтоолын төслийг эхнээс нь уншаад явахад л “Нээрэн тэгвэл сайхан аа” гэх хөтлөмжид удирдуулах аж. Нэг хувийн хэвшлийн шинээр төлөвшүүлэхээр, алсдаа хүрэхээр зорьж буй мөрдлөг гэлтэй. Манай редакцад хувь хүний хөгжлийг өргөхийн тулд эл “Сэргэн манд” гэдэг үгийг ашиглах нь цөөнгүй. Уг нь редакц, төр хоёр романтиклах боломжоороо эрс өөр орчин. “Шинэ сэргэлтийн бодлого” тогтоолын төслөөс нэг тийм романтик, их мөрөөдлийн үнэр түгнэ. Оросууд нь “Эг нөөв шүү” гээд л байхад аргадах гэж ядаж буйгаа ч мартсан аятай “Эг дээр УЦС барина аа” гэж 2050 бодлогоо лавшруулж, энэ шинэ сэргэлт дээрээ ч тусгасан байх жишээтэй.

Үүнтэй яг зэрэгцээд, Ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүлийн шоронгоос бичсэн захидал санаанд орно. Захидлын агуулга тэр чигтээ “Гэр хорооллын иргэд ээ, газраа бүү үнэгүйдүүл” гэх утгад чиглэж байв. Тэрбээр 2012 оны сонгуулиар АН арай дөнгүүр суудал авсны дараа хотын дарга болсноор “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэртэй томоохон ажил эхлүүлж, өнөөдрийн Л.Оюун-Эрдэнэ шиг жинхэнээсээ шатаж, “гал атгаж” явав. Үүнээс өмнө Сүхбаатарын талбайд мөн л гэр хорооллын иргэдийн газрыг хамгаалах зорилгоор Сэлэнгийн тариаланчдыг трактортой нь жагсаасан түүхтэй. Түүний тэмцлийг харин манай гэр хорооллынхон ойлгосон гэхэд асар бэрхтэй. Өнөөдөр тэр харин шоронд хоригдож буй. Хотын мээрээр ажиллахдаа “Заавал ажил хэрэг болгоно” гэж зүтгэсэн гэр хорооллын асуудлаасаа үүдэн, тэр эрх чөлөөгөө хумиулсан.

Э.Бат-Үүлийг хотын даргаас бууснаас хойших цаг хугацаанд АН дотор юу өрнөсөн бэ гэвэл: “Манайх фракцгүй нам болно” гэсэн З.Энхболдын мэдэгдэл, С.Эрдэнийн зөвхөн “Шонхор” фракцын хөл гаруудаа өргөж, бусдыг нь бүр хажиглаж хөөсөн түүх, Х.Баттулгын намаа аврахын тулд мөн өөрийнхөө хүмүүсийг л “сумлаж” ажилласан кэйсүүд нэн элбэг бичигдэнэ. Демократ үзлээ хайрлаад байвч хатавчинд суухад тиймхэн байсан тул АН-аас аль өнгөтэй өөдтэй нь дайжив. Намаа хажуу талаас нь хардаг сайн хүмүүс олшроход ард түмэн “Та нар ёстой бүтэхгүй юм байна” гэж хамар дээр нь ороолгон, МАН-д саналаа хоёр сонгууль дараалан өгцгөөв. Эдүгээ АН гурван ч даргатай болж, ямар тамга тэмдэг хэрэглэж байгаа нь ч тодорхойгүй, ийм нам байгаа эсэх нь мэдэгдэхгүй шахам бүдгэрч доройтов. Өнөөх ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүл нь шорон луу ачигдахдаа “Намаа нэгтгээрэй” гэж хашгираад, машинд суув.

