ДЭЛХИЙНИЙГЭМ

ДЭМБ: Европын хүн амын тал нь ойрын хоёр сард Омикроноор халдварлана

ДЭМБ-аас ойрын 6-8 долоо хоногт Европчуудын талаас илүү хувь нь Омикрон хувилбарт халдвар авна гэсэн урьдчилсан таамгыг дэвшүүллээ. Энэ талаар нэгдүгээр сарын 11-ний мягмар гарагт ДЭМБ-ын цахим хурлын үеэр ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан тэргүүн Ханс Клюге мэдэгдэв.

Клюге илтгэлдээ АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн эрүүл мэндийн салбарын хэмжүүр, үнэлгээний хүрээлэн /IHME/-гийн гаргасан тооцооллыг дурджээ.

Ханс Клюгегийн хэлснээр, Европ, Төв Азийн 53 улс орны 50 нь Омикрон хувилбарт халдвар авсан нь тогтоогдсон. Ялангуяа Баруун европын улс орнуудад Омикрон хувилбар илүү хурдацтай тархаж байна хэмээн Клюге нэмж онцлов.

(Эх сурвалж: UNRIC.ORG)    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button