
Казахстан улс. Албан ёсны нэршил нь Бүгд Найрамдах Казахстан Улс.
Дундад Ази болон Дорнод Европыг дамнан оршдог бүрэн эрхт улс. Хойд талаараа ОХУ, зүүн урд талаараа БНХАУ, урд талаараа Киргиз, Узбекистан, Туркменистантай хиллэж, баруун талдаа Каспийн тэнгис байх далайд гарцгүй орон. Нийслэл нь Нур-Султан.
Бид энэ удаад оросын www.pravda.ru сайтад нийтлэгдсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Харин 2022 он Казахстаны удирдлага, эрх баригчдын хувьд туйлын таагүй эхэллээ. Нэгдүгээр сарын 2-ны өдрөөс хойш Засгийн газрын эсрэг томоохон жагсаал цуглаан өрнөж, маш өргөн хүрээг хамарч, таашгүй үр дагаварт хүргэв.
Мангистау мужийн Жанаозен хот эсэргүүцлийн голомт болов. Эсэргүүцлийн жагсаал өрнөсөн хамгийн том, хамгийн гол шалтгаан нь шингэрүүлсэн хийн үнэ бараг хоёр дахин буюу 120 тенге /0.27 ам.доллар/ хүртэл огцом өссөн явдал байв.
ЭСЭРГҮҮЦЛИЙН ҮЙЛ ЯВЦ
Мангистау мужийн Жанаозен хотод нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шингэрүүлсэн хийн нэг литрийн үнэ 120 тенге /0.27 ам.доллар болтлоо өссөний дараа маргааш нь буюу нэгдүгээр сарын 2-нд ард иргэд цгуларч, олон нийтийн жагсаал цуглаан зохион байгуулав. Жагсагчид шатахууны үнийг 60 тенге /0.13 ам.доллар/ болгон бууруулахыг шаардав.
Маргааш нь эсэргүүцлийн жагсаал Актау, Мангистау хотуудыг ч хамарч, улмаар Казахстаны бараг бүх баруун хэсгийг хамрав. Нэгдүгээр сарын 4-нд эсэргүүцлийн жагсаал тус улсын нийслэл Нур-Султан /хуучнаар Астана/ хотод хүрч, тус улсын бараг бүх томоохон хотуудыг өрнөв.
Эсэргүүцлийн жагсаал цуглаан улам тэлэх тусам тайван жагсаал аажмаар үймээн самуун дэгдэх үйл явц руу оров. Жагсагчид цагдаагийн машин тэргүүдийг галдан шатаах зэрэг эмх замбараагүй байдал үүсэв. Нэгдүгээр сарын 5-ны лхагва гарагийн өглөөний байдлаар гэхэд гэмтэж бэртсэн хамгаалалтын алба хаагчдын нийт тоо 95, эвдэрсэн техник хэрэгсэл 37 болсон байна.
Нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулахыг хүлээн зөвшөөрсөн зарлиг гаргалаа. Өмнө нь, Ерөнхийлөгчийн залгамж халааг авна хэмээн таамаглаж байсан Нурсултан Назарбаевын үр удмыг ч мөн огцрууллаа.
Харин Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл өмнө нь өмнөх албан тушаалтнууд албаа түр хугацаанд үргэлжлүүлэн гүйцэтгэх болов.
Хэрэв Казахстаны эрх баригчид жагсаал дөнгөж эхлэх үеэр л жагсагчидтай урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр аядуу зөөлөн хандсан бол нөхцөл байдал хурцдахгүй байх байв. Гэсэн ч, эрх баригчид асуудлыг хүчээр шийдэж, нухчин дарахыг оролдов. Эрх баригчид жагсагчдын шаардлагыг хүлээн авахын оронд харин ч эсрэгээрээ нийслэл Алма-Атад аль хэдийн хуягт машинуудыг ашиглаж эхэлсэн. Жагсаалын үеэр ингээд нийтдээ 200 орчим хүнийг саатуулсан байна.
ОЛОН УЛСЫН БАЙДАЛ БОЛОН НИЙГМИЙН УРЬДЧИЛСАН НӨХЦӨЛ
Жагсаал зохион байгуулагчид Нур-Султан үл тоомсорлож байсан баруун Казахстаны чухал онцлогуудыг харгалзан авч үзсэн байв. Мангистау мужийн оршин суугчдын дийлэнх нь автомашиндаа шингэрүүлсэн хийнээс өөр түлш хэрэглэдэггүй онцлогтой. Тиймээс шингэрүүлсэн хийн үнийг нэмсэн нь тэдний дургүйцлийг эрхгүй төрүүлж, маш хүндээр туссан нь ойлгомжтой.
