УЛС ТӨР

Уригдаж ороод "хөөгдөж" гарах өвгөн сайд

Төрд нэг улаан хэрүүлч хүн байснаа гэнэт тэр нь дуугүй болчихоор гайхдаг ажээ. Тэр гайхшруулалтын эзэн бол Ц.Нямдорж. Ил ингэж чимээгүй болсон ч далд хамгийн хортой нь байжээ.

Улс төрийн үүх түүхээрээ Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, С.Батболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гээд МАН-ын үе үеийн томчуудад тэр хэзээ ч тал алдаж байсангүй. Олон нийтдээ ч яаж ийгээд таалагдах эв голдрилоо олсоор ирсэн. Насаараа шахам төрийн ордонд тухалсан тэрбээр Эрдэнэтэд ялагдсаныхаа дараа ч энэ хавиасаа явчхаж төвдөөгүй. Төрийн ордонд У.Хүрэлсүхийн зөвлөх нэрээр нэг өрөө эзэлж хэсэг суусан.

Л.Оюун-Эрдэнэд ч Ц.Нямдорж өмөг түшигтэй, сайн зөвлөгч, ирлэж өгдөг ах нь юм шиг явсан үе бий. Учир нь, тэдний ярьдаг, олон нийтэд попордог сэдэв нэг байв. Тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал дээр “нэг хоолойтой” байсан. Тэр ч утгаараа залуу Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ Ц.Нямдоржийг “түшигтэй” гэдэг агуулгаар гал тогоогоо бариулав.

Өнөөх хашир нь харин Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулсныхаа дараа бүр нэг дуугаа хураачхаад байв. ЗГХЭГ дээр очоод, улам бүр нуугдан нугдайв. Яагаад Ц.Нямдорж дуугүй болчхов. Зурагтны удирдлага авч, буйдангийн араар орон, чимээгүй болсон хүү ямар нэгэн хэрэг тарьсан байдаг даа.

Яг түүн шиг “Эрдэнэт үйлдвэр”-ийн агуулгаа ч ярихаа болив. Хувь хүний өшөө хорслоо төрийн ажлаа ил гаргаж асгадаг байдлаа ЗГХЭГ-т очоод лав гаргасангүй. Тэр нэгэнт чимээгүй бүгчихсэн тул ЗГХЭГ-т ирдэг бүх галыг нэг бол Х.Нямбаатар үүрч, нөгөө бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө авч гардаг болов. Юун нөгөө өмөг түшиг болох. Нэг өвгөн сайд авчхаад, өнөөх нь уурлачихаар өмнүүр орж аргадах ажлыг хийсээр, танхим нь зутарсан дүр зураг харагддаг.

Хашир өвгөн сахал Д.Эрдэнэбилэгийн хүн Б.Долгион Ерөнхий сайдын зөвлөхөөр ирэхэд ч дуугарсангүй. Тангараг там тасарч явсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга засагт ойртоход ч асуудалгүй шадарлуулав. Бүр анх ЗГХЭГ дээр очихдоо Х.Баттулгад нэгэн цагт МАН-ын томчуудад тал засаж явсан шигээ сүжирч, эв горимыг нь олсон гэх яриа ч тасарсангүй.

Зундаа тэр баахан ууртай байж, “Засгаа задалчихна шүү” гэж Ерөнхий сайдаа айлгасан нь ил далд яригдсаар удав. Л.Оюун-Эрдэнийн ил цагаан хамгаалдаг Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй агентлагийн дарга нарыг хөшигний ард сайтар чангалахаа ч бас мартаагүй байна.

Эцэстээ Л.Оюун-Эрдэнийн танхимаа зайлшгүй задлах хамгийн чухал шалтгаанаар Ц.Нямдорж нэрлэгдсэн гэх.

МАН Их хурлынхаа дараа ТНБД нарыг сэлгэн томилох чиг барьсан ч Гадаад харилцааны яамны гал тогоог түшиж буй хүүгээ солиулахгүй гэж "гүрийжээ". Угийн хашир хүн учраас ТАЗ-өөс огт сонгон шалгаруулалт зарлагдахгүй үеэр зарлуулж томилогдсон тул энэ үедээ “хий”-гүй болж таарсан байна.

 Энэ мэтээр Засаг дотроо бүр нэг багтахаа байсан, нэг тийм бүрзгэрдүүхэн уур амьсгал бий болгогч нь яах аргагүй Ц.Нямдорж болжээ. Гэвч ЗГХЭГ-аас бүр ор хоосон жийгдчихийг тэр хүсэхгүй. ҮХЦ дээрх давхар дээлний маргааныг Ерөнхийлөгчөөр түр хойшлуулж, өөрөө цэцийн гишүүний суудал хүссэн гэх. Эрх баригч намын бүлгийн хурал дээр хаан заан шиг тачигнаж суудаг Ц.Нямдоржийн үгийг Д.Тогтохсүрэн тасалж, үл хүндэтгэсэн талаар ч хэвлэлүүд бичив. Ингэж урьж авчирсан хүнээ явуулахын түүс болж, ужгирсан улсуудаасаа салахын тулд тогтолцоогоо өөрчлөхөд хүрсэн нь Л.Оюун-Эрдэнийн хамгийн том алдаа гэлтэй.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 09:02

