ДЭЛХИЙ
Иран Филиппиний усан онгоцыг саатуулжээ

Персийн буланд хууль бусаар газрын тос тээвэрлэж явсан Филиппиний усан онгоцыг Ираны эргийн хамгаалалтын албаныхан саатуулсан гэж тус улсын “ISNA” агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, хөлөг онгоцонд ойролцоогоор 284 мянган литр шатахуун байсан байна.
Дэлхийн хамгийн хямд шатахуунтай орон болох Иран нь газраар хөрш орнууд руу нь, усаар Персийн булангийн Арабын орнууд руу шатахууны хууль бус наймаа эрхлэгчидтэй тэмцсээр ирсэн билээ. Үүний зэрэгцээ тус улс олон усан онгоц саатуулсан бөгөөд тэдгээрийг шатахууны хууль бус наймаа хийхэд ашиглаж байсан гэж мэдэгдсэн юм.
Б.АМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.