УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Түгээгчгүйгээр, шатахуун авах цагаа цахимаар захиалдаг систем рүү шилжинэ

Шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ШТС-уудын ачааллыг бууруулж, иргэдийн хүлээгдлийг багасгах зорилгоор QR код уншуулан цаг захиалж үйлчлүүлэх цахим шийдлийг танилцуулжээ.

Тэрбээр "Ашигт малтмал газрын тосны газарт хийгдэж байгаа цахим системийг богино хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Түгээгчгүйгээр QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжих бэлтгэл ажил хийгдэж байгаа. ААН-үүд мөн энэ системийг нэвтрүүлэх бэлтгэл ажил руугаа орно биз. Аппликэйшнээр цагаа захиалаад шатахуун аваад явдаг болно.

Эмнэлэгт оочерлоод бужигнаад зогсдог байсан бол цахимаар цагаа аваад үйлчлүүдэг болчихлоо. Үүнтэй ижил шатахуунаа ухаалаг шийдлээр хийх ёстой. Шатахууны хомстол Америк Иран, ОХУ Украины нөхцөл байдал сайжиртал хэзээ бол хэзээ давтагдах магадлалтай. Бид энэ удаагийн хүндрэлийг даваад гарч байна. Хот ерөнхийдөө нөхцөл байдал хэвийн болсон. Одоо орон нутаг руу анхаарна_ Удахгүй тайван байдалд шилжүүлэхийн төлөө манай албаныхан ажиллаж байна" гэв. 

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Хэзээ вэ даланбуу минь

Зочин
Зочин

Bitgii balairaad bai

Зочин
Зочин

ХӨДӨӨНЫ БИД ЯААДГИИН 5 ХОШУУ МАЛТАЙГАА БАЙХАД АМЬДРАХ ЧАДВАРТАЙ 5000 ЫН БЭНЗЭЭНД ООЧОРЛОЖ ҮХСЭН БАЛДУУШАА ХЭЭХЭВ МОРИО УНАЖ ТЭМЭЭГЭЭ ХӨТӨЛДИИМ БАЙГАА БИЗДЭЭ

Zochin
Zochin

Өнөөдрийн хоолоо олох гэж ядаж байгаа хүмүүст дата авах мөнгө ч алга. Компьютор ч алга. Тийм хүмүүс олон байгааг сайд та бодсон болов уу? Ядуурал газар авлаа.

Холбоотой мэдээ

Back to top button