Тус улсын Баруун Казахстан, Актюбин, Мангистау, Атырау мужууд гэж ойлгогддог Баруун Казахстан нь хуучнаар Зөвлөлт засгийн үед ч Зөвлөлтийн засгийн эрхийг маш болзолтойгоор тогтоож байсан нутаг дэвсгэрт тооцогддог.
Хэдийгээр нүүрсустөрөгчийн нөөц их хэмжээгээр байгаа ч гэлээ эдгээр бүс нутаг нь нэг үндэстэн ястан, хачирхалтай гэмээр ургийн харилцаа, ёс уламжлалаараа ялгардаг. Эл бүс нутагт хамгийн тэмцэгч, хамгийн дайчин иргэд, оршин суугчидтай гэдгээрээ алдартай ба казахуудын түүхийг бүтээлцсэн голлох гурван овог аймгийн нэг болох бага зуутууд оршин суудаг гол суурьшлын бүс.
Хуучнаар Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/ задран унасны дараа газрын тос, байгалийн хийн ордуудад дараах орнуудын уул уурхайн компаниуд ноёрхож байв: ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, АНУ, Голланд.
Гэвч байгалийн баялгийг эрчимтэй олборлох нь Баруун Казахстаны оршин суугчдын ахуй амьдрал дээшилж, амьдралын нөхцөл бололцоо, төвшин жигд нэмэгдээгүй. Харин ч эсрэгээрээ тэдний дунд нийгмийн давхаргын ялгаа улам гарах болсон. Тус улсын баруун бүс нутгуудад радикал буюу хэт даврагч лалын шашинтнуудын асуудал ч хамгийн хурц хөндүүр сэдвийн нэг.
Баруун Казахстанд эсэргүүцлийн хөдөлгөөн ЗСБНХУ задран унахаас өмнө ч ажиглагдсаар ирсэн. Эсэргүүцлийн “галыг асаах”-ын тулд чухамхүү эл бүс нутгийг сонгосон нь тийм ч гайхаад байхаар зүйл биш.
ӨНГӨТ ХУВЬСГАЛЫН АРХИТЕКТОРУУД
Казахстаны баруун бүс нутгуудын эсэргүүцэл их байгаа хэдий ч эрчим хүчний нөөц, зөвхөн үнэ ханш нэмсэн нь ийм том хэмжээний үймээн самууныг өдөөсөн гэдэгт итгэх нь гэнэн хэрэг болно.
Өрнөсөөр байгаа эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөний гол мөн чанар нь Украйн, Беларусь дахь хувилбаруудын дагуу өнгөт хувьсгалын технологийг зорилготойгоор дэврээж буйн баталгаа гэлтэй.
ЗХУ задран унасны дараах шинэ орон зайд өнгөт хувьсгалын гол “экспортлогч” нь АНУ байдаг нь нууц биш. АНУ-ын Төрийн Департамент, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас “Казахстан дахь иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах” төсөвт зарцуулах зардал 2021 онд аль хэдийн 1.5 сая ам.доллароос давсан нь эрхгүй анхаарал татдаг.
Казахстаны нөхцөл байдлыг сайн мэддэг, учир мэдэх шинжээчид, мэргэжилтнүүд одоо өрнөж буй эсэргүүцлийн жагсаалд хөндлөнгийн “хүүхэлдэй” эсхүл ерөнхий зохицуулалт дутагдаж байна хэмээн дүгнэв. Ингэснээр тэднийг асуудлын гадна үлдээж, тэдэн рүү хамаг анхаарал төвлөрөлтийг сааруулж байгаа хэрэг бөгөөд энэ эсэргүүцлийн хөдөлгөөн бол гагцхүү казахуудын дотоод бослого гэдгийг харуулж байгаа юм.
Мөн, эсэргүүцлийн жагсаал бүс нутаг тэлж, илүү олон хүнийг хамарч, хурдацтай тэлж байгаа нь тэдний зохион байгуулалт системтэй явагдаж байгааг илтгэж байгаа хэрэг. Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчдын анхаарал татсан “гарын үсэг-“ийн хэв маяг нь нэрээ нууцалж, шантаажлахын тулд эхлээд хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг огцрохыг шаардаж байгаа нь Беларусь дахь төрийн эргэлт бүтэлгүйтсэний бас нэг тод жишээ юм.