Харин сайтар нэгдсэн, сайтар эвсэлдсэн МАН оны өмнөхөн Их хурлаа хийж, Бага хурлын гишүүдээ шинээр томилсон. УИХ-д нэр дэвших, цаашдаа намдаа шат өгсөхөд нэн чухал гишгүүр болдог Бага хурлын гишүүнээс М.Билэгт тэргүүтэй М.Энхболдын талынхныг хасах, зайчлах оролдлогыг маш сайн зохион байгуулжээ. Улмаар Удирдах зөвлөлөөс М.Энхболд, С.Батболд нарыг хасаж, “Намын дарга нарын зөвлөл” нэртэй бэлгэдлийн багт багтаав. Удирдах зөвлөлд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарт базагдах, үгэнд нь орох, цүнхийг нь барьж гүйж чадах хүмүүс  орж, тэдний үндэс салаа мөчрүүд нь Бага хурал руу тэр чигтээ чихэцгээв. Сонгон шалгаруулалтгүй дарга томилж болох нүхийг ковидын хуулинд шингээж байгаад, мөн л У.Хүрэлсүхийн, генсекийн, Л.Оюун-Эрдэнийн, Д.Сумъяабазарын, бусад тэдэнд захирагдах боломжтой хүмүүсийн төлөөллийг төрийн алба руу хүчээр оруулсан. Намын аппарат нь ч, төрийн удирдах шатны албан тушаалтнууд нь ч нэн залуужиж, цүнх баригчдад дургүйцсэн ахмад, идэр үеийнхэн төрөөс ч, намаасаа ч хол явахыг илүүд үзэх болов.

У.Хүрэлсүхийн хайрлаж, өсгөж өндийлгөсөн залуу үеийнхэн нь МАН-ыг ингэж зөвхөн залуусын төлөөллийн аппарат болгож хувиргав. МАН-ын фракци, лобби бүлгүүд үндсэндээ жийгдэж, Зүүний хүчний холбооныхон л баахан ашигтай ажиллацгаав. Яг З.Энхболд шиг АН-ыг фракцгүй болгож харсан технологи, С.Эрдэнэ шиг зөвхөн өөрийн тойрсон хүрээллээ өөд нь явуулсан кэйс, Х.Баттулгынх шиг тойрон хүрээллээ чухал асуудал руугаа оруулсан түүхүүд эдүгээ У.Хүрэлсүхээс Л.Оюун-Эрдэнэд шилжсэн МАН дээр хэрэгжих болов. Яг Э.Бат-Үүл хотын дарга болохдоо “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг чка хийж, ард нь өөрөө гарчихна гэж сэтгэж явсан шиг Л.Оюун-Эрдэнэ 2050 оны төсөөллийг өнөөдөр тийм романтикаар зурж сууна. Тэр огноо хүртэл өөрөө мөнхөд хүчирхэг байх юм шигээр.

Түүнд 2016 онд МАН ялсны дараа АН-ын “Сайн” хөтөлбөрүүд зогсож, өнөөгийн бидэнд ганц хэрэг болж буй “Гудамж” төсөл татан буугдан, бондын мөнгөөр 888 төсөл санхүүжүүлэх том амбиц хэдхэн хүний халаасанд орж, хэрхэн замхарсан түүхийг сануулах гэвэл, толгойгоо сэжин шууд л 2050 он руу үсрэхээр тийм хийсгэлэн, тийм дундын орон зайг үл барьж авагч болжээ. Өнөөдрийн энэ хэрэгжүүлэхээр, эдгээрийг л хийчихвэл яг “алчих” гээд байгаа мөрөөдлийн жагсаалт 2024 оны дараа шуудхан алх цохигдон, таслагдах эрсдэлтэй гэдгийг Л.Оюун-Эрдэнэд АН-ын түүхээр жишээлэн хэлж өгмөөр. Тэнгэрээс татаж, буулгаж ирмээр цаг хугацаа иржээ.

