Ярилцлага

С.Молор-Эрдэнэ: Залуус тэнэг Элон Маск, NBA-ийн боловсролгүй тамирчдыг дэмий шүтэж байна

Философич, Др.Др С.Молор-Эрдэнэтэй цаг үеийн анхаарал татсан асуудлуудаар товч ярилцлаа. Тэр хөл хорионы үеэр гурван хөх номоо бичиж хэвлүүлсэн бол одоо гурван шараа хэвлэлтэд өгчхөөд байгаа аж. Өмнө нь гурван цагаан, улаан номууд хэвлүүлсэн нь бестселлерийн жагсаалтад бичигдэж байв. Мөн “Хүн байх ба хүн болох” сэдэвтэй сургалт зохион байгуулж, төгсгөгчдөдөө сертификат гардуулаад удаагүй байхад нь бид ярилцлаа.

-ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ КОРОНАВИРУС ИЛЧИЛЛЭЭ-

-Цар тахлын гэх хоёр жил өнгөрч байна. Энэ цаг хугацаанд өрнөсөн үйл явдлуудыг та философич хүний нүдээр хэрхэн харж байв?

-Нэгт философич хүний үүднээс, хоёрт шинжлэх ухааны талаас харсан. Юуны өмнө энэ тахал байсангүй. Хил дамнасан халдварт өвчин байж болох. Харин тахал гэж нэрлэвэл тохирохгүй. Мөн “Цар” гэж буруу нэрлэсэн. Олон улсын нэрлэгээ нь пандеми. Эпидэми гэвэл зөвхөн улс орон дотроо тархсан халдварт өвчин, хил даваад явчихвал пандеми болно. Цар гэсэн монгол үгтэй ямар ч хамаагүй. Тогоо, шанага шиг ойлголт төрүүлээд байна шүү дээ. За, титэм гэсэн үгтэй ч мөн хамаагүй. Коронавирусийн дижитал зураглалыг гаргаж ирвэл титэмтэй адилтгаж болмоор дүрснүүд харагддаг. Яг өөрийнх нь бодит зураг ч биш л дээ.

Энэ мэтчилэнгээр манай ард түмэн хүн төрөлхтний анагаах ухааны, шинжлэх ухааны мэдлэг, ойлголтоос ямар их хоцорсныг харлаа.  Сайд нь “Монгол Улсад коронавирус оруулж ирэхгүйн тулд ажиллана, үүнийг хариуцна” гэж амлаж, улс төрийн оноо авч ч байх шиг. Тэр хүнтэй ямар ч хамааралгүй тархана л даа /Инээв, Сурв/. “Хүйтэн цаг агаартай учир манай оронд орж ирэхгүй” ч гэж ярьж байх шиг. Энэ чинь нэг төрлийн ханиад л юм чинь өвөл бүр хурдтай тархана шүү дээ /Инээв, Сурв/.

Ерөнхийдөө гуу жалганаас гараагүй ард түмэн гэдэг сэтгэлийн хөдлөл ихтэй. Боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нь хааччихсан юм гэж гайхлаа. Гадаад, дотоодод вирусологи, микробиологиор сурч, доктор хамгаалсан олон хүн байдаг биз дээ. Тэр хүмүүсийн үг сонсогдсонгүй. Лам нар нь яах вэ дээ, сүм хийд чинь бизнесийн байгууллага ш дээ. Бизнесээ бодоод үрэл тараагаад эхэлсэн. Үгүй, ер нь үнэн инээдтэй байсан. Нөгөө талаар аймаар уйтгартай байлаа. Харамсмаар байсан. Нэг нэгийгээ ад үзээд л, айгаад л. Зарим баячууд чинь гэрээсээ жил гаруй хугацаанд гараагүй гэж байна шүү дээ. Атомын бөмбөг хаячихсан юм шиг /Инээв, Сурв/.

Ер нь яасан гэнэн томоогүй, том болоогүй ард түмэн юм дээ гэж л бодсон. 100 жилийн өмнө оросууд тэмбүүнээс салгах гэж их зовсон гэсэн л дээ. Тэр сэтгэлийн хөдөлгөөн, тэр уур уцаар. Төрийн сайд дарга нарын яриа, хөөрөө. Ер нь хэн нь хэн бэ гэдэг л харагдсан. Миний найз хэн бэ. Миний хамаатан хэн бэ. Миний ээж хэн бэ. Миний дарга хэн бэ. Сүүлд бодоход нь олон хүнд ичмээр санагдаж байгаа байх.

-Та өөрөө тусав уу?

-Туссан, тусаагүйгээ мэдэхгүй. Тусвал мэдээж ханиад шиг халуурна. Халуурах үед нь эм ууж, гэртээ тайван хэвтэнэ. Ханиад ер нь тэгдэг дээ. “За, ханиад хүрэх нь байна” гээд мэдчихдэг. Тэгээд хоёр, гурван хоног нам хэвтдэг. Тэгээд гайгүй болоод босоод ирдэг. Тийм хоёр, гурван халууралт болсон, гэртээ тайван сайхан хэвтэж байгаад эдгэсэн. Тэр үеэр гурван хөх номоо бичсэн. “Монголын өчигдөр, өнөөдөр, маргааш” гэж. Гарч ч болохгүй, яаж ч болохгүй болчихоор нь номоо бичээд л суучихсан. Надад бол ямар нэг асуудал байгаагүй. Тусвал туссан л байх. Вакцинаа хийлгэлээ. Тэртэй тэргүй би нийгмийн нэг гишүүн, бусдыг бодох ёстой. Насанд хүрсэн хүн шиг байх хэрэгтэй. Хууль журам юу байна, түүнийг дагасан. Бүх нийтийн асуудал шүү дээ.

-Та их энгийн хүлээж авч л дээ. Олон нийтэд зарим хүмүүс, бүр төрийн тэргүүн хүртэл үүнийг “Эх дэлхийн сануулга” гэх зэргээр тайлбарлаж байсан?

-Бороо орохоор “Тэнгэр уйлж байна” гэж тайлбарладаг л хүмүүс шүү дээ.

