СПОРТ

С.Лхагвын нэрэмжит барилдаанд аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүлэв

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөадөр болов.

Эл барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн хурц арслан Батжаргалын Лхагвадорж, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, аймгийн начин Лхамсүрэнгийн Энхтүвшин нар шалгарлаа.

Дунд шөвөгт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Б.Тайван, Э.Баасанжав, Ц.Төмөрцоож нар үлдэв.

Маргааш "Жем интернэшнл" группийн нэрэмжит Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан 12:00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button