УЛС ТӨР

Т.Баярхүү: Омикроны оргил үед өдөртөө 18-20 мянган халдварын тохиолдол илэрнэ

УОК хуралдааны дараа УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн хурлаар хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гараагүй гэдгийг мэдээллийн эхэнд хэлье.

Манай улсад томуу, томуу туст өвчний эргэлт, халвар маш өндөр байна. Үүнтэй зэрэгцэн ковидын омикрон хувилбарын дэгдэлт эхэлж байна. Халдварын дөрөв дэхь давалгаа эхэллээ.

Мэргэжийн байгууллагын тооцоогоор хоёрдугаар сарын 10 хүртэл халдварын оргил үе манай улсад тохиолдоно. Энэ үед өдөртөө 18-20 мянган халдвар бүртгэгдэнэ гэсэн тооцоо байна.

Омикрон хувилбарт вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон. Вакцинаа хийлгэсэн бол хүндрэл, нас баралтаас хамгаалж байна. Тиймээс нэмэлт тунгийн ач холбогдол өндөр байгааг эрдэмтдийн тооцоо судалгаа баталж харуулж байна.

Өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхдүүдэд эрсдэл өндөр. Тиймээс халдварын давалгааны үед халдвар хамгаалын дэглэмээ сахих хэрэгтэй.

Байгууллага, аж ахуй нэгжийн хувьд ажилчид нэг зэрэг халдварт өртөх эрсдэлтэй учраас дотоодоо зохион байгуулалт хийж, зайнаас ээлжилж ажиллуулахыг анхааруулж байна.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн тухайд омикрон хувилбараар хөнгөн өвдөж байгаа учраас гэрийн эмчилгээ зөвлөж байна. Зарим улс оронд өдөрт нэг сая тохиолдол илэрч байна. Тиймээс эмнэлгийн ачаалал маш их нэмэгдэнэ. Тиймээс эрсдэлт бүлгийн иргэдээ эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.

-Вакцины нөөц ямар байгаа вэ?

-Вакцинжуулалтын хангалттай цэгүүд ажиллаж байна. Вакцины нөөцийн тухайд манайд 2.8 сая тун байна. Хүүхдүүдийн вакцины тухайд холбогдох байгууллагууд судалж байна. Худалдаж авах чиглэлээр ажиллаж байна.

-Цагаан сарын баярыг хэрхэх вэ?

-Айл өрхийн тухайд аль болох гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэдэг зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 10, 2022 19:16

Агаарын бохирдол ихсэхээр иргэд буруутай, одоо цагаан сар тэмдэглэснээс болоод Ковид ихэсссэн гэж бас л муу иргэд рүүгээ чихэх нь үү? Иргэдээ аюулгүй орчинд аз жарг�##�тай амьдруулах үүргийг төр үүрдэг хуультай биз дээ. Өөрсдөдөө буруугаа чихэж, хариуцлага хүлээж байв�##� яасан юм.

Зочин
Зочин
1 сар 10, 2022 19:19

Тийм л юм бол цагаан сараах хөл хорьчих хэрэгтэй ш дээ. Иргэд ч гэсэн ойлгох ёстой. Эцсийн буулт нь иргэд бидэнд л хамгийн хүндээр ирнэ

Зочин
Зочин
1 сар 13, 2022 13:06
Reply to  Зочин

Ёр нь бол хорьсон шүүдээ хэсэх гээл хэрүүл гуйгаад байх юм битгии хөвөрч хэсээд гай тариад байгаарай дэмии шүү

Зочин
Зочин
1 сар 10, 2022 20:08

Х�##�дварлах чадвар өндөртэй хүнээс хүнд х�##�ддаг х�##�двар!!! хөл хөдөлгөөнөө багасгах т�##�аар эртхэн бодож байхгүй бол эмнэлэг чинь сөхрөөд унав�##� яана? Ача�##�лаа даахгүй болвол яана? Хүүхэд хөгшид чинь хүндрээд хэвтүүлэх ор олдохгүй бол яана? Жинхэнэ гамшиг л нүүрлэх байхдаа… агаарын бохирдол, улир�##�ын томуу, ковид 3 нийлээд хүчирхэгчвэл энэ ядарсан эдийн засаг, ядарсан эрүүл мэндийн с�##�бар тэмцэж чадах уу?

Зочин
Зочин
1 сар 13, 2022 13:08
Reply to  Зочин

Харин тиим л учир айл бүү хэс амь насаа хамга�##� гэр гэртээ бай

Зочин
Зочин
1 сар 10, 2022 22:51

хөгшөдөө цөөлж авах нь .цагаан сараа больчихвол ямрав

Зочин
Зочин
1 сар 11, 2022 00:58

Худлаа шааж байгаад хэдэн зоос унагахаа мэдэж байна шүү...

Хэсэг ахмадууд
Хэсэг ахмадууд
1 сар 11, 2022 02:00

ЦАГААН САРЫГ БҮРЭН ТУУШТАЙ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ !!!!! УОК юм бол дүлэгнэж бөөрөнхийлэлгүй зоригтой шийдээчээ !!!! УОК бол онцгой байдлын үед төр засагт ч захиран тушаах эрхтэй шүү !!!!

Хэсэг ахмадууд
Хэсэг ахмадууд
1 сар 11, 2022 02:05

Онцгой байдлын үед төрийн ба хувийн байгууллага гэж бүү зааглаач. Онцгой байдлын хууль дүрэм журам шийдвэрүүд адилхан үйлчлэх ёстой шүү!!! Дайн байлдааны үед төрийнхөн байлдаанд явж эх орноо хамга�##�, хувийнхан өөрсдөө мэд гэхүү??????? УОК оо???

Haha
Haha
1 сар 11, 2022 07:11

Ed nar medeed bgaan bol yagaad zohitsuulj ajilaa hiihgui bgaan bol erguu dagznuud

Зочин
Зочин
1 сар 11, 2022 08:41

Ийм үед их эзэнЧингис хаан Сүхбаатар Чойб�##�сан Лхагвасүрэн генер�##� Дандар баатар шиг эр зоригтой хүн төрж байж ажил хийнэ. Харамс�##�тай нь одоо монголд тийм хүн �##�га. Бүгдээрээ эд мөнгөний боол болсон.

Зочин
Зочин
1 сар 13, 2022 13:00

Цагаан сарыг хэнээс ч асуух хэрэггүй гэр гэртээ л баярла хэниид ч бүү оч хэниид ч бүү оч мөнгөө хэмнэ эрүүл байцгаахыг л бод ухаантай бай

Зочин
Зочин
1 сар 13, 2022 13:04

Цагааг сарыг заав�##� төр хорих шаардлаггүй хувь хувьдаа хориход л болно гэр гэртээ золго гэртээ идэж уу бэлэг аохины мөнгөө хэмнээд эрүүл мэнддээ зориул энэ л сайхан шүү

Холбоотой мэдээ

Back to top button