УЛС ТӨР

ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР: Хадгалж л үзээрэй төр засаг минь

Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн мөнгө гэж сар бүр 20 мянган төгрөг өгдөг байсныг сонгууль угтаж 100 мянган төгрөг болгосон. Улмаар цар тахлын хүнд үеүүд үргэлжилж, улс орны эдийн засаг хүндэрсэн учир эл мөнгийг үргэлжлүүлж, хүүхэд бүрт өгөхийн тулд Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн мөнгийг хүртэл тараачихсан байдаг.

Тиймээс төсөвт асар их дарамт болж буй энэ мөнгийг хэрхэн яаж багасгах вэ, иргэдийг бухимдуулахгүй эвтэйхэн шийдчих вэ гэдэг арга бодож байгаад олсон санаа нь төр мөнгийг нь хадгалж байгаад насанд хүрэхээр нь хуримтлал байдлаар хүүхдэд өгөх “Хуримтлалтай хүүхэд” бодлого.

Тодруулбал ирэх долдугаар сар хүртэл хүүхдийн 100 мянгыг олгоод, долдугаар сараас олгодог арга зам болон дүнг өөрчлөхөөр болсон юм. Ингэхдээ 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг бэлнээр хүлээж авах,  эсвэл 100 мянган төгрөгөө Төрийн санд хадгалах гэсэн сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хуулийг ирэх долоо хоногт батлах нь.

Уг нь төсөвт үүсээд байгаа дарамт их байна гэж үнэнээ хэлээд буцаагаад 20 мянга болгох боломж байсан ч төр тэгсэнгүй. Хүүхдийн мөнгийг эцэг эхчүүд хадгалж чадахгүй байгаа учраас төр хадгалаад өгье гэх шийдвэр гаргав. Үүний цаана хүүхдийн мөнгийг энд тэндэхийн банканд хадгалуулж, хүү олж идэх гэж байна уу, тэгж байгаад хэдэн жилийн дараа хадгалж байсан банк дампуурчихлаа, юу ч байхгүй гээд зогсож байх вий гэх мэт болгоомжлолууд иргэдийн дунд үүсээд байна.

Жишээ нь тооцоолж үзвэл таван настай хүүхдийн хувьд сар бүр 50 мянгыг нь төр хадгалаад явбал жилд 600 мянга, 18 нас хүртэл нь 7.8 сая болж өсөх нь. Ингэхдээ хүүгүй гэсэн үг. Үнэхээр хадгалж чадаад, хүүхдийг насанд хүрэхэд нь өгдөг бол сайхан л санаа. Цаг хугацаа бүхнийг харуулна. Хадгалж л үзээрэй төр засаг минь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 14:36

18 jiliin daraah 7.8 say tugrug bol odoogiin 700 miyngan tugrug bulguuu kkk.ter vyd ene munguur sariinhaa kabeli tognii mungiig tuluh bulguuu kkk

Зочин
Зочин
2022-01-12 14:36

хадг�##�амж хэрэгтэй л дээ. гэхдээ төр хадг�##�на гэдэг сонин. тэтгэвэрийн мөнгө биш дээ ямар

Зочин
Зочин
2022-01-12 14:39

хадг�##�амж биш ХО хийх хэрэгтэй ЦАГ ҮЕЭ ДАГААД ӨСӨӨД ЯНА

Зочин
Зочин
2022-01-12 22:33

Мөн хадг�##�ах байх даа

Зочин
Зочин
2022-01-13 07:25

Ямар ч сонголтгүй юм бишүү

Зочин.
Зочин.
2022-01-13 13:17

ХАДГАЛЖ БАЙГАА,ГЭНЭТ УНДАРМААГЫН АРААС ОРЧУУЛ ЯАНАА.БҮГД Л ДАМПУУРНА.ХЭР НАЙДВАРТАЙ ВЭ?.

Nergvi
Nergvi
2022-01-15 19:20

Zvgeer l ogch boldgvi yum bh daa.tor zasag hadgalaj bna geed hvvhedvvd 18 nas hvreheer vnenheer ogoh boluu daa bi law itgehgvi bna oo.hvvhed 18 nas hvreed ooroo awah gesen chini baihgvi baiwal hetsvv l yum

Холбоотой мэдээ

Back to top button