Нийгмийн

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдон, хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгуулж буй, УИХ-ын 2-3 гишүүнийг яллагдагчаар татах саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн НПГ-ын хяналтын прокуроруудад хүргүүлжээ.

Баттай эх сурвалжуудын мэдээлснээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Г.Амартүвшин, Баянгол дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээсэн Х.Ганхуяг, Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүн болсон Г.Дамдинням нарт нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийн нотлох баримтуудад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал гаргасан байна.

АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт Х.Ганхуягийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид, түүний эгчийн удирддаг компанийн байранд нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ бүгдээс цуглуулсан нотлох баримтдаа үндэслэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан гэнэ.

Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-15 10:05

Энэ гурвыг шоронд суулга

Зочин
Зочин
2022-04-15 11:07

Болж дээ , нэг ч гэсэн шударга шийдэл гарч - зандка ахтай , Батэрдэнэ баавайтай байхад хамга�##�агдана даа , хамга�##�агдана ... Харин Бямбацогт гишүүн мъ" энгээд л намайг орхичихдог юм " гээд ИНГЭНЭТЭЛ урхирч байгаа сураг байна ...

Зочин
Зочин
2022-04-15 14:33

ЮУ ГЭЖ ХУДЛАА ДОНГОСООД БАЙГАА АЦНУУД ВЭ? СОНГОГЧДЫН ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭЖ ГЭХ ШИГ.БИТГИЙ ХУЦ ХАР МАШИНЫ ТУСЛАМЖТАЙГААР НАМДАА МӨНГӨ ӨГСНӨӨРӨӨ ГЭЖ ХЭЛЭЭЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button