Нийгмийн
Бөхчүүд Н.Батсуурь, Н.Пүрэвдагва нарыг яагаад бүртгэснийг тайлбарлахыг МҮБХ-ноос шаардав

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ.

Шийтгэлийн хугацаа нь дууссан тул өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Үүнийг бөхчүүд эсэргүүцэн, барилдааны цаг нэг цаг гаруйгаар хоцорсон.
Барилдааны нэгийн даваа эхэлсэн ч бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлсэн хэвээр байна.
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарыг өнөөдрийн барилдаанд яагаад бүртгэсэн, яагаад бусад бөхийг шийтгэсэн шиг хоёр болон түүнээс дээш жилээр бус барилдах эрхийг нь 11 сараар хассаныг тайлбарлахыг МҮБХ-ноос шаардав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шаардлага тавьжээ.
Усан тэнэг Хангай зөв ярина гэж юу байдаг юм.