-Хөл хорио тогтоосон нь ганц манайд ч биш бүх л орнуудын эдийн засаг, иргэдийнх нь сэтгэл зүйд цочир нөлөөлсөн юм биш үү?

-Ерөөс нийгэм дотор янз бүрийн хүмүүс бий. Хистери гэж ойлголт байдаг л даа. Өөрийн мэдэлгүй хэт сэтгэл нь хөдөлдөг, хистери болдог хүмүүс нийгэмд байж л байдаг. Ялангуяа эмэгтэй хүмүүс, ээж нар. Батлагдсан психологийн асуудал.

Харин ард түмний дотор сэхээтэн давхарга гэж байх ёстой. Гадаад хэлтэй, гадаад дотоодын мэдээллийг зэрэгцүүлж уншаад ерөнхий дүгнэлт гаргаад авчихдаг, түүнийгээ хүмүүст тайлбарлаад өгчихдөг сэхээтнүүд байх ёстой. Манайд үүссэнгүй л дээ. Социализмын үед жаахан үүсэх гэж байгаад больсон. Олон зуун жил эсгий гэрт, номноос, хүн төрөлхтний мэдлэгээс хол явсан генетикийн онцлог маань нөлөөлж гэмээр. Массаас ялгарахгүй профессорууд, судлаачид байгаа болохоор нийтээрээ мухар сүсгээс гарч чадахгүй байна шүү дээ.

Гурван сая хүнтэй ард түмэнд харамсалтай л байна. Хэрэв мянган сэхээтэн байсан бол тэд чинь энд тэнд бичиж, яриад нөлөөлөөд явчихна. Нэг ч гэсэн хүний нүд, чихийг онгойлгоно. Гэтэл нөгөө ямар тулгатан билээ. Тэр зуугийнхаа үгийг, лам нарын, бөхчүүдийн үгийг сонсож байна ш дээ. Тэд чинь боловсролгүй хүмүүс.

-МИНИЙ ҮЛГЭР ЖИШЭЭ ХҮМҮҮС БҮГД 1000 ЖИЛИЙН ӨМНӨ ҮХЧИХСЭН-

-Та өөрөө ч энэ хугацаанд их чимээгүй суулаа. Нэг хэсэг хэлсэн үг болгон тань маргаан дагуулж, адлуулдаг байсан. Хөл хорионд нам суув уу, эсвэл сэтгүүлчид тоохоо больчхов уу гэж гайхсан?

-Нийгэм тэр чигээрээ, сэтгүүлчидтэйгээ хамт хистери болчихсон л доо. Нэгэнт масс хистерид орчихсон, хөөрсөн түмэн бий болчихсон байхад үг, үйлдлээ цэнэх ёстой. 1990 онд бас л хөөрсөн түмэн гараад ирсэн. Өдөөгөөд өгөхөөр орилолдоод гараад ирдэг. Тэдэнтэй юм ярьж, харилцахад маш төвөгтэй. Учир нь ухамсрын түвшин нь алдагдаад, уур хилэн, үзэн ядалт, гомдолт гэх мэт доод сэтгэлийн түвшиндээ автчихсан байдаг. Тэнд хүнийг хайрлах, хүндэтгэх, халамжлах ёс суртахууны ямар ч үйлдэл хийгдэхгүй. Тийм үед том сэдвээр шүүмжлэл хэлж ерөөсөө болохгүй. Ёс суртахууны хувьд ч тэр.

Би Ерөнхийлөгчийн зөвлөх биш, төрөөс цалин аваад сууж байгаа хүн биш. Гэртээ номоо бичээд сууж байгаа, чөлөөт, олон нийтийн сэхээтэн хүн. Тэгэхээр хэзээ, яаж дуугарахаа бодох хэрэгтэй. Нэгэнт уйлаад эхэлчихсэн хүнд “Уйлах муухай” гэж болохгүй. Дуустлаа уйлж, дотроо онгойлгог гэхээс яах вэ.

Ер нь бүр том филосифичдын намтар луу өнгийвөл, мэдлэг боловсролгүй хүмүүсийн дунд дуугүй л байхгүй бол болдоггүй. Харин номоо бичээд хэвлүүлнэ. Түүнийг нь хүмүүс уншина.

-Энэ үеэр иргэд төв талбай дээрээ жагсаж, Засгийн газраа унагалаа. Зун “No Naadam” гэх хөдөлгөөн өрнөж, залуус идэвхтэй оролцсон. Зарим хүмүүс үүнийг Өнгөт хувьсгал гарах тохироо бүрдэж гэж тайлбарлаж байсан. Залуусын энэ үйлдлийг та юу гэж харсан бэ?

-Залуу хүн үргэлж тийм байх хэрэгтэй. Залуус анархист байдаг. Одоогийн нөхцөл байдалтай тэртэй тэргүй эвлэрдэггүй. Хурдан түргэн сайжруулъя, огцом өөрчилье гэсэн үйлдэл, сэтгэлийн хөдөлгөөн гаргадаг. Энэ нь зөв. Залуу хүн үргэлж хувьсгалч байх ёстой. Насанд хүрчихсэн, дансандаа хэдэн төгрөгтэй болчихсон хүмүүс л ямар нэг өөрчлөлтөд дургүй байдаг. “Ингээд байж л байя л даа. Юу нь болохгүй байгаа юм. Болж л байна ш дээ” гэх мэт, нөгөө нэг булчин сулруулдаг үгсээ хэлээд суучихна. “Залуу хүн гэнэн” ч гэдэг юм уу, юу гэдэг юм.

Ер нь залуу хүн социалист байдаг. Хөгшчүүд феодалист, идэж уусан шиг гэдийж хэвтээд л. Залуу хүн бол нэг их эд хөрөнгөд үнэ өгөөд байхгүй. Нэг сайн гар утастай, нөтбүүктэй байхад л болчихно. Тийм учраас Өнгөт хувьсгал гарах тохироо бүрдэж гэж байгаа чинь зөв ч байж магадгүй. Залуус гадаа гарч, нийгмийн амьдралд оролцох хэрэгтэй. Би тэр үед ёстой алга ташиж суусан.