Эсэргүүцлийг албаар зохион байгуулсан гэдэг нь “WhatsApp” чат, “Telegram” гэсэн сувгуудыг өнгөт хувьсгалыг зохион байгуулахдаа ашиглаж байгаагаас тогтсон аргачлал хэрэгжиж буйн бас нэгэн нотолгоо.
Беларусьт өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг орос хэлээр зохион байгуулахад ашиглаж байсан жагсагчдад зориулсан санамж бичгийг тараасан нь “бялуун дээрх амтат жимс” байв. Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид, удирдагчдад нь тэрхүү санамжийг казах хэл рүү орчуулах цаг зав ч байгаагүй, басхүү тийм хүсэл ч байгаагүй бололтой.
Казахстан дахь эсэргүүцлийн жагсаал дотоод хүчин зүйл, гадаад хүчин зүйлийн нөлөөтэй байж санаа аван дуурайсан эсэхээс үл хамааран үүнээс Барууны улс орнууд хамгийн их ашиг хүртдэг жамтай.
Казахстаны өнгөт хувьсгалын архитекторууд тус улсын дотор харъяалагдаж байх нь огт падлийгүй үймээн самуун хурдацтай газар авах нөхцөл байдалд тэргүүлэх үүргийг олон улсын томоохон тоглогчид руу шилжинэ.
Төв Азийн улс төрийн өөр нэг чухал дүр гэгдэх Турк улсын хувьд ямар ч үйл явц өрнөсөн түүдн туркууд сэтгэл хангалуун байх болно. Казахстаны одоогийн Засгийн газар ч тэр, жагсагчид ч тэр бүгд пантуркист үзэл баримтлалыг онилж байгаа юм.
ЖАГСАГЧИД ЮУНД ХҮРЭХИЙГ ТЭМҮҮЛНЭ ВЭ
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шатахууны үнийг төрөөс зохицуулж, Засгийн газрыг огцруулах тухай мэдэгдсэнийг харгалзан үзвэл жагсаалын анхны зорилго аль хэдийн биеллээ олсонд тооцож болно. Засгийн эрхийг ард иргэдийн “тусламжтайгаар” унагах.
Улс оронд нь үүссэн нөхцөл байдлыг буцаад анхных нь байдалд оруулахын тулд “хальсыг хуулан”, Нур-Султан шатахууны үнийг өмнөхтэй нь адил болгоход бэлэн байгаа юм.
Гэсэн ч, одоо жагсагчид зөвхөн шатахууны үнийг нэмсэн гэдэг рүү “точка”-лахаа болиод нэмэлт шаардлагуудыг нэхэх болов. Тэд маш олон хүсэл, шаардлага нэхэж эхлэв.
- тэтгэврийн насыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, албадан вакцинжуулалтыг цуцлах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг томилохдоо сонгуулийн тогтолцоог өөрчлөх, ипотекийн зээлийн хүүг бууруулах гэх мэт олон шаардлагыг тавив.
Жагсагчдын гол уриа лоозон “Шал кет” буюу хөрвүүлбэл “Хөгшин минь одоо яв” гэсэн утгатай. Энэ нь Нурсултан Назарбаевыг улс төрийн тавцанг үүрд орхиж, тус улсын эрх баригчдаас түүний халдашгүй эрхийг нэгмөсөн хасахыг шаардаж байгаа хэрэг.
Жагсагчдын бусад шаардлагууд ч аандаа бий болов. Казахстаныг Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАБГБ/-аас гаргах, Парламентыг тараах, Засгийн газрыг огцруулах, ОХУ болон БНХАУ-тай харилцаагаа таслах зэрэг уриалгууд ар араасаа урган гарав. Жагсагчдын дунд “Аллах Акбар” гэж хашгирах нь маш тод сонстож байв. “Аллах Акбар” гэдэг нь лалын шишинтнуудын гол уншлага. Энэ нь “Бурхан бол аугаа” гэсэн үг. Бурхан гэдэг нь Аллах Бурхныг хэлж байгаа юм. Тэднийг үндсэрхэг үзэлтэй байр сууриа бэхжүүлэх хүсэл л нэгтгэдэг юм.
