Нийгмийн

“Цахим орчинд үйлдэгддэг хүүхдийн бэлгийн мөлжлөгийг хянан шийдвэрлэх” сургалт болж байна

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Цахим орчинд үйлдэгддэг хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх нь ” сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна

Уг сургалт нь цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдийг илрүүлэх, гэмт хэрэгтнүүдийг мөрдөх, гэмт хэргийн хянан шийдвэрлэх үйл явцад анхаарах асуудлаар цагдаа, прокурор болон шүүхийн байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Сургалтыг АНУ-ын “Сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах олон улсын төв”-ийн мэргэжилтнүүд, АНУ-ын Хойд Виржиния-гийн Фэйрфакс хотын прокурор, Холбооны мөрдөх товчооны хүүхдийн эсрэг мөлжлөг, хүний наймаатай тэмцэх тасгийн мөрдөгч болон АНУ-ын Маршалын албаны Зан үйлийн шинжээч зэрэг туршлагатай мэргэжилтнүүд чиглүүлэн явуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, ICMEC олон улсын байгууллагын Хамтын ажиллагаа, хууль сахиулах байгууллагын сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Гуллермо Галарза нар оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 16:01

сург##т хийгээд л байдаг тэгсэн хэрнээ ерөөсөө үр дүнд хүрэхгүй

Зочин
Зочин
2022-01-10 16:20

гол нь хэрэгжүүлэх чух##

Холбоотой мэдээ

Back to top button