ДЭЛХИЙНИЙГЭМ

Европын Холбоо: Казахстаны эрх баригчид жагсах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэх ёстой

Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррель Европын Холбоог төлөөлөн мэдэгдэл хийхдээ Казахстанд хүчирхийлэл гарч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж, нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулахад туслахыг санал болгов.

Бямба гараг /2022.01.08/-ийн орой Брюссель хотноо тараасан баримт бичигт “Европын Холбооны чухал түнш Казахстан улсад тайван жагсаал эцэстээ хүчирхийлэл болсонд бид санаа зовж байна” гэжээ.

Жозеп Боррель мөн үймээн самууны үеэр амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, олныг хамарсан хүчирхийлэл тархаж байгааг буруутгав.

ZERKALO.AZ Жозеп Боррель: Европа должна извлечь уроки из ситуации в  Афганистане -

“Нөхцөл байдал цааш улам даамжрахаас сэргийлж, хүчирхийллийг өөгшүүлэхээс зайлсхийж, цаг ямагт тайван байж, үймээн самууныг өөр зорилгоор ашиглахгүй байх нь чухал. Бид хямралыг энхийн замаар зохицуулахад туслахад бэлэн байна” хэмээн Жозеп Боррель мэдэгдэлдээ дурджээ.

Тэрбээр “Гадны цэргийн тусламжаар Казахстан улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, түүнчлэн бүх иргэдийн үндсэн эрхийг хүндэтгэх ёстой” хэмээн онцлов.

Жозеп Боррель Европын Холбооны нэрийн өмнөөс Казахстаны эрх баригчдад хандан “Энэ хүнд хэцүү үед хүний ​​эрх, иргэдийнхээ үндсэн эрх чөлөө, тухайлбал, жагсаал цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хүндэтгэх зэрэг үүргээ биелүүлэх”-ийг уриалав.

Казахстанд болж буй үймээн самуунтай холбогдуулан ХАБГБ-аас ОХУ-ын Агаарын цэргийн хүчний шилдэг анги нэгтгэлүүдээс бүрдсэн энхийг сахиулах баг бүрэлдэхүүнийг Казахстан руу илгээсэн. Казахстан дахь ХАБГБ-ын энхийг сахиулагчдын тоо 2.5 мянга хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байгаа аж.

ОХУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа генерал Андрей Сердюков Казахстан дахь ХАБГБ-ын энхийг сахиулах хүчний үйл ажиллагааг удирдаж байгаа юм.

(Эх сурвалж: EuroNews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button