Нийгэмд залуу үе байна, тодорхой хэмжээгээр өөрсдийгөө илэрхийлж байна гэдэг их чухал. Сүүлд талбай дээр бас нэг юм болох шахсан ш дээ. Нөгөө экс-дуучин. Би хажуугаар нь хэд хэд өнгөрсөн. Тэр үед “Хэро” энтертайнментээс ярилцлага авъя гэж хандсан л даа. “Монголчууд жагсах, цуглах эрх чөлөөгөө яагаад эдэлж чадахгүй байна вэ” гэсэн сэдвээр яриа авъя гэсэн. Би “Нийгмийг хэзээ ч жагсаалд уриалан дуудахгүй. Улс төрчид нь өөрсдөө хийг” гэж хэлээд ороогүй.

-Энэ цаг хугацааны араас нийгэмд анхаарал татахуйц гэмт хэрэг, амиа хорлолтууд гарлаа. Ер залуусын сэтгэл зүйн асуудал их анхаарал татсан сэдэв болчихлоо л доо. Сэтгэл гутралд их автах болж. Сэтгэл зүйгээ яаж тогтвортой хатамжилж авч явах юм бол?

-Харин тийм ээ. Уг нь залуус оптимист, утопист, социалист байвал сайн. Даанч дэмий хүмүүсийг үлгэр жишээгээ болгож, тэдэндээ хэт автаад байна. Үлгэр жишээ хүн нь их том байх ёстой. Миний үлгэр жишээнүүд гэхэд дандаа 1000 жилийн өмнө, 500 жилийн өмнө үхчихсэн философичид. Амьд хүн нэг ч байхгүй. Манай залуусын үлгэр жишээ болохоор энэ нэг тэнэг Элон Маск, Марк Цукерберг, Жеф Безос байгаад байна л даа. Бүр хамгийн балай Билл Гейтс байна. Тэдний үнэн төрхийг танихгүй байгаа байх.

“Сургуулиа хаяад л тэрбумтан болсон гэнэ лээ” гэх мэт худал мэдээллүүдэд бүр өртчихсөн. Эсвэл “NBA”-гийн хэдэн боловсролгүй сагсанбөмбөгчдөд дурлана. Зарим нь гар утасныхаа нүүрэн дээр зургийг нь тавьчихсан ч байх шиг. Тийм жижигхэн хүмүүсээр үлгэр жишээгээ хийж болдоггүй байхгүй юу. Тэр хүмүүс дороо уначихдаг. Тийм Idol амархан байхгүй болчихно. Оюуны, мэдлэг боловсролын, өөрт сорилт болох тийм хүмүүсээр үлгэр жишээ хийж, суралцаж явсан нь дээр. “Champions League”-ийн тэнэг хөлбөмбөгчдийг шүтээд яах юм. Тэр чинь Английн сахилгагүй, архичин залуусын үзэж, хагас бүтэн сайнд цагаа өнгөрөөдөг тийм л спорт байхгүй юу. Та нар Англид очоод, стадионд нь ороод үзвэл зүгээр архичин англи залуус л орилолдоод байж байгаа. Талбай дээр гүйж байгаа нөхдүүд нь тэдний мөнгөөр саятан болчихсон. Юу нь сайхан байгаа юм. Энэ мэтээр Англи, Америкийн капиталист ертөнцийн худал төрхөнд хууртагдаж, өөрийн залуу нас, боломжийг зориулж байгаа нь харамсалтай.  

Хүний амьдрал богинохон шүү дээ. Ерөнхийдөө жаахан тэнэгтэж байтал 30 нас хүрчихнэ. Ингээд “Би чинь ажилтай юу, мэргэжилтэй юу, цаашаа яамаар юм дээ” гэж байтал 45 хүрчихнэ. Ингээд биологийн талаасаа бүх юм унаж эхэлнэ. Булчин шөрмөс нөхөгдөж ургахаа байна. Харин оюуны хувьд цэнэглээд яваад байвал 60 настайд тархи жинхэнэ гоё болж ирдэг. Уншсан, мэдсэн юм бүрэлдсээр нас 50 хүрээд ирэхэд оюуны тэсрэлт болдог. Энэ филосифичид бүгдээрээ тийм хүмүүс /Танхимын адраар өлгөсөн философичдын зургийг зааж үзүүлэв, Сурв/. Бие бол тэртэй тэргүй ямбийна. Харин тархи хөгжих ёстой. Төдий насанд тархиа хөгжүүлж чадсан, түүнийгээ бусдад хуваалцахад бэлэн болчихсон байх ёстой л доо. Би одоо идэвхтэй ном бичиж байгаа нь үүний нэг жишээ. Хамгийн сүүлд, дэлхийн гурван том философичоор номоо эхлүүлсэн байгаа. Югаславын философич Славое Жижек хүртэл бий.

-Коммунист философич уу?

-Өөрийгөө шууд тэгж зарладаг. Ер нь социализм, коммунизм гэдэг чинь “Бүгдээрээ байртай, хоолтой, ажил мэргэжилтэй шиг амьдаръя л даа” гэсэн, тэгш эрхийг л шаардсан онол шүү дээ. Үүнийг биелүүлэх маш хэцүү. Яагаад гэвэл нэг талаас баячууд дургүйцнэ, нөгөө талаас лам нар уурлана. “Наадуул чинь хичээл, боловсрол яриад сүм хийд рүү ирэхээ байчих юм биш биз”. 1930 онд тэгсэн ш дээ, хүүхдүүд хийдэд шавилж суухаа болиод цагаан толгой сурсан чинь буу бариад гараад ирсэн. Ноёд, баячууд тэртэй тэргүй социализмд дургүй. Нийгмийг хөгжүүлье, урагшлуулъя, боловсролтой болгоё гээд яриад эхэлбэл нам цохино. Тэгээд дандаа неолиберализмын худал үлгэр ярьцгаана.

Би залуусыг “Өөрөө өөртөө их сургууль байгуулаач” гэж л бичээд байгаа. МУИС, ШУТИС-ийн хэрэггүй. Англи хэл хурдан сур. Эсвэл герман, франц хэл хурдан сур. Япон хэл ч юм уу, гялс сур. Тэгээд тэр хэлээрээ дэлхийн мэдлэг боловсролтой уулзсан нь дээр. Энэ МУИС-д, англиар нэг ч өгүүлбэр хэлэхгүй ардын багш дээр очоод яах юм.

