СПОРТ

Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын эрхийг 11 сараар хасаж, маргааш барилдуулахаар бүртгэснийг О.Хангай эсэргүүцэв

Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Харин даян Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илрэхэд 11 сараар хасаж, харилцан адилгүй шийтгэл ноогдуулсан юм.

Улмаар тэдний шийтгэлийн хугацаа дуусан, маргааш болох барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг бүртгээд байгаа юм.

Үүнийг улсын харцага О.Хангай эсэргүүцэн, байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ.

Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд 2 жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4 жил, 8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу.
Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна. No doping, тэгш эрх” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-15 19:35

Харилцан адилгүй шийдвэр гаргаж олон түмнийг төөрөлдүүлдэг баяр наадмын комисс энэ шийдвэрээ эргэн хараач Хангай гарьдын сан#### бусад бөхчүүдэд сан#### нэг ойлгож байна

Зочинzochinзоч
Зочинzochinзоч
2022-01-15 19:50

Тэд бол мөнгөтэй эрх мэдэлтэй нутагиин бөх учраас хамгиин бага шиитгэл хүлээнэ харин нөгөөдүүл нь бөхиин мафид жижигдэнэ

Зочин
Зочин
2022-01-15 21:47

Ноёны бөх гэдэг шиг юм болох нээ

зочин..
зочин..
2022-01-15 22:39

Бүх юм шударга шийдэгдэж байх ёстой. Бусад бөхчүүд 2 жил,4 жилээр шийтгэгдэж цолоо хура####гаж байхад Батсуурь,Пүрэвдагва нар яагаад 11 сараар байх гэж. Бөхчүүд,Бөх сонирхогчид,нийт ард иргэдийн хүсэлтийг харг####зан дахин авч үзэж адилхан шийтгэл ногдуулахыг шаардаж байна. Бусад бөхчүүд барилдахгүй гэж эсэргүүцэл илэрхийл!

зочин..
зочин..
2022-01-15 22:43

13-нд ,,Энийгээ та нар ав гээд м####гайгаа шидээд гарсан "гээ биздээ. Энэ чинь ЦОЛ ЧИМЭГЭЭ хаяж барилдахгүйгээ илэрхийлсэн үг биш үү?

Гончиг
Гончиг
2022-01-16 12:24

зөв шүү дээ.Батсуурь дахиж өарилдахгүй гээд м####гайгаа хаяад явсан гэсэн биздээ

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x