Нийгмийн

ДАТА: БОАЖЯ 16.9 тэрбум төгрөгийг юунд зарцуулснаа "НУУЖЭЭ"

Өнгөрсөн сарын улсын төсвийн зарлагаа шилэн дансны мэдээлэлд оруулах албан хугацаа өнгөрчээ. Цөөн яам 2021 оны арванхоёрдугаар сарын шилэн дансны мэдээллээ бөглөсөн байна. Үүнээс Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам зарлага, мэдээллээ тайлагнажээ. Тэгвэл тус яам өнгөрөгч арванхоёрдугаар сард 16 тэрбум 981 сая 488 мянга гаруй төгрөгийг юунд зарцуулснаа огт тайлагнаагүй, гаргасан зарлагынхаа тоон мэдээллийг л дурдсан байгаа юм.

Чухамдаа шилэн дансны тухай хуульд улсын төсвийн мөнгийг юунд зарцуулснаа тайлагнахаас гадна "Шийдвэрийн хуулбар" хэсэгт тухайн зарлагынхаа баримтыг хавсаргах үүрэгтэй байдаг. Уг нь БОАЖЯ бусад салбар яамдыг бодвол харьцангуй хариуцлагатай, бүрэн бөглөдөг ч энэ удаад ингэж учир дутагдалтайгаар шилэн дансыг хөтөлжээ.

БОАЖЯ-ны шилэн данс хөтлөлтийг баримт болгон хавсаргав. Доорх баримтад зарцуулсан мөнгөн дүнгээ бичсэн ч ямар нэг тайлбар оруулаагүй, тухайн мөнгийг юунд зарцуулсан нь далд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-07 09:10

haa saigui idelt hahuul utund barigdsan uls boljdee

Холбоотой мэдээ

Back to top button