ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Лиза Боне, Жэйсон Момоа нарын хайрын түүх салалтаар төгсөв

Лиза Боне нөхрөөсөө 12 насаар эгч. Гэсэн ч, насны зөрүүтэй байдал тэдний хайрын ертөнцөд өчүүхэн ч саад болоогүй.

Жейсон Момоа /Jason Momoa/ найман настай хүү байхаасаа л Лиза Боне /Lisa Bonet/-д ухаангүй дурласан нэгэн. Үзэсгэлэнт Лиза Бонег зурагтнаас харж, хэзээ нэгэн цагт түүнтэй уулзаж, сэтгэлээ илчилнэ гэж өөртөө амлалт өгсөн гэгээн түүх бий.

Түүнээс хойш 18 жил өнгөрөв. Жейсон Момоа хүүхэд насныхаа мөрөөдөл болсон бүсгүйтэйгээ нэгэн цэнгүүний үеэр таарсан аж. Тэр мөч түүний амьдралын хамгийн сайхан мартагдашгүй үйл явдал байсан нь мэдээж.

Момоа Бонед хүрэхэд ч хайрлам нандин, үлгэрийн гүнж мэт санагдсан гэнэ. Яагаад ч юм зургаа дахь мэдрэхүй нь түүнд хэлэв үү гэлтэй Лиза чийрэг бадриун том биетэй залуугийн цаана сайхан сэтгэлтэй, эелдэг залуу нуугдаж байгааг олж мэдэрсэн байна. Ингээд тэд учирч, тэр орой ихэд хөгжилтэйгээр ярилцан суусан байна. Хэний ч таамаглаж байгаагүй зүйл болов: хоёр, гуравхан цагийн дотор Лиза, Жейсон хоёр сэтгэл зүрхээрээ холбогдож, “гэр бүл” болов.

Инээд тэр цагаас хойш тэд хэзээ ч хагацаж, салсангүй. Тэд хоёр хүүхдийн аав, ээж болж, улмаар 2017 онд нууцаар хуримаа хийсэн байдаг. Тэд хоёр биедээ үүрд хамт байна гэсэн амлалт өгөв. Энэ нь Момоа хайрт эхнэрээ хэрхэн энхрийлэн тэвэрч, түүн рүү хэрхэн биширсэн харцаар харж байгааг харахад л хангалттай.

Харин тэд салахаар болсон гэх мэдээлэл интернет орчныг шуугиуллаа. Жейсон Момоа өөрийн “Инстаграм” хуудсандаа Лиза Бонегаас салж байгаагаа бичжээ.

“Өөрчлөлтийн энэ цаг үед бид дарамт шахалт, өөрчлөлтийг мэдэрсэн. Хувьсгал өрнөж, манай гэр бүлд ч хувьсгал өөрчлөлт ирлээ. Тиймээс бид салахаар шийдэв. Бид хоёр биедээ хайртай хэвээр байгаа ч гэлээ бие биенээ чөлөөлж, цааш явах болно” гэжээ.

Тэр хоёрын ид шидийн гэмээр хайрын түүх ийм гэнэт салалтаар дуусаж байгаад тэднийг дэмжигчид, шүтэн бишрэгчдийнх нь хувьд итгэмгүй үйл явдал болов.

(Эх сурвалж: Independent)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button