ДЭЛХИЙНИЙГЭМ

Кипр: Коронавирусийн эрлийз хувилбар Дельтакрон илэрлээ

Кипрт коронавирусийн шинэ эрлийз хувилбар илэрлээ. Энэ нь “SARS-CoV-2” Дельтакрон хэмээх эрлийз хувилбар гэж тус улсын Леонтиос Костриккис мэдэгдэв.

Киприйн Их Сургуулийн Биологийн шинжлэх ухааны факультетийн хэсэг эрдэмтэд Дельтакрон коронавирусийн шинэ хувилбар болох Дельта болон Омикрон гэсэн эрлийз хувилбарыг илрүүлэв.

Эрдэмтдийн хэлснээр, судлаачдын баг коронавирусийн халдвартай өвчтөнүүдээс авсан 25 дээжийг судалсан байна. Үүний үр дүнд тэд Дельта болон Омикрон мутацуудыг нэгтгэсэн цоо шинэ хувилбар бий болсныг ийнхүү зарлав.

Вирус судлаач Костриккисийн тэмдэглэснээр, Киприйн Их Сургуулийнхны хийсэн энэхүү шинжлэх ухааны нээлт нь ирээдүйд ашиглах боломжтой эмнэлзүйн ач холбогдолтой гэдгийг онцлов.

Одоо Кипр улс цар тахлын шинэ давлагааны оргил үед байгаа хэдий ч даваа гарагаас эхлэн тархвар судлалын муруй буурч, ойрын гурван долоо хоногт Омикроны давлагаа намжина гэж судлаачид үзэв.

Дельтакрон шинэ хувилбар илэрсэн гэсний хариуд Киприйн Эрүүл Мэндийн сайд Михалис Хадзипанделас хэлэхдээ, Дельтакрон нь эрх баригчдын санааг зовоохгүй байна гэлээ.

Хүүхдийн вакцинжуулалтын төвөөр зочлох үеэрээ “Энэ бол манай улсад аль хэдийн илэрсэн хоёр мутацийн нэгдэл учраас бид нэг их санаа зовохгүй байна” хэмээн Эрүүл Мэндийн Яам тайлбарлав; Энэ талаар Киприйн “CNA” мэдээллийн агентлаг мэдээлэв.

Коронавирусийн Дельта хувилбар 2020 оны аравдугаар сард Энэтхэг улсад анх тогтоогдсон бөгөөд үүний дараа дэлхийд тархан, давамгайлсан хувилбар болсон. Харин Омикрон хувилбар бол 2021 оны арваннэгдүгээр сарын 20-нд Ботсвани болон Өмнөд Африкт анх бүртгэгдсэн.

ДЭМБ 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр мэдээлснээр, Омикрон хувилбар нь дэлхийн 110 оронд аль хэдийн бүртгэгдэж, өмнөх Дельта хувилбараас илүү хурдан тархаж байгаа билээ.

(Эх сурвалж: MSN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button