УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ХААН БАНКНЫ ӨМЧЛӨЛ: Хоёр шатны шүүхээр Монголбанкны “зөвшөөрөл өгсөн” бичгийг хүчингүй болгожээ

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард, “Таванбогд” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Хариуцагчаар Монголбанкны тал оролцсон. Нэхэмжлэгчид Монголбанкны 2021.07.26-нд үйлдсэн актын биелэлтийг түдгэлзүүлэхийг хүсжээ.

Энэ бол ХААН банкны “Савада Холдингс” талын эзэмшдэг хувьцааг Японы “Метакапитал” ХХК, “Упсилон” ХХН-иуд худалдан авахад ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ БАЙНА гэж мэдэгдсэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн гарын үсэгтэй бичиг юм.

Тэгвэл нэхэмжлэгч талын үзэж буйгаар, уг бичгийн дагуу ХААН банкны хувьцааг худалдах гэрээ арваннэгдүгээр сарын 1-нд, Япон талуудын хоооронд хийгдэж, төлбөр шилжиж орсон байна. Түүнчлэн ингэснээр ХААН банкны авсан 320 сая ам.долларын урт хугацаатай зээлийн санхүүжилт эргэн татагдах нөхцөл үүслээ гэж шүүхэд мэдүүлжээ.

ХААН Банкны 36.28 хувийг “Таванбогд трейд” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, эхнэр Д.Хулангийн хамт эзэмшдэг юм.

Монголбанкны зүгээс 2021.07.21-ний бичгийг захиргааны актын шинжгүй тул хувьцаа зарагдахад зөвшөөрөл олгосон агуулга байхгүй гэж маргасан байна.

Гэвч шүүгчид нэхэмжлэгч талд шийдэж, тус бичгийг “процессыг зохицуулсан шинжтэй” гэж үзээд түдгэлзүүлжээ.

Харин үүний дараа Монголбанкны тал давж заалджээ. Улмаар арванхоёрдугаар сарын 17-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болж, Монголбанкны гомдлыг хянаж үзээд мөн л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Өөрөөр хэлбэл “Метакапитал” ХХК, “Упсилон” ХХН-иуд руу “ХААН банкны хувьцааг та бүхэнд худалдахад татгалзах зүйлгүй байна” гэж мэдэгдсэн, Монголбанкны албан бичиг улмаар хүчингүй болоод байна.

Япон талын тус компаниуд нь Монголын Худалдаа хөгжлийн банктай холбогддог. Иймд эцсийн эзэмшигчийг нягтлалгүй, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, ХААН банкны хувьцаа зарагдах процесст “зөвшөөрөл өгөх” агуулгаар оролцсон гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн буруутгагддаг. Нөгөө талд, өөрсдийн хувьцаа эзэмшлийг ахиулах хүсэлтэй байсан “Таванбогд” талынхан ч энэ үйл явдалд акцалж хандаж буйг онцлууштай.

М.ТЭНГИС


ӨМНӨХ КОНТЕНТУУД:

БАРИМТ: ХААН банкны “Савада Холдингс”-ийн 32 хувь зарагдах хуйвалдаанд Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ингэж оролцжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар япончуудыг “газарчилж”, ХААН банкны хувьцаа зарагдах хуйвалдаанд оролцжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Semuun
Semuun
2022-01-12 08:58

Ч Хүрэлбаатар Ц.Баатарсайхан 2 уулын бэлээс өнхөрнө

Зочин
Зочин
2022-01-12 09:23

хаан банк гэж б�##�иар газар хамаг монголчуудыг шулаад дуусаж байгаа

Зочин
Зочин
2022-01-12 09:28

ehhhhh yana daa ene heden teneng ymnuud

zochin
zochin
2022-01-12 11:58

zovshoorol ogson hund n hariutslaga tootsdoggui uym bh daa

Зочин
Зочин
2022-01-12 16:29

монголчууд бүгд үйлчлүүлдэг банкыг сайн хянах хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2022-01-12 20:25

Огцор2

Холбоотой мэдээ

Back to top button