Нийгмийн

Хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс группээ сунгуулах гэж явах шаардлагагүй боллоо

Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталлаа.

Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болно. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасна.

Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1300 гаруй хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдана. Нийгмийн халамжийн сангаас 2022 онд уг үйлчилгээнд 13 мянга гаруй хүүхдийг хамруулж 31.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 18:15

Маш зөв. Хүнд өвчтэй хүмүүс групп сунгуулах гэж өдөржин хүлээж суух нь хэцүү байлаа.

Бямбажав
Бямбажав
2022-01-11 11:20

Байнгын асаргаанд баы

Бямбажав
Бямбажав
2022-01-11 11:22

Х�##�амжийн ажилтаныхаа хүнд сурт�##� мэдлэг чадварыг сайжируулаач ядарсан ганц биё хэлгүй дүлий үр хүүхэдгүй хүний асаргаа г орхиглуулах нүүрс түлээний манганаас хасчих юмаа

Холбоотой мэдээ

Back to top button