Нийгмийн

Авлигад "идэгдсэн" ЭМЯ-ны албан тушаалтнуудыг гэм буруутай гэж үзлээ

ЭМЯ-ны албан тушаалтан, мэргэжилтнүүдийн нийт 26 хүнд холбогдох хясан боогдуулах замаар хахууль авдаг байсан гэх хэргийг шүүхээр хэлэлцэх гэсээр хоёр жил орчим болсон.

Цар тахлаар шалтаглаж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шатгаангүйгээр шүүх хуралд ирэхгүй байх гэх мэт асуудал гаргасаар байв.

Харин энэ долоо хоногт эл хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын албан тушаалтнуудыг гэм буруутай гэж үзлээ.

Улмаар эрүүгийн хариуцлага оноохоор үргэлжлүүлэн хуралдаж байна.

Энэ олон хүн холбогдсон авлигын хэргийг голлон толгойлсон нөхөдийн хэн нь хэн бэ.

-АВЛИГЫН ХЭРГЭЭСЭЭ БОЛЖ САЙД БОЛОХ ШААНСАА АЛДСАН Б.ЦОГТБААТАР-

Бямбаагийн Цогтбаатар. ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллахаар яригдаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж, батлуулахаар бүр тохирчихсон талаар тухайн үед албан эх сурвалжууд батлан мэдээлж байв.

Гэтэл Засгийн газрын гишүүд томилох чуулганы хуралдааны үеэр Б.Цогтбаатар биш Т.Мөнхсайхан орж ирсэн нь тухайн үед олны гайхшрал төрүүлж байсан юм. Учир нь сайд болгохоор нэгэнт ярьж тохирсон байсан хүнээ гэнэт өөрчлөөд оруулж ирсний цаад шалтгаан нууц байв.

Гэтэл тэр нууц нь авлигын хэрэг байж. АТГ-аас түүнийг албан тушаалын гэмт хэрэгт шалгуулж, яллагдагчаар татаад байгаа тухай албан бичиг хүргүүлснээр түүний Эрүүл мэнд ийн сайд болох шаанс үгүй болсон юм. Одоо тэрбээр НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж буй.

Түүнийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шүүж буй. Тэрбээр ЭМЯ-ны тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа өөрт хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн тендерийн материалыг түрүүлж боловсруулах ажлыг шинжээч Ү.Отгонбаатарт даатгаж, улмаар тус компаниуд нь тендерээ хаалтгүй авдаг байсан гэх хэрэг юм.

-САЙД АСАН Д.САРАНГЭРЭЛИЙН ТУСЛАХ “АВЛИГАЧ” БАЙЖЭЭ-

ЭМЯ-ны газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг. Түүнийг энэ сарын 26-нд шүүх хурал болох үхртэл цагдан хориод байна. Батлан даалтад гадуур шүүгдэж байсан түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралд ирээгүй тул дараагийн удаа шүүх хуралд ирүүлэхийн тулд ийм арга хэмжээ авчээ.

Б.Болорчимэг ЭМЯ-нд анх Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байжээ. Улмаар сайдынхаа дэмжлэг авч  ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болсон гэдэг.

Тэрбээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхамтай хамтарч тендерийн материал өгсөн компаниудыг хясан боогдууж, авлига авдаг байсан гэх хэрэгт холбогдсон. Улмаар аргаа барсан аж ахуй нэгжүүд ажлаа бүтээхийн төлөө хахууль өгдөг байсан гэх.

-ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ АСАНЫ ОХИН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭВ-

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам хуульч хүний охин. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Гавьяат хуульч С.Нямжав түүний аав.

Тиймдээ ч хэрэг нь шүүхийн шатанд ийн удааширч, улмаар цагдан хоригдохгүй батлан даалтаар гадуур шалгуулж буйг аавынх нь нөлөө орсон байж мэднэ гэж хардах үндэслэл болдог. Аж ахуйн нэгжүүд Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нараас тусгай зөвшөөрөл авахын тулд 15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь АТГ-ын шалгалтын явцад тогтоогдсон гэдэг.

“Miss Mongolia-2008” тэмцээний дэд байранд орж олон улсын тэмцээнд явж байсан бүсгүй юм. Улмаар сургууль төгссөн даруйдаа буюу 2015 онд Г.Шийлэгдамбыг сайдаар ажиллаж байх үед анх Эрүүл мэндийн яаманд ажилд орж байсан юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2022-01-07 15:38

АВЛИГААС с�##�ахын тулд юуны өмнө хуулийн байгууллагуудаа АВЛИГАЧДААС цэвэрлэх ёстой. ЗАРИМ хэргийг санаатайгаар шийдэхгүй удаашруулж байгаагын ард АВЛИГАЧИД байгаа.

Баатар
Баатар
2022-01-07 16:17

Дараа дараагийн шатны шүүхээр эдгэр хүмүүс гэм буруугүй болох нь тогтоогдоно, Монгол төрийн хатан эрдэнэ муу хүмүүсийг ажилд авахгүй шүү дээ

Баатар
Баатар
2022-01-07 16:17

Дараа дараагийн шатны шүүхээр эдгэр хүмүүс гэм буруугүй болох нь тогтоогдоно, Монгол төрийн хатан эрдэнэ муу хүмүүсийг ажилд авахгүй шүү дээ

Зочин
Зочин
2022-01-08 00:01
Reply to  Баатар

Сарангэрэл удирдаж суудаг гэсэн

Монголхүү
Монголхүү
2022-01-07 19:43

Авилгачдын толгойлогч нь яаж НҮб-эд орчивоо? НҮБ чинь сүрхий шударга, мундаг газар гэж бодож ирсэн юмсан. Авилгачдыг тэжээдэг, өөхшүүлдэг газар байна шүү. Ичмээр юм.

