ДЭЛХИЙНИЙГЭМ

Юунаас ч айдаггүй Путиныг айлгадаг ганц зүйл

Барууныхны зорилго бол Оросын ард түмнийг хорлон сүйтгэх явдал гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгч итгэлтэй байгаа тул оросын ойр орчимд аливаа бослого тэмцэл өрнөх нь Владимир Путиныг айлгадаг гэж Британийн “Аль Араби” агентлаг бичжээ. Хэдийгээр ОХУ болон ХАБГБ-ын бусад гишүүн орнууд Казахстанд үүссэн нөхцөл байдалд шууд хариу үйлдэл үзүүлж, арга хэмжээ авсан ч Москва энэ чиглэлд илүү үр дүнтэй алхам хийх боломжтой байсан гэдэгт нийтлэлийн зохиогч итгэлтэй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөрш улс болох Казахстанд дэгдсэн ард түмний бослогыг дарахын тулд шаардлагатай арга хэмжээг яаралтай авсан юм. Владимир Путин чг л өөрийнх нь улс оронд эсэргүүцлийн хөдөлгөөн дүрэлзэх гэж байгаа мэт “аашилсан”.

Ерөнхийлөгч Путин болон түүний засаглалын үзэл баримтлал, гүн ухааныг дэмжигчид Орос-Украины хилийн хямралд санаа зовж байх зуур дайны хажуугаар дажин гэгчээр Казахстаны бослого Путины анхаарлыг сарниулсан гэгдэх болов. Угтаа бол Путинд зүгээр л оросын цэргүүдийг оруулж, эсэргүүцлийг нам дарах чадвар бий.

Владимир Путин НАТО-гийнхан зүүн зүг рүү тэлэх эрмэлзэлтэй байгаагаас болгоомжилж байгаа юм. Тэрбээр Казахстаны нөхцөл байдалд ЗХУ задран унасныг дурдаж, олон улсын тавцан дахь Оросын байр суурийг дахин сэргээж, “геополитикийн томоохон сүйрэл”-ийг засах оролдлого хийх гэж санаагаа чилээж суудаг хэмээн “Аль Араби” онцолжээ.

Гэсэн ч, өнгөрсөн хорин жилийн туршлагаас харахад дэлхийн хаана ч гарсан хувьсгал, тэр тусмаа Оросын ойр орчимд энэ мэт өнгөт хувьсгал гарахаас өөр юу ч Ерөнхийлөгч Путиныг айлгадаггүй гэжээ.

Аливаа хувьсгалын талаарх Путины байр суурь хэд хэдэн гол хүчин зүйл дээр суурилдаг. Эхнийх нь элитист. Ард түмэн өөрсдийнхөө ашиг сонирхлыг тодорхойлж чадахгүй хувьсгал хийх нь эмх замбараагүй байдал, тогтворгүй байдалд хүргэдэг демагогууд /ардын удирдагч/-ын бослого болдог хэмээн Оросын удирдагч үзэж байгаа бөгөөд энэ нь Казахстанд болсон эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарсны дараа хийсэн мэдэгдлээс нь тодорхой харагдаж байгаа юм.

Владимир Путин холбоотнуудаа хамгаалж, “өнгөт хувьсгал”-аас сэргийлэхээ амлав. Хоёрдахь хүчин зүйл нь, Путин хувьсгал бүрийг Барууныхны ялангуяа АНУ-ын өдөөн хатгалга, явуулга гэж үзэх хандлагатай холбоотой. Гадны явуулга гэдэг бол өрсөлдөгчөө өөрсдөөр нь дотроос нь ямар ч зардалгүйгээр устгахыг хэлдэг.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувьсгалын тухай ном зохиолоороо алдартай Америкийн нийгмийн зүтгэлтэн Жин Шарпын хэлснийг иш татан, найрсаг бус улс орнуудад гарсан үймээн самуун, эмх замбараагүй байдалд АНУ-ын оролцоог батлахын тулд байнга иш татдаг гэжээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад /Украин, Гүрж, Киргизстан/ дэгдсэн “өнгөт хувьсгал” мөн хамгийн сүүлийн жишээ Казахстанд болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалаас хойш Оросын байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байна гэсэн байна. Путины эцсийн зорилго бол Орост хувьсгалын дөлийг бадраах явдал бөгөөд 2011-2012 онд тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ирсний дараа гарсан эсэргүүцлийн жагсаалыг Вашингтон ивээн тэтгэн санхүүжүүлж, тус улсын дотоод нөхцөл байдлыг бужигнуулахыг завдсан гэж Путин үздэг гэж нийтэлжээ.

Гурав дахь хүчин зүйл нь Владимир Путины консерватив хуулийн хөтөлбөртэй холбоотой. Тэрбээр ихэвчлэн “бүрэн эрхт ардчилал” гэсэн нэр томъёог ашигладаг. Энэ нь процедурын албан ёсны байдлаас өөр ардчилалтай ямар ч холбоогүй юм. Оросын удирдагчийн хэлснээр, Засгийн газар бол үндэстний эв нэгдэл, хүч чадлыг хадгалахын тулд дотоод, гадаад бодлогодоо шаардлагатай гэж үзсэн бүхнээ хийх эрхтэй. Тиймээс “бүрэн эрхт ардчилал” нь энэ утгаараа фашизм, нацизм зэрэг үндэсний социалист үзэл сурталд илүү ойр дөхөмж байдаг. Энэхүү арга барил нь сахилга бат, үндэсний сэргэн мандалт, үндэстний өөдрөг байдал нь үндэсний хатуу бодлогын гол даваа тал мөн гэж үздэг. Путин барууны либерал ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэж, Орос улсыг хүчирхэг, эв нэгдэлтэй байлгах чадвартай хүчирхэг авторитар удирдагч хэрэгтэй гэж үздэг. Зарим нэг удирдагчид барууныхны ашиг сонирхлыг урагшлуулах “утсан хүүхэлдэй” болдог гэж үздэг хэмээн зохиогч Путиныг дүгнэжээ.

Путины үзэл бол барууныхны гол санаархал бол орос үндэстнийг “муутгах” явдал гэж үздэг. Тиймээс оросын ойролцоох сөргөлдөөн, хувьсгал түүнийг айлгадаг ганц зүйл гэж зохиогч тодорхойлжээ. Путин дайснууддаа бүслэгдэхээрээ нэгдсэн фронт бий болгож, тэдний эсрэг тэмцэхийг оролддог. Харин Путины тэрхүү нэгдсэн фронтод Ши Жиньпин тэргүүтэй БНХАУ болон бусад холбоотнууд нь багтдаг. Түүнийг эсэргүүцэгчдийг сөрөн зогсох нь мэдээж хэрэг маш хэцүү бас зардал мөнгө их орно. Гэсэн ч үйл явц эцэстээ үргэлж ард түмний талд ялалт ирдэг.

(Эх сурвалж: Al Araby)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-01-14 15:19

ҮМХИЙ ХУЛМАСНУУД МОНГОЛЧУУД ЭРГЭЖ СЭРГЭЭД СИБИРИЙГ ЭРГҮҮЛЭН АВНА ГЭДГЭЭС ҮХТЛЭЭ АЙДАГ БИЗ

Мэдээж
Мэдээж
2022-01-14 21:50

Орос, Хятад 2 хөрш орнуудад нь тайван бус байд�##� бий болохоос их болгоомжилно. Ямар сайндаа таар�##�дсан оросууд монголчууд их сайхан тайван хүмүүс гэснийг нь би зөв л ойлгосон байна.

Холбоотой мэдээ

Back to top button