ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Бельги: Үл таних этгээд нэгэн эмэгтэйг метроны зам руу санаатай түлхжээ

Бельгийн нийслэл Брюссель хотод аймшигт хэрэг гарчээ. “Rogier” Метроны буудал дээр галт тэрэг хүлээж байсан нэгэн залуу үл таних эмэгтэйг метроны зам руу түлхэн унагасан байна.

Галт тэрэгний машинист галт тэргийг эцсийн мөчид хэрхэн зогсоож чадсаныг харуулсан аймшигт дүрс бичлэгийг “Haber Global” сайт нийтэлжээ.

Эмэгтэйг түлхсэн залуу хэргийн газраас зугтаж амжжээ. Чухам ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийх болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Эмэгтэйг эмнэлгийн үзлэгт хамруулахад биедээ ямар нэгэн ноцтой гэмтэл бэртэл аваагүй, зөвхөн маш их айж сандарсан байжээ.

Брюсселийн прокурорын газраас мэдээлснээр, урьдчилсан мэдээллээр гэмт этгээд болон хохирогч эмэгтэй бие биенээ огт танихгүй байсан ч тэдний хооронд ямар холбоотой сүлбээ байж болох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Хэрэг үйлдсэн этгээдийг хяналтын камерын тусламжтайгаар өөр метроны буудал дээрээс илрүүлэн, саатуулжээ. Цагдаа нар түүнээс болсон хэргийн талаар байцаалт авсан ба прокурорын хүсэлтийн дагуу хүний ​​амь насыг санаатай хөнөөхөөр завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан аж. Мөрдөн байцаах шатны шүүгч сэжигтнийг сэтгэцийн шинжилгээнд хамруулахыг үүрэг болгожээ.

(Эх сурвалж: BrusselsTimes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинs
Зочинs
2022-01-16 14:08

hun gedeg amitan iim l aimshigtai bolj

ҮНЭН
ҮНЭН
2022-01-16 14:41

үмхий хар л####ар л#### биз

ҮНЭН
ҮНЭН
2022-01-16 14:43

дараагийн удаа дахиад нэг хүн түлхэж ####ах нь байна яс цоожинд хийх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-01-16 21:15

Hezeenii ym orchuulaad baigaa ###be

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x