Казахстаны өнгөт хувьсгалын архитекторуудын жинхэнэ санаа, гол зорилго нь төрийн эргэлт хийхээс эхлээд Касым-Жомарт Токаевт Засгийн эрхийг “шилжүүлж”, Нурсултан Назарбаевын хараат байдлаас бүрэн арилгах явдал.
Үүнд бас нэг зүйл сонирхол татаж байгаа юм. Лондонд амьдарч буй цагаач болсон оргодол олигарх Мухтар Аблязов. Түүнийг Александр Навальный, Ходорковскийтой жишин зүйрлэдэг. Гэвч, Мухтар Аблязов Казахстаны ард иргэдийн тусламжтайгаар Казахстаны эрх мэдлийн төлөө нухацтай хичээж байна гэх үндэслэл байхгүй юм. Аблязов Их Британид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж, жагсагчдыг ивээн тэтгэж байгаа гэсэн хувилбар илүү цэгцтэй харагдаж байна.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС БҮСЛЭГДЭВ
Казахстанд өнөөгийн өнгөт хувьсгал хийх оролдлого нь юуны түрүүнд ХАБГБ-д, тэр тусмаа ОХУ-д цохилт өгч байгаа юм. Энэ оны нэгдүгээр сарын 10-нд аюулгүй байдлын асуудлаар дээд хэмжээний хэлэлцээ хийхээр төлөвлөж буй Москвагийн зүгээс Вашингтон болон Хойд Атлантын бүхэл бүтэн холбоонд тавьсан эцсийн саналуудад өгч буй тэгш бус хариу үйлдэл.
Эсэргүүцлийн мөн чанар, маш олон хүнийг хамарч, тархсан байдлаас нь үзвэл, жагсагчид “нарийхан утсаар дүүжлэгдэн тогтож” байсан, тэгээд тэр утас нь тасарсан гэдэг нь эргэлзээгүй. Одоогийнхоос илүү таатай хувьсгалын тохироо бүрдүүлэх өөр ямар ч боломж байгаагүй байх.
Одоо харин Москвагийн зүгээс авах үндсэн арга хэмжээ бол Казахстаны орос хэлээр ярьдаг хүн амыг хамгаалахад чиглэгдэх ёстой. Энэ нь тус улсын улс төрийн тогооноос арчигдсан боловч хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан нийгмийн хамгийн эмзэг бүлгийг хамгаалах явдал. Одоо эсэргүүцэл хийж, үймээн самуун дэгдээгээд байгаа жагсагчид бол зөвхөн казах үндэстэн иргэд гэдгийг энд дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Казахстанд өрнөж буй эл үйл явдал бол шууд утгаараа ОХУ-ыг юу хүлээж байгаагийн нэгэн тод жишээ юм.
Нийгмийн хурцадмал байдал, хууль бус цагаачидтай холбоотой асуудал, тэдний радикализм, лалын шашинжих хүсэл зорилго зэрэг нь энэ бүхнийг маш нухацтай авч үзэх, алдаа дутагдлыг яаралтай арилгахыг шаардаж байгаа юм.
(Эх сурвалж: Pravda.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баян өлгийн казакууд нэг юм бодооч
Оросууд их давраад байсан юм
Давахдаа гээд чи муу өт яах юм. Яаж ч чаддаггүй л байхгүй юу.
УЛААН ОРОСЫГ СӨНӨӨНӨ Ш ДЭЭ ҮМХИЙ ХУЛМАС МИНЬ
Irged n ystoi jinken bosoj negdej chaddiin bnaa
Yaay manaihan ingej chadah bolow uu. Chadku chatsaga tsarailaad l suuh bhdaa
Тэмцэлтэй ард түмэн , нийгмээ өөрчилж чадна шүү!!!
