УЛС ТӨР

Н.Онон МАН-д үнэнч зүтгэсний шагналаа хүртэх нь

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг УИХ-д оруулсан бөгөөд байнгын хороо дэмжсэн. Өнөөдөр чуулганы хуралдаанаар тэднийг томилох эсэхийг хэлэлцэнэ.

Жүжигчин Н.Ононг ямар шалгуураар эл зөвлөлд санал болгож байгааг гайхаж, шүүмжлэх хүн олон байна. Улмаар МАН-д үнэнчээр зүтгэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд У.Хүрэлсүхийг дэмжиж ажилласныхаа төлөө бялуу хүртэж байна хэмээцгээж буй юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр санал болгон томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид, Ж.Цэсэн, Д.Өлзийбаатар нарыг томилуулснаас Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд шинэ гишүүдийг томилуулах гэж буй нь энэ юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-13 10:17

Бөгс долоогч

иргэн
иргэн
2022-01-13 11:25

Тэнэг хүн юунаас ч Ичдэггүй_

зочин
зочин
2022-01-13 11:31

шагн�##�ын ш�##�чигнуурууд ажилыг сайхан нураах байх даа Тэр зөвлөл хошин зөвлөл болжээ

Irgenirgen
Irgenirgen
2022-01-13 12:18

Javzandorj shig humuusiig l gargamaar bh yum da.

Zochin
Zochin
2022-01-13 14:33

BUGS DOLOOGCH, HURELSUH " AH CHIN UUR YU AM#LSAN BE" HOSHIN SHOGCHIN NERTEI " HULGAICHUUD" BUGSUU HUDALDAJ L AMIDRANA DA. CHI NAAD SUUDAL DEEREE UDAHGUI , TUN UDAHGUI.

Уншигч
Уншигч
2022-01-14 06:57

Soliotoi

Зочин
Зочин
2022-01-14 11:02

Онон чинь тийм хоцрогдсон амьтан юм уу

Холбоотой мэдээ

Back to top button