ewii dee manai ene hezee ih hurlaas ####ah ym boldoo

Zochin
Zochin
2022-01-12 20:15
Reply to  Зочин

Chi uuruu ####oo kk

Зочин
Зочин
2022-01-12 09:13

энэ нээрээ хаачсан юм бол нэг хэсэг бөөн сүр болоод байсан одоо таг болцон

Zoxin
Zoxin
2022-01-12 19:24
Reply to  Зочин

Ардчилагч нэртэй араатнууд, шун####аа дийлэхээ байсан хулгайчууд, гэмт хэрэг, бохир булай бүхэнтэй тэмцсэн, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэсэн хүмүүсийг л үзэн яддаг. Улс орон самуурч доройтож, төр засаг суларч сульдаж, үймээн самуун үүсч дэгдэж,эдийн засаг унаж, улсын данс улайж, өр зээлэнд орж ард иргэдийн амьдр#### хүндрэх нь л тэдэнд та####агдана., Ёс суртахуун унаж, хууль журмыг гишгэгдэж ядуус энгийн иргэдийн эрх зөрчигдөх байх нь тэдэнд сайхан.

Зочин
Зочин
2022-01-12 09:15

оюун-эрдэнэ бүр тэнд тоглож байдаг шүү хүүктэй давхар дээлний маргаан хийгээд байсан одоо нямдоржийг босго давах эрхгүй болгочихсон Юм шиг л байна хаха

Зочин
Зочин
2022-01-12 09:17

хахах энэ бид 2 одоо төрд байх хугацаан дууссан байлгүй дээ

Зочин
Зочин
2022-01-12 09:19

оюукын зөв шдээ. нямдорж мэтийн хөгшин кобронуудаар одоо яахын ханг####ттай л идэж уулаа шд одоо болно.

Зочин
Зочин
2022-01-12 10:25

Энэ одоо харихгүй юм баыхдаа

Зочин
Зочин
2022-01-12 10:35

оюунэрдэнэ зөв шийджээ

Зочин
Зочин
2022-01-12 10:37

hvn harluulahdaa mergeshsen garuud ymaa mnaihanch

Зочин
Зочин
2022-01-12 10:54

Хэрэв тийм бол Нямка ах самараад л гарна шүү кккк

Zochin
Zochin
2022-01-12 20:12
Reply to  Зочин

Tegne shuu Ih Hurald bol heregtei zaluu hun shuu

Зочин
Зочин
2022-01-12 10:59

ene hvniig chawas bainga l harluulchih ymdaa

Зочин
Зочин
2022-01-12 10:59

sain hvniig ugaaasa muulku baij chaddgu ard tvmendeee

Зочин
Зочин
2022-01-12 11:00

ug n tegeed ajlaa sain l hiigeed baidag shd

Зочин
Зочин
2022-01-12 11:06

Нэн даруй хөөж явуул

Зочин
Зочин
2022-01-12 14:04

Сайн ч муу ч төрд удсан хүн бол Нямдорж. Оюулзганыг хэтэрхий дураараа хаан болсон мэт аяглахыг, дэндүү их хийсвэрлэн хөөрч байгааг, олны дургүйцлийг хүргэсэн тэнэг тэнэг хүүхнүүдээ дураараа төрийн ####банд шахаж байгааг хараад дуугүй суухгүй үзэлцсэн нь тодорхой. Ойворгон з####уус төрөөр тоглох болоогүй ээ

Зочин
Зочин
2022-01-12 14:46

hooogdoj garah ni ch haahaa ym ugaaasaa uls toriin chadwartai hvnldee tsagaa tulhad ooroo uls toroos holdchih blgude

Зочин
Зочин
2022-01-12 17:05

одоо тэтгэвэртээ суугаач дээ хэрүүл хийж яваад харв####т өгөх вий дээ хөгшин хүн осолтой шүү дэээ хөө

Зочин
Зочин
2022-01-12 17:19

ЗАСАГТ ХОРТОЙ ХАВДАР ГАРСАН БОЛ АВЧ ХАЯХ ХЭРЭГТЭЙ

Zochin
Zochin
2022-01-12 20:13

Za yagsht. Yostoi uldeh heregtei hun shuu

ЭБЭ ХЭЗЭЭ Ч ЭДЭНТЭЙ НЭГЛЭХГҮЙ . очин
ЭБЭ ХЭЗЭЭ Ч ЭДЭНТЭЙ НЭГЛЭХГҮЙ . очин
2022-01-12 21:36

ЭНЭ ХҮН БОЛ МОНГОЛ ТӨРД НААЛДСАН ИСМЭЛ ТАЙЖ . АРД НЬ ИХ ХЯТАД УЛС БАЙГАА.ТЭРНИЙ НАЙРУУЛСАН ХОР МӨН Ч ОЛОН ХҮНИЙГ ЦУСГҮЙ АЛСАН ДАА

зочин
зочин
2022-01-12 23:44

хоёр данагар хаусыг амбаар гэж хардаг олигархи болсон өвгөн даа

Холбоотой мэдээ

Back to top button
23
0
Would love your thoughts, please comment.x
()
x