-КОЙН БОДИТ ЕРТӨНЦТЭЙ ХАМААГҮЙ, ИНТЕРНЕТ, ГАР УТАСГҮЙ БОЛ БАЙХГҮЙ ЗҮЙЛ-

-Бас аль болох амар хялбараар мөнгө олох хүсэлтэй болцгоочихлоо. Койны давлагаа гарч ирлээ. Энэ криптовалютын ирээдүйг та яаж харж байна?

-Койн анх их осолтой гарч ирсэн. Бэлэн мөнгөтэй өрсөлдөж гарч ирсэн нь буруу байсан. Тогтчихсон банк, санхүүгийн системийн эсрэг гараад ирэхээр нухуулж л таарна. Ингээд өнөөдрийг хүртэл хөгжлийн замаа их хайсан л даа. Сүүлийн үед урлаг руу орж ирж байх шиг. NFT гэх мэтийг харахаар. Тэнд харин орон зайгаа зөв олоод байна уу даа.

Харин ийш орж буй мөнгө ямар эх үүсвэртэй вэ, эргэлдэж гарч ирээд юунд зарцуулагдаж байна вэ гэсэн хяналт алга. Тэгэхээр их осолтой, ямар ч мөнгийг хяналтгүйг нь далимдуулж, оруулж байж мэднэ.

Нөгөө талаар нийгэмд зүгээр л ажиллаж хөдөлмөрлөөд, сарынхаа цалингаар амьдраад болдог хүмүүст бол койн нэг их сонирхолгүй. Тодорхой нэг түвшнээс дээш мөнгөтэй, тоглогч болчихсон хүмүүс илүүтэй орж байна. Том, том тоглогчид цаана нь байгаад байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Эзэнгүй их л олон зуун сая ам.доллар эргэлддэг орон зай юм билээ.

Цэвэр дижитал юм даа. Бодит ертөнцтэй хамааралгүй, барьж болохгүй. Интернетэд холбогдсон хүнд л хамаатай. Сайн гар утастай, сайн интернеттэй байх хэрэгтэй гэсэн үг. Байхгүй бол хөдөө морь унаад л давхиж байна. Энэ дотор орон зайгаа олоод, оруулсан мөнгөө буцаагаад бүтээн байгуулалт болгож байвал болж л байна. Байр, машинтай болсон гэх хүмүүс олон байна билээ. Тийм бол ёстой болж байна ш дээ. Гэхдээ гэнэт их мөнгөтэй болсон хүмүүсийн нэг аюул нь юмны үнийг хөөрөгдүүлдэг. Одоо сайн хяналттай л болгох хэрэгтэй.

-Хөрөнгөтэй болсон залуус инстаграмаар дамжуулж, гадаадад аялж, үнэтэй машин авч буйгаа үзүүлдэг, тэгж үлгэр жишээ болдог болчхож. Үүнд нь татагдсан залуус хурдан мөнгөтэй болох хүсэлд автаад байх шиг?

-Залуу хүнд санхүүгийн тодорхой хэмжээний эрх чөлөө хэрэгтэй. Боловсролтой болох, аав ээжээсээ тусдаа биеэ даагаад амьдрах, ганцаараа ном уншаад суух эрх чөлөөнд нь мөнгө хэрэгтэй л дээ. Харин тэр мөнгөөрөө хувь заяагаа тодорхойлоод явна гэвэл өрөвдөлтэй. Мөнгө бол хэрэгсэл гэдгийг мартаж болохгүй. Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй л багаж шүү дээ. Харин мөнгө өөрөө зорилго болчихвол ёстой инээдэмтэй. Тэгээд шунал үүсээд, дараа нь өвчин болно. Койн руу орж байгаа хүмүүс дотор шуналын өвчинд баригдчихсан хүн олон байгаа байх.

Тэр инстаграмд гайхуулдаг залуус хэдэн төгрөгтэй болсон бол гадаадаар аялах ямар шаардлага байна.  Зүгээр гадуур тэнэх гэж мөнгөтэй болж байгаа бол ямар хэрэг байдаг юм. “Тэр хотын буудалд нэг сар өрөө аваад ном унших эрх чөлөөтэй боллоо” гэвэл өөр хэрэг. Тодорхой зүйлд хүрэх, бүтээхэд мөнгө хэрэгтэй болохоос үрэх, цацахад зориулагдсан эд биш.

-АРДЧИЛСАН НАМ СОЦИАЛИСТ НАМ БАЙХ ЁСТОЙ-

-Сүүлийн үед МАН зүүний үзэл баримтлалыг илүүтэй тодоор баримталж байна уу гэж харсан. Улстөрчдийн бодлогод арай гэгээтэй өөрчлөлт орж байгаа шинж ажиглагдсан уу?

-Гадаадаас зөвлөмж их ирж байгаа л даа. “Арай дэндэж байна шүү. Хэрвээ ингээд байвал та нарыг санхүүжүүлэхгүй шүү” гэсэн чиг өгч байгаа. Монгол гэдэг чинь дэлхий дээр ганцаараа оршин тогтнож байгаа, онгироо хэдэн хүмүүсийн бөөгнөрөл биш шүү дээ. Сая коронавирусийн үеэр хятадууд ямар гоё замбараатай байв. Оросууд маш хурдан вакцинаа гаргаад л, иргэддээ “Хийлгэвэл хийлгээрэй” гээд явчихлаа. Энэ хоёр орон бол гайхамшигтай байлаа. Ядаж хоёр хөршөөсөө суралцах хэрэгтэй байна.

