ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

NHK: БНАСАУ-ын баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ

БНАСАУ буюу Умард Солонгос нэгдүгээр сарын 5-ны лхагва гарагт хөөргөсөн баллистик пуужин нь урьдчилсан мэдээллээр Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан мэдээлэл байна. Пуужинтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Эн-Эйч-Кэй” /NHK/ телевиз Засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Умард Солонгосын пуужин Японы тэнгист унасан тул япончуудын загас агнуурын хөлөг онгоц сүйрсэн хэсгүүд рүү ойртохоос болгоомжлохыг анхааруулсан байна. Өмнө нь, “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга нарын төлөөлөгчөөс иш татан БНАСАУ Японы тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан гэж мэдээлсэн.

Пуужин нь баллистик пуужин байж болзошгүй гэсэн таамаг байгаа юм. БНАСАУ хамгийн сүүлд 2021 оны аравдугаар сарын 19-нд Японы тэнгисийн чиглэлд үл мэдэгдэх хоёр пуужин харвасан аж. Хамген-Намдо мужийн Синпо хотын ойролцоо нэг пуужин харвасан болохыг тодруулсан байна. Эл мэдээллийг дараа нь Өмнөд Солонгосын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга нарын хороо мөн баталсан байна.

Умард Солонгос ийнхүү баллистик пуужин харвасан байж магад гэсэн үндэслэлээр Японы эрх баригчид Ерөнхий сайд Кишида Фүмиогийн удирдлага дор тусгай хямралын төвийг байгуулсан гэсэн мэдээлэл байна.

(Эх сурвалж: NHK)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x