ТИЙМ ШҮҮ ДЭЭ БИД 30 ЖИЛИЙН ӨМНӨ НИЙГМЭЭ ШИНЧИЛЧИХЭЭД СУУЖ БАЙНА ХЭДЭН Ч УДАА ЖАГСАЖ ТЭМЦЭВ ХАРИУ НЬ ЭНЭ
УРИАЛГА ... ???????????? Казахстанчуудад эв нэгдэлтэй байж , зөвхөн энх тайван замаар нийгэмээ өөрчилж , улс орныхоо хөгжил , дэвшлийг шинэ шатанд гаргахыг хүсье . Мөн ужиг болж ирсэн нийгэм дэх �##�иваа шударга бус бусармаг явд�##�тай тэмцэлдэх нь зөв өө . Гэхдээ хамгийн гол нь гүн гүнзгий найрамдлын харилцаат казакстаны ард түмэн та бүхэн одоогийн улс орныхоо улс төрийн нөхцөл байдлыг зөв эргэцүүлэн тунгааж , удирдагчидтайгаа нэн яар�##�тай учир , эв зүйгээ ололцож , �##�иваа хүчирхийлэл , мөргөлдөөнөөс эрс татг�##�захыг ури�##�ъя . Казакстанчууд та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт , эрүүл энх , аз жарг�##� , хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
Ene kazak ard tumen sh de negdej chadan bas bolohguu bol bosood iren mani met shig untasnii tsaanaas une nemlee us shahlaa geed com bicheed suuhgui unheer huwia hicheesen humuus de bid negdii temtsii geheer irehgui tegsen hernee ymni une usluu geuud utasnii tsaanaas yriad bain teged hed honood ter unen ni de dasan temtssen tsuuhun hediigiin barij awdaa daramtalchin bas boloogui temtsej baigaagaa ternii hun enii hun shantaajchin geed buged dairan ya ya bid yaan da
Казахууд минь оросуудаас л болгоомжил,хойд нутгуудаа �##�дав?
Ийм шаардлага тавж буй хүмүүсийг т гэж нэрлэж болохгүй. Барууныхан т нэр ашигладаг тул о нар бас адилхан ашигладаг нэрийг нь ашиглаад орж байна. Гэтэл т мөн эсэх хийсэн үйлдэл тавьсан шаардлага ш�##� өөр.
Анхнаасаа хүмүүстэй ярилцах тохиролцох ёстой. Тэгж чадаагүй байж эх орондоо гадаадын цэрэг оруулна гэдэг байж боломгүй үйлдэл. Дотоод маргаандаа шүү. Ядаж өөр нэг гадаад улс х�##�дв�##� тусламж хүсэж болно. Орос болон Хятадыг тойроод байгаа улсууд маш болгоомжтой байх хэрэгтэй.
Үймээн намжт�##� иргэдээ татаж авах. 2. Казахстан гэдэг улс байхаа болиод Эл Казах гэдэг болсон.
Хүмүүс нь Назарбаевыг бүр шүтдэг та�##�даг бололтой. Намайг гадаадад байхад нэг хүн ирснээ өчигдөр Назарбаевын төрсөн өдөр байсан гээд яриа үүсгэсэн. Тохиолдлоор би Н-н төрсөн өдөр нь гэж мэдсэн байсан. Европ царайтай хүн байсан. Би Монгол хүн гэсэн гайхаад аан гээд яваад өгсөн. Интернетээс харт�##� монгол царайтай хасаг зөндөө байдаг юм байна.
Улсынхаа ерөнхийлөгчийн төрсөн өдрийг мэдэх нь бүү хэл хэн гэдэг ямаршуу хүн байдгийг ч мэддэггүй байлаа.
тэтгэврийн насыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, �##�бадан вакцинжуул�##�тыг цуцлах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг томилохдоо сонгуулийн тогтолцоог өөрчлөх, ипотекийн зээлийн хүүг бууруулах
Казак афган болох замдаа орлоо энэ бол аюул хэрэв �##�ан хядагчид төр барив�##� хөрш тогтвортой улсууд нь газар нутагт нь хян�##�т тавьж аюулгүй байдлаа хангахаа бодох хэрэгтэй монгол ч бодлоготой байв�##� хуучин газартаа хян�##�т тавьж болно
ЯМАР МУУ ОРЧУУЛДАГ ЮМ . НАЙРУУЛААД БИЧИЖ Ч ЧАДАХГҮЙ МАЛ.
ОРОСУУДЫН ХУДАЛ ЦУУ ҮГИЙГ БҮҮ ТАРАА ҮНЭНДЭЭ ОРОСУУД Л ЦЭРГЭЭ ОРУУЛАХЫН ТУЛД ЭНЭ УЛСАД ИЙМ ҮЙМЭЭН ДЭГДЭЭЖ БАЙГАА ЮМ
ҮМХИЙ ХУЛМАСНУУДЫН ХООЛ БОЛОХ НЬ ДЭЭ