Зочин
Зочин
2022-01-07 19:44

Saran ijiin tserguud bugd buruutaim bn. Ijii uroo ariuhan tsagaahan uu?

Зочин
Зочин
2022-01-07 19:46

САРАН ИЖИЙ МИНЬ АРИУХАН ЦАГААХАН, ГЭГЭЭХЭН ҮЛДЭХ ҮҮ? ДАН БООЛУУД НЬ БАЙНА Ш ДЭЭ.

Eguur.mn sain baina
Eguur.mn sain baina
2022-01-07 20:05

Eguur shudarga baina. Busad site-uud gants ugganhiihgui baigaa. 8 saraas hoish. tun sonin. Gemt heregtnuud bas haalt hiichdeg baihaa.

Зочин
Зочин
2022-01-07 20:21

Энэ удаа жараахайнуудаас нь нэрлэсэн юм байгаа биз дээ , АКУЛУУД цаана нь ЯРВАЙЧИХСАН - " зай бариад " оочерлочихоо юу гэмээр цухуйж байх шиг байна . ЗАНДАН төрийн ХАТАН ЭРДЭНЭ үү дээ , эхнийх нь ...

Иргэн
Иргэн
2022-01-07 20:25
Reply to  Зочин

Назарбаевын араас жагса�##�аараа явах байхаа.

Зочин
Зочин
2022-01-07 20:29

НҮБ гэмт хэрэгтэн ажиллуулж байгаа юм уу

НҮБ
НҮБ
2022-01-07 20:47
Reply to  Зочин

Тийм болж таарлаа.

mongol
mongol
2022-01-07 20:51

ene zuvhun musun uuliin oroi heseg MANiihniig uhval mash ih yam il garna daa,bainga tur zasgiig unemlehui olonhooroo terguulj baisan bolohoor olonhooroo turii bariad l daraad baisan yamar neg yam garanguut ni hoid har ovoohoigoos bolloo geed ANiinhan ruu hamag buruugaa chihchiheed l uursduu usnaas huurai garaad baisan,ene chini kommunistuudiin gants chaddag ajil shuu dee

Зочин
Зочин
2022-01-07 21:25

Хатан ижийн хамсаатанууд бус уу

Зочин
Зочин
2022-01-07 22:07

Hudlaa medeelel

Төгс
Төгс
2022-01-07 22:46

Тэр одоогийн сайдын эхнэрийг бас ш�##�гаачээ. Нөхрийхөө яаманд ажиллаад хамаг юмыг самардаг шүү дээ.

ennie
ennie
2022-01-08 05:41

сарангэрэл авгайг ш�##�гаач ээ

Зочин
Зочин
2022-01-08 12:49

Жинхэнэ толгойлогч нь сугарч үлдвээ

Зочин
Зочин
2022-01-08 15:41

Жараахай ноолхоор акулыг
нь бариач Сайд нь сул ганхаж хатан өргөмжлөл хүртээд сууж байдаг шудрага уу Сарангэрлийн нөлөө бүхий монголд Ковид.тараасан Энхсаран сувил�##� энэ онд магадлан итгэмлэл 5 жилээр авсаныгтюу гэж үзэх вэ АТГ ш�##�гаад нийтэд ил тод тайлбарлаарай Эгүүр мн сурв�##�жлахыг хүсьё давхар Энхсаран сувил�##�ын хэрэг юу болсоныг анхаараарай Энэ тухай дуугардаг хэвлэл байхгүй болсон араггүй аманд нь мөнгө чихээтэй

Ахмад
Ахмад
2022-01-08 16:12

Хуульч хуулийн байгууллагынхан мөнгө харахаар гар хөл нь хөдөлж баяжиж хөлжиж байв�##� ямарч хэргийг нуун дарж эсвэл хууль бус гаргадгийг зогсоох л хэрэгтэй. Эцэг нь шийр �##�га бол охин нь бөөр �##�га гэдэг шиг л үргэлжлэх юм. Энийг болиулсан цагт шударга ёс дээдлэгдэх болно.

Зочин
Зочин
2022-01-09 10:17

Бямбадорж гээд нэг нөхрийг төрийн нарийн бичгийн дарга болгоод удахгүй х�##�сан учир нь өөриыг нь авилгачин гэж харлуулххд өөрсдөө цус�##�ж байсан тэр нь саад болсон байх нь. Сарангэрэл нэр цэвэр үлдсэн гэж бодож буй байх. Үгүй дээ өрөм нь түүнд ногдсон нь лавтай

Зочин
Зочин
2022-01-09 17:47

цогтбаатар хэзээч ийм зүйл хийхгүй, удмаараа шудрага хүмүүс, харин хорчингууд з�##�илж байгаа байх даа

Саран ижий
Саран ижий
2022-01-10 11:53

Саран ижий ариунхнаараа үлэх үү ? Саран ижийг өргөмжлөөд байсан , Яагаад Саран ижий гээд байсан юм бол ? Ичдэггүйн байхдаа,

Зочин
Зочин
2022-01-11 19:57

Chin shudargaar eh ornoo gesen zaluusaa aalzni toron shuljeeseeree oroogood boomlood bohir zawaan zuilsee nuugaad haagaad ulddeg ni negent todorhoi boljdee .Zuw ywbal zuulun zuulun zambuulin gej esergeeree bn

Холбоотой мэдээ

Back to top button