ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ-д хөрс нурснаар таван хүн амиа алджээ

Хятадын өмнөд хэсгийн Гуйжоу мужид хөрс нурснаар доод тал нь  таван хүн амиа алдаж, гурван хүн бэртэж, есөн хүн ор сураггүй алга болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар өнөөдөр /2022.01.04/ Хятадын төв телевиз мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Гуйян хотын засаг захиргаанаас баруун хойд зүгт 150 км-ийн зайд орших Хуажэ хотын барилга угсралтын ажлын үеэр болжээ. Эрх баригчид аврах ажилд 720 орчим хүнийг дайчилсан байна.

Гамшигт өртсөн бүх хохирогчдыг хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэжээ. Болсон хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

(Эх сурвалж: TASS)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button