Одоо ер нь Америкийг дагаад бүтэхгүй юм байна гэдгийг нөхдүүд ойлгоо байлгүй. Бидэнтэй ямар ч хамаагүй, капиталист, том ертөнц шүү дээ. Тэндээс бидэнд хүртээмжтэй юм бараг байхгүй. 100 гаруй үндэстэн цугларчихсан тийм том ертөнц. Бид бол гуравхан саяулаа. Биднийг ер даанч тоохгүй. Даанч тоохгүй гэдгийг л сайн ухамсарлах хэрэгтэй. Аятайхан байж байгаад бензинээ тасалдуулчихалгүй, урд хилээ тас хаалгачихгүй амьдрахаа бодсон нь дээр. Тэртэй тэргүй 1990 онд хамаг үйлдвэрээ хувьчлаад устгачихсан юм чинь. Ийм л жижигхэн ард түмэн, жижигхэн орон гэдгээ мартаж болохгүй.

МАН зүүний үзэл баримтлал ярьж байгаа бол сайн л байна. Гэхдээ дандаа хуучинсаг, консерватив юм ярьдаг л даа. Ёс заншил, уламжлал яриад байвал социализмтай таарахгүй. Уг нь Ардчилсан нам социалист байх ёстой юм. Шинэчлэлийн төлөө учраас. Ийм хуучинсаг, ийм их мухар сүсэг ярьдаг юм чинь МАН социалист байхад хэцүү л дээ. Ардчилсан нам уг нь хөгжил шинэчлэл, өөрчлөлтийн төлөө байдаг юм чинь социалист болбол зүгээр.

Дээр үед З.Энхболдоос асууж байсан юм, “Ардчилсан нам зүүн үү, баруун уу” гэж. “Баруун” л гэж байсан. Тэгэхээр манайд хөгжил дэвшлийн төлөөх зүүний нам үүсээгүй байна л даа. ХҮН-ыг бас нэг гайгүй юм болов уу гэсэн чинь үгүй юм байна. Ард нь тэтгэвэрт гарсан, зөнөсөн өвгөчүүд байдаг юм билээ ш дээ.

-Ер нийгмийн бухимддаг сэдэв нь нэг намын дарангуйлал болоод байх шиг. “Намын дарангуйллаас гаръя” гэж арай эрүүл сэтгэлгээтэй хэсэг нь хэлдэг боллоо?

-Үнэндээ бид маш олон жил ганцхан намаар явж байна шүү дээ. Дандаа л МАН явж байгаа. Богино хугацаанд АН-ын нөхдүүдэд эрх мэдэл олдсон болохоос биш. Тэгэхээр өнөөдөр гэнэт үүсчихсэн асуудал биш байна. Манайх улс төрийн шинэ нам байгууллаа ч хувьсгалч залуу үеэ төрүүлж, бэлтгэдэггүй. АН ч гэсэн анхнаасаа шинэчлэл хийх нам байж чадаагүй. Зүгээр байгаа байдлаа л эсэргүүцсэн байхгүй юу. Харин юм бүтээе, шинэчлэе гэж гарч ирээгүй. Ардчилсан хөдөлгөөний хамгийн анхны зургуудыг хараарай, дунд нь лам явж байгаа. Хувьсгалт намаасаа долоон дор эхэлсэн гэхэд хилсдэхгүй л дээ. Хонхны дуу хонхны дуу байсангүй. Хүмүүсийг сэрээх биш унтуулсан.

Нэг намын дарангуйлал бидэнд байх боломж ч үгүй, чадах ч үгүй. Тэртэй тэргүй гурван сая хүнтэй ард түмэнд хоёр нам байхад л болно. Нам гэдэг улс төрийн бодлого, онолоо уралдуулдаг. Манай намуудад онол байдаггүй. Бид чинь баруун, зүүний онолоо ялгаж мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр нам ч ярих боломж алга. Эцсийн эцэст улс төрч хүний эрхэм дээд зорилго нь шударга ёс байдаг. Ямар ч улс төрч хамгийн түрүүнд шударга ёс ярьж байх ёстой. Гэтэл манай улстөрчид шударга ёсны эсрэг үйлдэл хийдэг. Энэ бүгдийг дүгнээд гаргаад ирдэг социологийн хүрээлэн ч алга.

Ер нь “100 эрхэм” гэсэн хүмүүсийн яриаг сонсоход л манай ард түмний сэтгэлгээ ямар түвшинд байгааг харж болно. Сая баахан шагнал тараахыг хараад бас л уйдлаа. Яагаад гэвэл, залуус хараад “Ийм мундаг болбол ингэдэг юм байна” гэсэн том үлгэр дуурайл авах нэг ч хүн шагнуулсангүй. Мэдээжийн, байдаг л хүмүүс шагнуулсаар байх юм.

-Та нээрэн үсээ яагаад тайрчхав?

-Үгүй одоо, хүмүүс асуугаад л байх юм. Миний үсэнд их харамссан хүмүүс байна аа. Би үсээ бүр жижигхэн болгосон. Тэртэй тэргүй гэрээс гарахаа байсан, тэгээд ном бичээд суусан чинь үс садаа болоод болдоггүй. Нүдний урдуур орж ирээд /Инээв, Сурв/. Хүн гадаад үзэмж талдаа цэвэрхэн, эстетиктэй байх ёстой л доо. Учир зүггүй гоё болгох гэж оролдоод, хүмүүст нэг их зориулж хувцаслаад байвал утгагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
54 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-03 08:24

ug n ih hundeldeg hun ghdee zarimdaa ingeed erguuteed baidiin

Зочин
Зочин
2022-04-05 16:59
Reply to  Зочин

Та өөрөө боловсролгүй бж оюуны доод түвшиндээ бж хүнийг ингэж хэлж болохгүй өөрөө энэ хүн шиг оюуны өндөр түвшинд хүрээгүй бж тэгэж болохгүй та юу ч мэдэхгүй мухар сүсэгтэй бж хүнийг ингэж болохгүй за юу

Зочин
Зочин
2022-01-03 08:29

bas arai tuilshiraad baih ymaa

Зочин
Зочин
2022-04-05 17:02
Reply to  Зочин

Та буруу бодож бна таны шүүмж санаа бодол чинь буруу бнаа та жаахан танин мэдэхүйн ном унш бод эргэцүүл
Нэг зүйл хэлэхэд энэ хүний хэлж яриж бгааг бодит байд�##�тай нэг харцуулаад үз