Нийгмээ нил халамжаар угжиж, Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нарын мөнхийн бүтэхгүй хүмүүст “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэс Тавантолгой”-гоо өгч, тэднээс ил далд авсан хэдээрээ цөөн хүрээллээ божийлгож, зөвхөн өнөөдрийн хүчирхгүүдэд сайн харагдсан улс дээшээ явж, МАН идэр, ахмад төлөөллөө улам багасгаж, фракцуудынхаа эрх ашгийг үл хэрэгсэж, эдийн засгаа шалтай нь тэгшитгээд байна. Ийм байхад 2024 онд ард түмэн МАН-ыг хамраар нь ороолгож, тэс өөр улсуудад зурахгүй гэж үү. АН-ын суларч доройтсон хэлбэр, агуулгыг МАН одоо жинхэнэ утгаар нь давтаж явааг мэргэн зөвлөхүүд нь түүнд хэлж өгөөсэй. Ерөөсөө л “Шийдлээ, бүр. Сэргэн мандана аа” гэж орилсоор, 2050 он руу үсрэх нь. Дунд нь, ердөө хоёрхон жилийн дараах 2024 он гэж ангал, гүн хавцал байна. Тийшээ авирах бүс, олс тэргүүтнээ бөхлөн бэлдэхээс нааш 2050 оныг мөрөөдөлтгүй билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-03 08:24

oyunerdene mn dee yana daa

Зочин
Зочин
2022-01-03 08:28

yg unen

Зочин
Зочин
2022-01-03 08:28

ystoi neeree neg l odor ene oyunerdene unana daa

Зочин
Зочин
2022-01-03 08:29

Ardchilsan nam yaj unasan gedgiig medseer baij odoo ed nar ingeed aldaag n dawtaad baih ym daa

Зочин
Зочин
2022-01-03 08:29

za goy2 ingeed duusaj bgta ym daa hoorhii ene oyunerdene

Зочин
Зочин
2022-01-03 08:38

ах намынхнаа унасан �##�дааг давтаж байж тархиараа савах гэж байгаан

Баярнэмэх
Баярнэмэх
2022-01-03 08:43

Арай ч үгүй байлгүй дээ з�##�уучуудын толгой өөр

Зочин
Зочин
2022-01-03 09:21

дампуурахдаа бэлдэж байгаа юм шиг л байна

ovgon ah ni chamaas guij bna
ovgon ah ni chamaas guij bna
2022-01-03 09:22

Hutsaa chi.1sariin 28noos hol horio togtooj 2saraas zovhon ene uiirald 10 jil tsetserleg ih deed surguuliin hicheeliig ehluuleed ogvol muu ah ni mnai toirogt 2024 ond orsoldoh gihuudiig demjie.

Зочин
Зочин
2022-01-03 10:03

Vnen2 damjin ongorooh buudal ashiglasnaar juulchid export gd bvh ym saijrana

Зочин
Зочин
2022-01-03 10:07

udku tsag vy saihan bolnodooo covid gh tsar tahal hamgiin tom garz bollooodoo

Зочин
Зочин
2022-01-03 10:32

30 жилийн өмнө яг ингэж бсан Азийн бар болно гээд хулгана гөлчгий ч болсонгүй

Зочин
Зочин
2022-01-03 10:32

30 жилийн өмнө яг ингэж бсан Азийн бар болно гээд хулгана гөлчгий ч болсонгүй

хаха
хаха
2022-01-03 10:50

ҮХСЭН НОХОЙН ОЦГОР

иргэн
иргэн
2022-01-03 10:54

Олон нийтийн, иргэдийн санаа бодлыг гэгээлэг болгож, ажил хөдөлмөр, бүтээмжийн л төлөө зүтгэдэг болсон цагт хөгжил ирнэ. Одоогийнх шиг ойр зуурын эрх ашиг, шун�##�, явуургүй бодолдоо автсаар байв�##� юм бүтэхгүй.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-01-03 10:59

Оюун эрдэнэ ээ зүүднээсээ сэр Танай намд Монгол улсын ирээдүйг 30 жилээр төсөөлөх биш үлдсэн 2 жилдээ хөшөөнөөс өөр зүйл бүтээчих сэтгэл �##�га уу. Баклавр Доктор хамга�##�ах сэдэв биш дээ хүнийг амьдруулах арга зам шүү дээ.

Зочин
Зочин
2022-01-03 11:48

Манай төрийн тэргүүнүүд өмнөх - түүний өмнөх хэлсэн үгүүдээ эргэж хардаг болов уу , энэ хэрээс хэтэрсэн олон зөвлөхүүд - туслахууд нь сануулдаг болов уу ... Хамгийн сүүлчийн тарвага л суганд нь хавчуулаастай харагдаад байх юм ...

