НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Шахмал түлшний шуудай дуусаагүй, дөрвөн сая орчим нөөц үлдсэн

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглаж буй. Ингэхдээ хангамжийн баазаар ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан иргэдээс худалдан авч эхэлсэн.

Нийслэлийн хэмжээнд одоогоор долоон байршилд 11 аж ахуй нэгж байгууллага сайжруулсан шахмал түлш савладаг. Дээрх байгууллагууд иргэнээс түлшний шуудай 300 хүртэлх төгрөгөөр худалдан авах бөгөөд уутны чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүй байна.

Иргэдээс авсан шуудайнд ахин ашигласныг илтгэх тусгай тэмдэглэл хийх бөгөөд шуудайг нэг л удаа эргүүлэн авч, дахин ашиглах журамтай. Гэвч сүүлийн өдрүүдэд хил хаасантай холбоотойгоор шинэ шуудай тасарч, хуучин шуудайг олон дахин хэрэглэж буй тухай мэдээлэл түгээд буй. Бид тухайн асуудлаар “Тавантолгой түлш” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Г.Даваабаатартай холбогдож тодрууллаа

"Өнөөдрийн байдлаар шинэ шуудайны дөрвөн сая орчим нөөц бий. Энэ нь үйлдвэрлэж буй хэмжээгээр хоёр сарын хэрэглээ гэсэн үг. Иргэдээс ирэх шуудайны уут анх тушааж байснаас буурсан. Өмнө нь айлын хашаанд хэрэглэсэн шахмал түлшний хуримтлагдсан их шуудай байсан бол сүүлийн үед тоо ширхэг буурсан. Гэвч авсан түлшнийхээ уутыг тухайн үедээ тушаахгүй ч, нөхөөд авчирч байгаа.

Шуудайг дахин ашиглахыг бид өмнө туршиж байсан. Үйлдвэрлийн хувьд энэ боломжгүй. Учир нь шуудайг автомат машинаар оёдог учир үйлдвэрийн савлагаанд урагдаж байсан. Тиймээс зургаан хангамжийн баазын туслан гүйцэтгэх 10 компаниар гараар савлуулж байгаа. Гар савлагаа хийхэд гар оёдлын машин хэрэглэдэг учир өмнөх оёдлыг зөрүүлэх замаар оёход шуудай урагдах эрсдэл бага.

Улсын хэмжээнд шахмал түлшний 21,000 тонн нөөц бий. Энэ нь 25 хоногийн нөөц гэсэн үг. Хоёр үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Одоогоор 607 цэгт өдөр бүр 5 тонн түлш түгээж байгаа. Харин онцгой байршилд буюу хүмүүсийн хөл хөдөлгөөн их цэгүүдэд нэмэлтээр 10-15 тонн түлш түгээж байна. Огт түлш очихгүй байгаа цэг байхгүй” гэв.

Та хэрэглэсэн шуудайныхаа уутыг дараах дугаарууд руу холбогдож, тушаах боломжтой.

  • Алдар ямаат уул ХХК 80080896 Н.Отгонцэцэг
  • Мандах жагар мөнх ХХК 90300353 В. Сүрэнхорлоо
  • Мөнх шинэс ХХК 99267866 М. Батсанал
  • Дэвжих наран билэг ХХК 86161686 О. Зоригтсүх
  • Тепо Хөгжил ХХК 88257885  Н. Төмөрбаатар
  • Тэргэл Тэнгэр ХХК 88094206 Г. Батбаяр
  • Болд Лийдерс ХХК 88970578, 89159352 Г. Уламбаяр
  • Арвижих сувдан тулга ХХК 99858990 Т. Энхтайван
  • Өрхийн хүү хөгжил ХХК 99074364 Н. Бурмаа
  • Булган соёмбо ХХК 94943398 Л. Баярсайхан
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button