Хүний үгэнд амархан итгэж болохгүй шд ямар ч хүн блаа ч гэсэн
Эхлээд үнэн худлаа зөв бурууг олж харцуулаад үз асууж ш�##�гах хэрэгтэй

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин
2022-01-03 08:30

ter humuusees chn manai zaluu vyiinhen sain hun baih talaar vlger duurailal awdag ymdaa. mongold ymar dagan duuraichih hun bh bish

Зочин
Зочин
2022-04-05 17:21
Reply to  Зочин

Даган дуурай хүн бгаа шүү ялангуяа хүмүүс нийгэм дотор нэг нь их л сайхан үг яриа хара�##�ын үг зан араншин гадаад үзэмж байд�##� хувицас унар эд хөрөнгө мөнгө үнэтэй цаг гар утас үнэтэй машин хүн харахаар нөгөө хүндээ атаархаж энэ хүн шиг амидарна гэж даган дуурайх ч хүмүүс олно ч байх жишээтэй
Нэг үгээр өөрийнхөө хүссэн хувийнхаа амидр�##�аар биш хэн нэгнийг даган дуурайж тэр хүн шиг болно ийм хүн болно гэж өөрийгөө хүчлэх мэт

Монголд зөв үлгэр дуурайл�##� үлгэр жишээтэй хүн гээд бх шд аргагүй биз 1990 онолс хойш сэхээтэн хүмүүс үхсэн устсан шд манай ардууд чинь харгис зэрлэг араатан шд одоо цагт нэг л хүн бгаа тэр нь молорэрдэнэ энэ хүн л ганцаараа
Манай улс чинь нийгэм чинь дундад зуунд амидраад л бна даа орчин үе биш бүгдээрэй мэдлэгээс хол боловсролгүй мухар сүсэг лам бөө ардууд ядуу том хаад ноёд дарга нар баян энэ нийгэмийг орчин үе гэж хэлэхэд хэцүү тэрний оронд дундад зууд юм шиг

Зочин
Зочин
2022-01-03 08:33

тэгээд өөрийг чинь тахин шүтэх юмуу??? яана даа. уг нь мундаг боловсролтой хүн бусдыг бодвол next level тархитай даанч хааяа ингээд буруу ишилсэн сүх шиг аашилаад байх юм

Зочин
Зочин
2022-01-03 08:50

МОНГОЛД МАНАЙ ЗАЛУУЧУУДАД ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВАХ ХҮН ЕР НЬ БАЙДАГГҮЙ. ЗА ТЭГЭЭД БАЙСАН Ч ГЭСЭН НАМ БУС БОЛ ДЭЭШЭЭ ЕР ГАРГАДАГГҮЙ. ЭСВЭЛ ЗА ЭНЭ ГАЙГҮЙ ЗАЛУУ ДАА ГЭЭД ХҮҮХДҮҮД ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВААД ДАГААД ИРЭХЭЭР НЭГ ДАРГЫНХ НЬ ТРОЛЛ БОЛЧИХДОГ.

Зочин
Зочин
2022-01-03 10:02

Анагаахын бус хүнээс анагаахын юм асуухаар анагаахын бус хариулт ирнэ л дээ. Үг хэллэг нь ч гэсэн анагаахын мэргэжлийн хүний тайлбарыг сонсох нь с�##�барынхаа үүднээс цэгцтэй мэдээлэл өгөх болхоор сурв�##�жлагчид мэргэжлийн бус хүмүүсээс мэргэжлийн холбогдолтой асуудлыг тавиад байх нь утгагүй л санагдаж байна. Молороо болТүүхийн чиглэлээр ч, Хэл Шинжлэл, Урлаг судл�##�ын чиглэлээр ч гэсэн мэргэжлийн хүн огт биш.

Зочин
Зочин
2022-01-03 10:14

Энэ мэдрэл маань шар хаднаас гарсан уу

Unshigch
Unshigch
2022-01-03 10:30

Сонирхолтой сайхан ярилцлага болжээ. Уянг�##�сан нялуун магта�##�ын угтэй,гоечилсон нийтлэл уншдаггуй. Молорэрдэнэ-н ярилцлага,Нийтлэл унших дуртай. Баярл�##�аа. Амжилт !

Зочин
Зочин
2022-01-03 10:33

Хаха савж ун�##�аа. Энэ үнэн дүп гар бна шдээ. Философич гэчихжээ бас хаха.

хаха
хаха
2022-01-03 10:49

эргүү �####�

mongol
mongol
2022-01-03 12:01

Ene hun jaahan eruul bish,neg bolohoor ulaan kommunist ch yam shig neg bolohoor bur teneg pinomist ch yam shig tegeed uuriiguu ih yam meddeg yam shig duviilgunu unendee bol yuch oilgoj meddeggui nuhur shuu eruul bish

Зочин
Зочин
2022-01-03 12:41

Эргүү хар а л яахаараа чамд бусдын эрхэнд х�##�дах эрх байдаг юм �######� муу г о м о новш

Зочин
Зочин
2022-01-03 17:05
Reply to  Зочин

Гэхдээ л чи бишрэн шүтдэг шүү дээ

Гумбаа
Гумбаа
2022-01-03 12:46

Ер нь энэ хүний үзэл бол бүх зүйл стандарт айри бодол юмдаа. Нэг ч гэсэн ийм үзэлтэй хүн байх чух�##� . Чи чиний бодол үйлдэлд бүр ч хэрэгтэй шүү

Hulgun
Hulgun
2022-01-03 13:08

Vneniig helsen hvnig herhen vzen yadaj baigaag ta ene doorh commentuudaas harj bolnoo

Зочин
Зочин
2022-01-03 13:14

Ер нь ма ахын хэлдэг үнэн ккк леброн стеф түрүүлэх монгоулс болон бидэнд ямар ч ач холбогдолгүй хоорондоо хэрэлдээд шаагаад байна бас тэр олимпийн аварга бидэнд сохор зоос ч олж ирэхгүй тэд нар ажлаа л хийж байгаа шүү

Зочин
Зочин
2022-01-03 13:17

Энэ хүн үнэнг хэлээд байдаг юм дөө даанч бид нар үнэнг хүлээж авах дургүй бэлтгэлгүй байдаг юм дөө. Монголчуудаа гай бололгүй амьдарч сурмаар байна аа

Зочин
Зочин
2022-01-03 13:21

Яг зөв

Зочин
Зочин
2022-01-03 13:57

Ene humuusiin bichsen comment-g haraad bgaarai,

1фгүу
1фгүу
2022-01-03 15:21

Манайхны бичиж байгаа коммент нтр. Боловсролгүй болохоор атаархаад байдаг юм уу эсхүл.... Гайхмаар хүмүүс байх юмаа Монголд.

