НИЙГЭМ

“Омикрон”-ы сүүдэр томорсоор, ЭМЯ хэвлэлд улам хаалттай болсоор

Коронавирусийн “Омикрон” хувилбар дэлхийн олон оронд тархаж “шинэ” гэх тодотголоо гээсээр. Монголд “Омикрон илэрсэн, илрээгүй” гэх барьцгүй мэдээллийн дунд бид гацсаар. Өнөөдөр л гэхэд Гадаадад очсон монгол иргэнээс “Омикрон” илэрлээ гэх мэдээлэл БНСУ-ын төдийгүй, Монголын хэвлэлд гарсан. Үүнийг ЭМЯ, ХӨСҮТ үгүйсгээд буй. Гэхдээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд “10 сорьцоос “Омикрон”-ы сэжигтэй тохиолдол илэрсэн. Хариу нь энэ долоо хоногт гарна” гэсэн. Үүний сацуу Засгийн газар өчигдөр хуралдан, иргэдийг дөрөвдүгээр тунд хамрагдахыг гэнэт уриалсан нь цаанаа нэг юм хэлээд байх шиг.

Анх омикрон Суданаас ирсэн энхийг сахиулагчдаас, Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн төрийн айлчлалын багаас илэрлээ гэх дуулиан гарсан. Бид олон эх сурвалжаас тодруулсны үндсэн дээр өнөөдөр сурвалжилга бэлтгэн хүргэсэн.

Угаас “Омикрон” Монголд орж ирээгүй гэх баталгаа байхгүй. Ирээгүй байлаа гэхэд Монголд илрэхгүй гэх баталгаа үгүй. “Омикрон”-ы халдвар аюулын харанга дэлдэж, хэзээ мөдгүй Монголд илрэх бодит аюул тулгарчихаад байхад ЭМЯ, харьяа байгууллагууд хэвлэлд улам хаалттай болсоор. Өдөрт “Тэдэн хүнээс халдвар илэрлээ. Тэдэн иргэн нас барлаа” гэж мэдээлэхээс бусдаар ажин түжин. Өнөөдөр шинээр илэрсэн тохиолдлын тоог андуурч мэдээлсэн. Хүмүүс шуугиад, шүүмжлээд унангуут залруулга гарган, засна лээ.

“Омикрон”-ы халдвар Монголд илэрсэн эсэх одоо тийм ч чухал биш. Угаасаа хэзээ илрэх нь цаг хугацааны асуудал. Одоо бидэнд эл халдварын эсрэг бэлтгэл ажлаа хангах, бэлэн байх юу юунаас илүү чухал. Үүний сацуу ЭМЯ, ХӨСҮТ мэдээллийг ил тод, нээлтэй өгөх чухал байгаа юм.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x