ДЭЛХИЙНИЙГЭМ

“Файзер” ба “Модерна”: Удахгүй Омикроны эсрэг вакциныг гаргаж авна

“Файзер” /Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла өчигдөр /2022.01.10/ Омикрон хувилбарт халдварын эсрэг вакциныг хавар гэхэд бэлэн болгоно хэмээн мэдэгдлээ.

Альберт Бурла “CNBC” сувгаар хэлэхдээ, “Омикрон хувилбарт вирусийн эсрэг  вакцин ирэх гуравдугаар сард бэлэн болно” хэмээв. Түүний хэлснээр, вакцины үйлдвэрлэлийн явцын нэг хэсэг нь аль хэдийн эхэлсэн байгаа аж.

Вакцин нь “КОВИД-19” коронавирусийн Омикрон болон бусад хувилбаруудын эсрэг үр дүнтэй байх болно гэдгийг Бурла онцлов.

Өмнө нь, “Модерна” биотехнологийн компанийн Ерөнхий захирал Стефан Бансель мөн “CNBC” сувгаар мэдээлэхдээ, коронавирусийн 32 мутацтай Омикрон хувилбарын эсрэг тусгай өсгөгч тунг бий болгохоор ажиллаж байгаа хэмээн мэдэгдэж байсан.

“Модерна” компанийн хувьд Омикрон хувилбарын эсрэг вакциныг 2022 оны намар гэхэд тунг нэмэгдүүлэх хамгийн сайн стратеги юу болохыг шийдэхийн тулд дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх албаны хүмүүстэй ярилцаж байгаа хэмээн Бансел тодотгов.

“Вакцины хамгийн сайн стратегийн талаарх хэлэлцүүлэг өдөр бүр үргэлжилж байна. Бид 2022 оны намар гэхэд бүтээгдэхүүн /вакцин/-ээ хамгийн сайнаар бэлэн болгохыг зорьж байна” хэмээн нэмж онцлов. Түүний хэлснээр тун удахгүй эл “өсгөгч”-ийн эмнэлзүйн туршилтууд эхлэх ажээ.

2021 оны арваннэгдүгээр сард Өмнөд Африкт коронавирусийн “КОВИД-19”-ийн Омикрон хувилбар илэрсэн ба энэ нь халдварын үед өмнөх хувилбаруудаас  хамаагүй бага ноцтой үр дагаварт хүргэдэг гэж үзэж байгаа юм. Гэсэн халдвар тархалтын хурд нь бусад хувилбаруудаас хавьгүй хурдан гэдгийг эрдэмтэд сануулж эхэлсэн.

Гэсэн ч, өмнөх хувилбаруудын тархалтыг хумигдан, халдвар авагсдын тоо, нас барагсдын тоо дэлхийн хэмжээнд буурахгүй цар тахлын нөхцөл байдал үргэлжилж буй энэ үед Дельта болон Омикрон вирус хослосон цоо шинэ эрлийз хувилбар Дельтакрон Кипр улсад бүртгэгдээд байна.

Шинэ эрлийз хувилбар Дельтакроны талаарх мэдээг ЭНД дарж уншина уу.

(Эх сурвалж: CNBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 11, 2022 10:35

хэдүүлээ гэхдээ ковидоос болоод нэлээд ад�##� явд�##�тай кино шиг сонирхолтой амьдраад байнаа

Холбоотой мэдээ

Back to top button