Зочин
Зочин
2022-01-03 15:46

Монгол үгэн дээр шүүмжлээд байгаа нь тэнэг санагддаг. Энэ чинь ийм үг биш, тийм үг биш гээд мэдрэлтээд. Германы номын дуу сонссоор байгаад мэдлэгийн колончлолд орчихсон хүн. Баруунынх төгс, монгол соёлын доод түвшинд байдаг гэсэн ойлголттой болчихсон. Монголынхоо соёлын онцлогийг хүлээн зөвшөөрч сураасай билээ.

Зочин
Зочин
2022-01-03 15:46

Ene neg setgets n samuursan hvn ene tend ochiol hudlaa yrij bhii shar hadand n hewtvvleechei chinges gej bhgvi hytduud mongold zoruulsan vlger geed yriad bsan mun bizdei

зочин
зочин
2022-01-03 16:10

Өнөөгийн з�##�уус ажил хихх сонирхолгүй арчаагүй архичин хар тамхичин за тэгээд шүтдэг нэвтрүүлэг нь Хойд Америкийн цагаач боловсролгүй Африкуудын гудамжны гар�##�тай нөгөө сагсан бөмбөг гэгч за тэгээд тэдгээр Африкчуудын бараг л гар�##� үүсэл овог нэрээр цээжилж байх жишээний Африк хүний нэр цээжилээд юу өөрчлөгдөх юм

зочин
зочин
2022-01-03 16:16

Монгол улс өнгөрсөн 30 жилийг эргэн хархад 30 жил Америк маягийн Ардчил�##� нэртэй Капит�##�ист системээр 30 жил дуурайн сармагчин шиг Америк маягийн нийгмийг дуурайж с�##�багн�##�лаа юу өөрчлөгдөөгүй харин тус улсынхаа Колон орон нь болчиоод 30 жил өнгөрлөө

бас улс төрд орчих санаатай
бас улс төрд орчих санаатай
2022-01-03 16:18

Дангаасүрэнгийн Энхбатад атаархаад өмдөндөө шээлээ юу? МАХН, МАН гэж хэсэг гүйсэн, ХҮН тоосонгүй, одоо АН-руу нэг өгөөш хаяад үзэж дээ. Зөнөг �##########� өвгөн.

Зочин
Зочин
2022-01-04 03:48

Элбэгдорж,Баабар байгаа шүү

Оюутан охид энэ өвгөн дээр очиж жирэмслээрэй
Оюутан охид энэ өвгөн дээр очиж жирэмслээрэй
2022-01-03 16:20

Тэр сург�##�т гээд байгаа юманд нь суусан 5 з�##�уу виагра, хар тамхиных нь мөнгийг з�##�гуулж дээ

ганхуяг
ганхуяг
2022-01-03 16:21

Энэ нэг яршигтай цасан ширхэгээ болио юм уншихад үнэн тээртэй юм

Зочин
Зочин
2022-01-03 16:22

Хэн нэгэн танай улсад Молорэрдэнэ гэж их ухаантай хүн байна .
Элон Маскаар солъё гэвэл татг�##�зах боломжгүй юм.Бусадтай нь сан�##� нийлнэ.Орчин үеийн нийгэмийг соци�##�изм , капит�##�изм гэж хуваах боломжгүй болж байна.Хоёулаа л хулхи , утопи нийгэм шүүдээ.Орчин үеийн хүний нийгэм дижит�##� дээр суурилсан хийсвэр т�##� уруу гаа явж байна. Ийм нийгэмд ухаантай хүнээс илүү Элон Маск шиг авьяастай , сэтгэдэг хүн илүү чух�##� болсон.Орчин үеийн нийгмийн үнэт зүйл нь уламжл�##�т �##�т , мөнгө , доллар , нүүрс гэх мэт зүйлс үү ,�##�ь эсвэл технологид зохицсон хийсвэр сэтгэлгээ юу.

Молиго-Эрдэнэ
Молиго-Эрдэнэ
2022-01-03 16:39

Намбарын Энхбаярыг молигодсон, Өнхрүүш Элбэгийг молигодсон, хамтарсан хүн бүхнийг молигоддог, авгайгаа 40 жил молигодож байна. Одоо яаж ч уран донгодсон хэн чамд итгэх вэ дээ. Атаархаад өмдөндөө дуслуулаад л суухаас өөр арга үлдээгүй байхаа. Хаха

МОНГОЛ
МОНГОЛ
2022-01-03 18:56

БАЯРЛАЛАА. БОДОХ ЮМ ИХ БАЙНА. ТИЙМ ЭЭ! МОНГОЛ ҮНДЭСТЭН ...

Зочин
Зочин
2022-01-03 19:28

Үнэн л юм хэлж, англиар ганц үг мэдэхгүй ардын багш, могойн зураг шэйрлээд сууж байдаг профессоруудтай орон шөөөаө

Зочин
Зочин
2022-01-03 19:34

Сэтгэцийн өвчтэй улсаараа битгий ингэж даажигнаж бай л даа.

Зочин
Зочин
2022-01-03 20:33

түргэн өтөлжээ.

Зочин
Зочин
2022-01-03 21:35

Цаг үеээсээ түрүүлээд төрсөн бодьг�##�

Зочин
Зочин
2022-01-03 22:09

өнөөөгийн нийгмийн дүр төрхийг үнэн зөв бичсэн байна.