Elberdorj
Elberdorj
2022-01-03 12:38

AN setgeh bish uhdel bolno

Зочин
Зочин
2022-01-03 13:37

ядруу улсуудын газрыг авч орох оронгүй болгосон БАТ - ҮҮЛ гуай шиг арай ч биш байхаа

С.Баатар
С.Баатар
2022-01-03 13:41

Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад сайд нараа давхар дээлтэй болгох юм бол МАН-ыг 2024 онд үсгүй хусах хэрэгтэй. Ийм худ�##� ярьдаг. Зөвхөн өөрсдийнхөө төлөө ажилладаг юмнуудыг ахин сонгох хэрэггүй. Ёстой нөгөө �##�дарт Нямкагийн хэлдгээр үсгүй хусах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-01-03 13:43

З�##�уу. Минь юу чаддагаа ард түмэндээ харуулаадхаач хүлээгээд л бна

Залуу
Залуу
2022-01-03 13:43

Ээ хөөохий энэ МАН-ын асууд�##� ч их хүндэрч байна даа. Яанадаа �######�уул.

Зочин
Зочин
2022-01-03 15:21

bat vvl hudlaa gar zvger zloo

Зочин
Зочин
2022-01-03 20:54

Ерөнхий сайдаа тэтгэврийн доод хжмжээг 500000 болгооч таниас хичээнгүйлэн гуйя 350000 төгрөг үнэхээр амьдр�##�д хүрэхгүй гол тасрахнээ

Зочин
Зочин
2022-01-04 03:19

Eguurээ олон түмнийг тэнэг гэж басамжлахаа болиоч.Очиж очиж Оюун эрдэнийг ялтан Бат үүлтэй хольж хутган харьцуулахдаа тулаагүй шүү.Байнгын доромжлол чинь хэрээс хэтэрч байна шүү.Хууль шүүх гэж байдаг юм гэж иргэний зүгээс сануул чихъя.

Иргэн
Иргэн
2022-01-04 08:41

Энэ засгийн газрын ганц гялайх ажил нь Төрийн үйлчилгээг цахимжуулах л ажил байна. Энэ бол төрийн СЭРГЭН МАНДАЛТ юм. Аль нэг төрийн байгууллагын ярвайсан хүнд сурт�##�тай үйлчилгээг цахимжуулж иргэд чирэгдэлгүй хүнд сурт�##�гүй авилгагүй үйлчилгээ үзүүлж байгаа И монголиад олон түмэн т�##�архаж байгаа. Ямарч ажил �##�даа дутагд�##� л байж л байдаг түүнийг нь засаад явах нь төрийн үүрэг. Гэхдээ хамгийн ихээр мушгин гуйвуулж гүжирдэгч нар бас байна аа. Тэд нарч бас л цахимаар төрийн үйлчилгээг авсаар л байгаа.

ИРГЭН
ИРГЭН
2022-01-04 10:54

Нийгмээ нил х�##�амжаар угжиж, Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нарын мөнхийн бүтэхгүй хүмүүст “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэс Тавантолгой”-гоо өгч, тэднээс ил д�##�д авсан хэдээрээ цөөн хүрээллээ божийлгож, зөвхөн өнөөдрийн хүчирхгүүдэд сайн харагдсан улс дээшээ явж, МАН идэр, ахмад төлөөллөө улам багасгаж, фракцуудынхаа эрх ашгийг үл хэрэгсэж, эдийн засгаа ш�##�тай нь тэгшитгээд байна. Ийм байхад 2024 онд ард түмэн МАН-ыг хамраар нь ороолгож, тэс өөр улсуудад зурахгүй гэж үy

Зочин
Зочин
2022-01-04 15:58

АН ЫН гашуун хувь заяаг тойрох замаа одооноос сайтар бодохгүй бол юу ч болж мэдэх л юм Энэ гарцаагүй үнэн болж болох л байх Амлах Мөрөөдөх биш Ажил хэрэг л хэрэгжилт л мэднэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button