Нийгмийн
ДАТА: Г.Энхтайван дарга 135 саяар СУДАЛГАА ХИЙНЭ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг Г.Энхтайван удирддаг. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт 135 сая төгрөгийн "Судалгаа хийх” тендер зарласан байна. Тодруулбал "Авто замын чанар байдлын түвшин тогтоох болон ажлын тоо хэмжээг тогтоох судалгаа” гэх тендерт 68 сая, "Зам ашигласны төлбөрийг цахимд шилжүүлж, зорчилтын хэмжээг төлбөр хураамжийн хэмжээтэй уялдуулах судалгааны ажил”-д 67 сая төгрөг тус тус төсөвлөн тендер зарласан аж.
Ингэхдээ тендер шалгаруулалтын "Зөвлөх үйлчилгээ” төрөл хэмээн тодотгосон байна. Түүнчлэн эл судалгааны төсвийг "Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалт”-аас гаргуулна гэжээ.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн урилгыг баримт болгон хавсаргав.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мөнгө үрж ядах юмаа олчих юмаа
Зөв ажил зохион байгуулж банйа