ДЭЛХИЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Вашингтон хотыг 51 дэх муж болгохыг дэмжлээ

Пүрэв гарагт (2021.04.22) АНУ-ын Төлөөлөгчдийн танхим нийслэл Вашингтоныг 51 дэх муж болгон тус хотын 700 мянга гаруй иргэний Конгрессод төлөөлөгчтэй болгохыг дэмжжээ.

Төлөөлөгчдийн танхим тус шийдвэрийг 216-2008 саналын харьцаатай дэмжсэн бөгөөд Бүгд Найрамдах намын гишүүд бүгд Вашингтоныг 51 дэх муж болгохын эсрэг саналаа өгсөн байна. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч Байден дэмжиж байгаагаа мэдэгдсэн ч Сенатын танхимд 50-50 санал авах магадлалтай байгаа юм. Пүрэв гарагт тус шийдвэрийн талаарх мэтгэлцээний үеэр Нью-Йоркийн төлөөлөгч Мондайр Жонес зарим Бүгд Найрамдах намын гишүүдийг шүүмжилжээ.

Тэрбээр Бүгд Найрамдах намын зарим гишүүд Вашингтон хотод хангалттай цагаан арьстай хүмүүс байдаггүй гэж боддог хэмээн шүүмжилсэн байна. Вашингтон хотын оршин суугчид 2019 оны байдлаар 46 хувь өнгөт,  46 хувь цагаан арьстай байжээ.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button