Тогтоолын төсөл: Оюу толгойн усны асуудлыг хоёрхон үгэнд түгжжээ

Шинэ оны өмнөхөн Оюу толгойн ордын ашиглалтад холбогдох тогтоолын төслийг УИХ-аас хэлэлцэн баталсан. Энэ нь “Рио Тинто” группээс Засгийн газарт тавьсан, “эцсийн” тодотголтой саналуудыг хүлээн авч, тохиролцсон агуулга гэдгээрээ өндөр ач холбогдолтой.
Тогтоолын төсөл өргөн баригдсан эхний хувилбараасаа тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд дийлэнх нь санхүүгийн талаас л харж байв.
Уг тогтоолоор “Оюу толгой” ХХК-иас Монголын Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ноогдох 2.2 тэрбум ам.долларын өр тэглэгдэхийг зөвшөөрч байгаа. Харин дахиад “Оюу толгой” ХХК дээр өр үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх ёстойг Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хэлсэн бол Б.Чойжилсүрэн, Х.Нямбаатар нар том төсөл зээл авахгүйгээр үргэлжлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Ингэсээр тус агуулга дээрээ тохиролцоонд хүрч, тогтоолын төслийг баталсан боловч хамгийн дэлгэрүүлмээр, анхаарал хандуулмаар заалтаа нэр төдий орхисон нь байгаль орчин.
Тогтоолын төслийн 5-р зүйлд энэ тухай “Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах” гэж заасан байгаа. Тодруулбал, усны асуудлыг бусад том агуулгуудтай нэгтгэж, “Байгаль орчин” гэсэн хоёр үгээр л дурдсан.
Бодит байдал дээр “Оюу толгой” төсөл байгаль орчны үнэлгээг дахин хийх, ус ашиглалтын төлбөрийг хуульд нийцүүлж төлдөг болох гэх мэт цөөнгүй асуудлуудтай. Эцсийн дүндээ баялаг ухагдан дуусаж, оронд нь өмнийн говьд цэлийсэн нүх, гүний усны хомстол үүсэх дүр зураг хүлээж буй.
Оюу толгойн гүний усны нөөцийг 2015 онд судлан тогтоосон. Үүнээс хойш даруй зургаан жил өнгөрчээ. Мөн Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаад, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг баталсан нюанс уншигддаг. Үүнээс хойш Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль шинээр батлагдаж, Усны тухай хуульд ч өөрчлөлт орсон.
Гэвч “Оюу толгой” ХХК 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд дулдуйдан, ус бохирдуулсны төлбөр огт төлдөггүйн дээр Усны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг эл агуулгаар зөрчдөг гэж харах бололцоо бий.
УИХ-ын чуулганы үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан ус ашиглалтын агуулгаар илүү ойлголцолд хүрэхээр ажиллаж буй тухайгаа дурдсан. Цаашид хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд орхигдуулж болохгүй агуулга нь энэ болох юм.
Өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сард манай сайт “Оюу толгой ба ус” материал бэлтгэхдээ дараах агуулгуудыг дүгнэлт болгон онцолж байв:
Нэг: Ус бохирдуулсны төлбөр төлүүлэх
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдан гарч Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л иргэн, ААН мөрдөж байгаа. Гэтэл Оюу толгой ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш батлагдсан хууль гэдэг тайлбараар уг төлбөрийг төлөхгүй хэвээр байна. (ХөОГ 2.4)
Уг нь хөрөнгө оруулалтын гэрээний 6.14-т “... хөрөнгө оруулагчийн ус ашиглах нөхцөлүүд нь дотоод гадаадын бусад ус ашиглагчтай адил байх” гэсэн заалт байдаг. Иймд Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг мөрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёр: Ус ашиглах зөвшөөрлийн хугацааг бусад ус ашиглагчидтай ижил нөхцөлөөр эзэмшүүлэх
2009 онд Усны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээний 6.17-д “...Оюу толгойн орд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан тул Хөрөнгө оруулагчтай ус ашиглах гэрээг Усны тухай хуулийн дагуу 30 /гуч/ жилээр байгуулж, уг гэрээг 20/хорь/жилийн хугацаатайгаар тухай бүр сунгаж болно” гэж туссан.
Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Усны тухай хуулийн 28.8 дахь хэсэгт “Иргэн аж ахуйн нэгж байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож 5 хүртэл жилээр сунгана” гэж заасан тул бусад ус ашиглагчтай адилхан нөхцөл олгох нь зүйтэй.
Гурав: 6.13 дахь заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх
Үндсэн хуулийн 6.1-д “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”, 2–д ”...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...”, Усны тухай хуулийн 4.1, 4.2-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн, Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл усыг ард түмний мэдэлд байх төрийн өмч гэж тодорхой зааж өгсөн. Түүнээс гадна усыг төрийн зохицуулалттайгаар, нийтээр ашиглана гэснийг анхаарах хэрэгтэй.
Харин Хөрөнгө оруулалтын гэрээний,
6.13.-т “...усны нөөцийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр олж илрүүлбэл түүнийг /ус ашиглах зөвшөөрөл, бүхий усны нөөцийг оролцуулан/ ашиглах эрхийг Хөрөнгө оруулагчид олгох”,
6.13.1-д “...Хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны нөөцийн баталгаажсан хэмжээ зөвхөн Оюу толгой төслийн усны хэрэглээг хангахуйц байгааг харгалзан уг усны нөөцийг ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй байх” гэхчлэн заасан нь дээрх агуулгуудтай зөрчилдөж байна.
“Оюу толгой ба ус” материалыг энд дарж, бүрэн эхээр нь уншина уу.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ot us mash iheer hereglej bga ennees bolj manai usnii nuuts ch bagasaad baij bolzoshguu
Baylag dahin nohogdohgyu gunii tsewer usnii nuuts ch udku duusaj bga ene Ot gj gazar manai baylagiig ch duusgaad tsewer us ch duusgaad ywahnee ene deer oligtoi huuli shiidwer gargahgv ym bhdaa
Nirgesen hoino n hashgiraq gegch n bolohwiidee
Яана даа манайхан ОЮунтолгойг ундны усаар бус саар�##� усаар үйл ажиллагаа явуул гээд туша�##� гаргачиж болдоггүйн бхдаа тэгвэл энэ том компани гялс л хэрэгжүүлнэ дээ
Ус чандмань эрдэнэ гэдгээ хэзээ ойлгоноо
Manaih dotoroo undii usnii nuuts duuswal gadnaas medeej awj chadahgui neeh udahgui africiin ulsuud shg bohirdson us uugaad deerees ongotsoor sain duriinhan us tsatsaj ogdog bolohwiidee
Manai ulsiin usnii ihenh nootsiig ene oyutolgoi duusgaj bga shuu!!!!
Стратегийн ач холбогдол бүхий ашигт м�##�тм�##�ын ордыг ашиглах зориул�##�т бүхий ус ашиглах зөвшөөрлийн хугацаа нь ашигл�##�тын тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна гэж Усны тухай хуулийн 28.9-д заасан байгаа. Дүгнэлт ухаантай юм хийж байгаа юм бол гүйцэд судлах хэрэгтэй. 1 за�##�т уншаад л дүгнэчих юм