СПОРТ

Өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдахыг бөхчүүд эсэргүүцэж байна

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ.

Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Гэтэл тэднийг ингэж харилцан адилгүй шийтгэснийг бөхчүүд, бөх сонирхогчид өнөө ч шүүмжилдэг. Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдуулах гэсэндээ ялгавартай шийтгэлээ гэх шүүмжлэл олны дунд бий.

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын шийтгэлийн хугацаа дууссан тул өнөөдрийн барилдаанд бүртгүүлээд байгаа юм.

Үүнийг улсын харцага О.Хангай эсэргүүцэж буйгаа өчигдөр илэрхийлсэн.

Өнөөдрийн барилдаан эхлэх цаг болсон ч бөхчүүд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй, допинг хэрэглэсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэх учиргүй гэж эсэргүүцэж байна.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button