ДЭЛХИЙНИЙГЭМ

Умард Солонгосын дарангуйлал руу зугтсан Өмнөдийн иргэнийг олж илрүүлжээ

Өмнөд болон Умард Солонгосын хилийг давах нь бараг боломжгүй зүйл. Тун ховор тохиолдолд “амжилттай” болсон түүхтэй.

Ким Жон Ун удирдагчийн дарангуйллаас зугтаж, хил давж гарсан солонгос хүн бүр гэр бүлийнхээ төлөө “цаазын бичиг”-т гарын үсэг зурдаг. Хэрэв хил давж буй иргэнийг олж илрүүлбэл хилчид газар дээр нь шууд буудан хороодог.

Гэтэл, саяхан Өмнөд Солонгосын нэг иргэн Умард Солонгос руу хил даван дүрвэсэн хэрэг шинэ жилийн өмнөх өдөр болсон.

УМАРДЫНХАН ЯАГААД ЗУГТДАГ ВЭ

Умард Солонгост ард иргэд нь хорвоо дээрх хамгийн эрх чөлөөгүй түмэнд тооцогддог. Тэнд интернет сүлжээ байхгүй, үсний засалтыг нь ч төр засгаас нь тогтоож өгдөг. Өмнөд Солонгосын сүүлийн үеийн хамгийн алдарт цуврал “Squid Game” киног үзсэнийхээ төлөө өсвөр насны охин 15 жилийн хорих ял авсан хүний эрхийг ноцтой зөрчсөн гашуун түүх бий.

Умардынхан Өмнөд Солонгос руу амь нас, гэр бүлийнхээ амь насыг дэнчин тавин хил даван дүрвэхэд Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/ төдийлөн бүрэн анхаарал хандуулж чаддаггүй.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хил орчмын хотыг бүхэлд нь хаах зарлиг гаргасан. Үүний шалтгаан нь коронавирусийн халдвар авсан иргэн Өмнөд Солонгосоос хил даван орж ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Хэдийгээр бодит байдал дээр энэ нь боломжгүй гэгдэж байгаа юм. Хотыг ийнхүү бүхэлд нь хөл хорионд оруулсан нь ард иргэд цөхрөнгөө барж, улмаар зугтах оролдлого хийх болсон.  

2022 оны нэгдүгээр сарын 01-нд өмнө нь бараг тохиолдож байгаагүй хэрэг гарсан нь Өмнөд Солонгосын иргэн Умард Солонгос руу хил даван орж ирсэн. Орон нутгийн цагаар 21:20 цагт хоёр Солонгосын цэрэггүй бүсийн зүүн хэсгээс Өмнөд Солонгосын өнөөх иргэнийг илрүүлсэн аж. Тэр иргэн 22:40 цаг гэхэд хилийн заагийг давж, хойд зүг рүү явсан байна.

Сүүлийн үеийн мэдээллээр Өмнөд Солонгосын эл иргэн одоо хаана байгаа, амьд эсэх, хоригдсон эсэх нь тодорхойгүй байна. Түүний овог, нэр, гэр бүлийнхэн нь хаана байгаа болон түүнтэй холбоотой бусад мэдээ ил биш байна. Өмнөдийнхөн эл иргэнийг хамгаалалтад авахыг хүсэн, Умардын талтай холбоо тогтоосон гэх ганцхан мэдээлэл байгаа аж.

(Эх сурвалж: Asia Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хаха
хаха
2022-01-03 10:58

ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛОН ГЭЖ БАЙДАГ ЮМ

Зочин
Зочин
2022-01-03 13:37

Согтуу монгол Ганбаа

Холбоотой мэдээ

Back to top button