Зочин
Зочин
2022-01-03 23:05

Энэ хужаагийн эрлийз олигтой юм ярихгүй ээ. Гэр орныг нь мэддэг хүн байв�##� очоод нам шаах хэрэгтэй. Бүр сэхэхгүй болтол нь

Зочин
Зочин
2022-01-04 00:36

Хэтрүүлэх гээд л байдаг болхоос бодит амьдр�##�ыг элдэв чимэггүй ярьдаг хүн. Боловсролгүй, юуны төлөө тийм их орлогтой байдаг нь ойлгомжгүй сагс, хөл бөмбөгийн оркууд ойлгомжтой. Гэхдээ Стив Жобс, Элон Маск нар бол таны энэ магтаад байгаа хөгжлийн чинь хөдөлгүүр шүү. Хамаагүй humanitarian байж болохгүй л дээ. Яахав go ahead. Цөсний шараараа бөөлжөөд бөлжисөндөө живсэн мунхагууд нь шүүмжлэнэ л биз. Тэртээ тэргүй ярианы сэжүүрээс чинь огт ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй дундад зууны намгийн мэлхийнүүд монголоор нэг.

Зочин
Зочин
2022-01-04 01:35

Мэдрэл муутай эргүү ац.

Зочин
Зочин
2022-01-04 05:57

Сэтгүүлч чанартай сайхан асуултууд асуужээ. Молор эрдэнэ доктор ч өвөрмөц хариулт үзэл бодлоо илэрхийлж. Баярл�##�аа сэтгүүлчдээ

Сэтгэц тогтворгүй
Сэтгэц тогтворгүй
2022-01-04 16:49

Эмнэлгийн ангиллаар энэ хүн бол сэтгэцийн хэт тогтворгүй гэдэг ангил�##�д орно. Сэтгэл санааны байд�##� огцом өөрчлөгдөөд байгаа нь ажиглагддаг. Ярьж байсныхаа эсрэгийг хэдхэн минутын дараа яриад эхэлдэг. Гэхдээ энэ хүн орчин тойрны хүмүүстээ бие махбодийн хүчирхийлэл үйлдээгүй л бол заав�##� барьж аваад шар хаданд хэвтүүлээд байх шаардлага байхгүй. Сэтгэц нь хэт сав�##�гаатаж тэнцвэрээ �##�дах үед нь ойр орчны хүмүүс нь энэ хүнээ анхаарч харж хандах нь зүйтэй юм.

Зочин
Зочин
2022-01-04 16:56

Өнцөг �##�га. Сэдэв тодорхойгүй. Уур амьсг�##� юу ч �##�га. Асуултын олон төрөл �##�га.

Зочин
Зочин
2022-01-05 05:48

Ene joohon teneg yum bh daa?...

уншигч
уншигч
2022-01-05 22:53

"цар" гэдэг үг сав суулганаас өөр маш олон с�##�аа утгатай юм шүү.Гэхдээ гашуун ч гэсэн бусад зүйлсийн т�##�аар үнэнийг хэлжээ.Энэ хүний хэлсэн үгний д�##�д утгыг иргэд өнгөцхөн ойлгоод байх юм.

Гадаадад амьдарч буй миний сэтгэгдэл.
Гадаадад амьдарч буй миний сэтгэгдэл.
2022-01-08 03:09

Естой мундаг хүн. Энэ хүний сэтгэлгээ, уншиж мэдсэн танин мэдэхүй өнөөдрийн Монголд уух ус адил чух�##�. Ийм хүмүүсээ хүндэлж ийм хүмүүсээр бахархаж явдаг орнууд мундаг хөгждөг.

Гадаадад амьдарч буй миний сэтгэгдэл.
Гадаадад амьдарч буй миний сэтгэгдэл.
2022-01-08 03:43

Естой мэдлэгтэй боловсролтой хүн. Энэ хүний уншиж мэдсэн тагин мэдэхүй Монголд ундааны ус адил чух�##�.

Гадаадад амьдарч буй миний сэтгэгдэл.
Гадаадад амьдарч буй миний сэтгэгдэл.
2022-01-08 03:45

Энэ хүний уншиж мэдсэн танин мэдэхүй Монголд ундааны ус адил чух�##�. Естрй жинхэн сэхээтэн хүн.

Зочин
Зочин
2022-01-17 21:50

МОЛОР-ЭРДЭНЭ ДОКТОР ЯМАР ЭНГИЙН МӨРТЛӨӨ ЯМАР ГОЁ ЯРИЛЦЛАГА ӨГӨӨВЭЭ. ГЭТЭЛ БИ ӨӨРИЙГӨӨ САЯ Л ОЛЖ ХАРАХ ШИГ ЯМАР АЙМААР ЮМ БЭ.БИД ҮНЭХЭЭР ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ХОРХОЙНУУД ЮМАА ҮНЭНИЙГ ЯРЬЖЭЭ МУНДАГ ЮМАА ЯМАР Ч ГОЁ ГАНГАН ХАЧИР АЛГАДАА

Зочин
Зочин
2022-04-05 17:32
Reply to  Зочин

Тийм шүү таны зөв би нэг зүйл нэмээд хэлж болох уу
Өндөр боловсролтой мэдлэгтэй эрдэмтэй хүн ямар байдгийг энэ хүнээс хараад сур�##�цаад авчих хэрэгтэй бас эрдэмтэн сэхээтэн философич хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэдгийг хараад ойлгоод бас авчих хэрэгтэй.
Манай монголчууд гэнэн томоогүй хүүхэд шиг л бна �##�иваа нэг зүйлийн нэг т�##�ыг баридаг. Юу гэж хэлэх гээд бнаа гэхээр хүмүүс юм болгоныг сайхан аз жарг�##�тай гоё байх эерэг гэж хэлэх хүмүүс амидр�##�ыг их л сайхан гэж бодсон эд шид үлгэр ярисан хүмүүс их л диваажин юм шиг ойлгодог энэ дэндүү боловсролоос хол мэдлэггүй оюуны том доройтол иймэрхүү эд шид үлгэр ярисан хүмүүс боловсролгүй бна гэдэг илт шууд танигддаг

Зочин
Зочин
2022-04-10 07:25

Энэ Молор-Эрдэнэ өөрөө Хүн биш шүү дээ.

Зочин
Зочин
2022-04-10 07:26

Оюутан охидуудаа жирэмслүүлээд МУИСаас хөөгдсөн биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button