УЛС ТӨР

А.Ариунзаяа: 500 мянган хүүхдээс мөнгөө бэлнээр авах хүсэлт ирээд байна

“Хүүхдийн мөнгийг “Ирээдүй өв сангийн тухай” хуульд 2021 оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эцэг эх хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж авахаар болсон. Үүний журмыг Засгийн газраар өнөөдөр хэлэлцэж батлах байсан.  

Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учирна гэж үзсэн учраас үүнийг хөнгөвчлөх ямар арга байгааг судалж, долоо хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгосон байна.

Энэ асуудлаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Яг одоогоор 500 мянгаад хүүхдийн хүсэлтийг авчихсан байна. Цахим хэрэглээгүй иргэд хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, аймаг, сум, дүүргийн хэлтсүүдээрээ дамжуулаад хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтүүдээ сараар биш жилээр яаж гаргадаг болох вэ гэдгийг судалж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-12 16:23

ЭНэ зааврын дагуу илгээх гэхээр ажиллахгүй байх шиг байх юм.

Зочин
Зочин
2022-01-12 17:23

Энэ ард иргэдээ чирэгдүүсэн б�##�ай шийдвэрээ болиоч ээ

Холбоотой мэдээ

Back to top button