НИЙГЭМ

Э.Энхбат агсны гэргий 20 айлд хүнс, түлш өгч, буян үйлдлээ

Улсын начин, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Э.Энхбат агсныг өнгөрсөн сарын 31-нд сүүлчийн замд нь үдсэн билээ. Түүний эхнэр Б.Нандинцэцэг ханьдаа зориулж сайн үйл хийн, буян үйлджээ.

Тэрбээр эмзэг бүлгийн, өрх толгойлсон 20 гаруй айлд тус бүрд нь сая төгрөгийн үнэ бүхий хүнс, түлээ, нүүрсний тусламж үзүүлсэн байна.

Энэ талаар сайн үйл хийдэг Т.Дука “Улсын начин Э.Энхбат агсны гэр бүлийн хүн холбогдож, талийгаачийнхаа араас буян хийж байгаа юм аа. Мөрөөдөл группийн хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж, аавуудад нэг сая төгрөгөнд багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлмээр байна гээд 20 гаруй айл өрхөд туслав.

Хайртай хань өмөг түшигээ алдсан бүсгүй хүн энэ их сэтгэлийн уй гашуугаа бусдад буян хийж бага ч гэсэн тайтгаран нөхөж байгаа болов уу. Монголчууд бид бурханд заларсан хүнийхээ араас буян хийж сэтгэлийн уй гашуугаа жаахан ч болов нимгэлдэг.

Нас барагсдын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэж хэлдэг билээ. Энэ олон хүмүүнд үйлдсэн буян бүхэн нь талийгаачийн замыг гэрэлтүүлэн сайн төрлийг онож төрөөсэй гэж чин сэтгэлээсээ залбирнам.

Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд, Монгол бөхийн ертөнцөд амжилт, ёс жудаг, эрхэм сайхан чанараараа тод гэрэлтэн үлдсэн Улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин , Э.Энхбат агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн энэ олон айл бяцхан үрсийн өмнөөс баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-05 08:07

Um sain amgalan boltugai

Зочин
Зочин
2022-01-05 08:09

Үнэхээр хүчтэй эмэгтэй юм. Би нялх хүүхдүүдтэй нөмөрөө �##�дсан гээд Алгаа тосоод суух биш хүмүүст тус�##�ж дэм болж байдаг мундаг эмэгтэйг Бурхан харж үзэж хэдэн хүүхдийнх нь ирээдүйг түших байхаа

Зочин
Зочин
2022-01-05 08:10

Um sain amgalan boltugai. Buyn uildene geheer omno n huuhed nohod guanznaas hool awj ogno gedeg bsan ene bol jinhene buyn shuu

Зочин
Зочин
2022-01-05 08:10

Ene tuslamj vzvvlsen 20 ail , ene mundag setgeltei ehner huuhduudinh n achaar enhbat agsan saihan gazar ochij bga gedegt itgeltei bn

Зочин
Зочин
2022-01-05 08:11

????????????????

Зочин
Зочин
2022-01-05 08:11

Ene emegteigeer momgoliin ard tumen bahargaj bga gedegt itgeltei bnaa

Зочин
Зочин
2022-01-05 08:12

Энэ хүмүүсийн баярласан сэтгэл 3 хүүхдийг нь түших болтугхй ????????

Зочин
Зочин
2022-01-05 09:56

Хөөрхийдөө яасан хэцүү байгаа болдоо.

Иргэн
Иргэн
2022-01-05 11:26

Энэ хүн ингэж буян хийж явахад Хэнтийн Одхүү гэж адгуус ШШҮХ хавиар дүгнэлтэнд нөлөөлөхөөр хөөцөлдөн гүйж явна гэНэ.Одхүү гэж хэзээний золбин зодоонч нохой шиг юм бас л хүн амьтан зодож хохироож явсан нь цөөнгүй.Тэр бүхэнд Бат-Эрдэнэ гэгч нүүрээ нуусан хар дотортон хамга�##�ж өөгшүүлж явсан.Ижил ижлээ олно гэгчээр ийм адгуусан төрөлтнүүд нэгдчихсэн өөрсдийгөө худ�##� нотолгоо гаргуулж хамга�##�ах гэж гүйлдэж байгаа нь гайхах ч юм биш л дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-01-05 12:05

Хэвлэлийнхэн дагуула лгүй чимээгүйхэн эдгээр буянаа хийж байгаарай. Та лийгаачийн нэр гарах болгонд яс нь өндөлздөг юм шүү. Төрөлөө олох гэж байгаа 49 хоногт нь ядаж буянаа чимээгүйхэн хийчих . Хүн нас барахад айл бүхэн буян хийдэг тэр болгоноо зарлаад байдаггүй шүү дээ. Нохой хооллох хүүхэд баярлуулахаас эхлээд эмнэлэг х�##�амжын төвүүдэд хандив өгөх цац суврага босгох гээд чадлынхаа хэрээр буян хийж байна . Тэр болгоноо зарлаад шоудаад яваад байгаа нь хэд бол.

Зочин
Зочин
2022-01-05 15:39

Энхбат агсан найз Түвшинбаярт хэтэрхий хайртай тулдаа хохирчлоо доо Ум сайн амг�##�ан оршиг Нутгийн минь од нэгээр харв�##�аадаа

Зочин
Зочин
2022-01-06 13:14

Буян үйлдэх, үйлдэхгүйн асуудлыг өөрөөр хэлбэл хувь хүний амьдр�##�ын үйл явд�##�ыг ингэж олон хийтийн хэвлэлээр цацаад байдаг нь ямар ч учиртай байдгийн юм бол доо, айл болгон т�##�ийгаач болсон хүмүүсийнхээ араас �##�ь боломжоороо буян үйлдэж л байдаг ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button